Вирусын бүтэц
Wikipedia-с
• Вирус эсийн бүтэцгүй. Удмын материаллаг үндэс нуклейн хүчил, гадуур нь хүрээлэн тогтсон уурган бүтэц капсидаас бүрдэнэ. Үүнийг энгийн бүтэцтэй вирус гэдэг. Зарим вирусын уурган капсидын гадна талаар эсийн мембранаас гаралтай липид, вирус өвөрмөц уургаас бүрдэх суперкапсид байх ба ийм вирусыг нийлмэл бүтэцтэй вирус гэнэ. • Хэмжээ нь нанометрээр хэмжигдэх тул бактерийн шүүрээр нэвтэрдэг. • Зөвхөн амьд эсийн дотор үрждэг. Иймээс туйлын паразит. Вирусын репродукц эзэн эсийн метаболизмаас хамаардаг. • Удмын мэдээллийг ДНХ ба РНХ-ийн аль нэг нь л хадгалдаг. ДНХ-тэй вирусыг дезосивирус, РНХ-тэй вирусыг рибоксивирус гэдэг.