Капсид
Wikipedia-с
Капсид уургаас тогтох ба бүтцийн нэгж нь капсомер. Капсомер вирусын геномын гадуур байрлахдаа 2 төрлийн тэгш хэм үүсгэдэг • Энгийн тэгш хэмийн үед нуклейн хүчил ба капсидийн хоорондын харьцаа эргэлтийн нэг тэнхлэгийн дагуу байдгаас вирус савханцар хэлбэртэй байна. Хүнд эмгэг үүсгэгч ихэнх вирус энгийн тэгш хэмтэй, бүрхүүлтэй байдаг. • Вирусын капсидын капсомер 12 орой, 30 өнцөг бүхий 20 адил талт гурвалжин үүсгэж, эдгээр гурвалжин бөмбөлөг хэлбэрийн бүтцийг бүрдүүлнэ. Үүнийг вирусын капсидын нийлмэл тэгш хэм гэдэг. Вирусын нуклейн хүчил хөндийд сул байрлах бөгөөд бөмбөлөг хэлбэртэй байдаг.