Мөнх тэнгэр
Wikipedia-с
Мөнх тэнгэр/Munkhtenger, ムンフテンゲル, 長生天/- Мөнх тэнгэрээс эх үндэстэй бөгөөд түүнээс үүдэн нийгмийн ухамсарын хэлбэр болон бүрэлдэн тогтож, хэвшин уламжлагдаж ирсэн шашин-философи, ёс суртахуу, эрх зүйн тогтолцоог Мөнх тэнгэризм хэмээн нэрлэдэг. Мөнх тэнгэризм бол Монголчуудын хүчрэгжилт, сэргэн мандалтын оюуны гол хүчин зүйл нь болж байсан юм.“Монголын нууц товчоо”-ны нууц нь юунд орших вэ? Энэ бол гарцаагүй, эргэлжээгүй Чингис хааны тэнгэрлэг язгуур, мөнх тэнгэрийн хүчийг олсон эзэн хааны гайхамшигт ид шидийн нууцлал байлаа.
Мөнх тэнгэризм нь зөвхөн Монголд төдөйгүй хүн төрлөхтөний сэтгэхүйн ухамсарт тодорхой хэмжээнд нөлөөлж байсан тухай баримт байдаг.
XIII зуунаас XIV, XV зуун хүртэл дэлхийн олон оронд, бүр XVIII, XIX зуун хүртэл дэлхийн зарим оронд Монголын эзэнт гүрэн ноёрхож Мөнх тэнгэрийн үзэл номллын нөлөөн доор ази европын тэдгээр улс орнууд оршиж байсан юм. Өнөөдөр хэд хэдэн Монгол үндэстний улс орон оршин тогтонож, Их Монгол улсын гал голомтыг бадраж, удам угсааг залгаж, Мөнх тэнгэрийн үзэл номллын хүчинд хөгжин цэцгэлж байгаа билээ. Шинэ мянганд Мөнх тэнгэрийн үзэл номллыг улам төгөс боловсронгуй болгож, Монгол хүн бүрийн ахуйн хэрэглээ болгох зайлашгүй шаардлага урган гарч байгааг энд онцлон тэмдэглье. Түүхэн шинэ нөхцөл байдалд Мөнх тэнгэрийн үзэл номллыг зөвхөн Монгол үндэстний хүрээ хэвчээнд биш дэлхийн ард түмний эрх чөлөө,энх амгалан, зол жаргалын төлөө Мөнх тэнгэрийн номлол сургаалыг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх учиртай билээ. Мөнх тэнгэризм бол Чингис хааны үзлийн үндэс бөгөөд Монголын их хаадын үе уларин баримталж ирсэн алтан хайрцагны бодлого юм. Өөрчлөлт шинэчлэлтийн дараа буюу 1990-ээд оноос хойш эрдэмтэн судлаачид Мөнх тэнгэрийг алхам дараатай системчилэн судалж тодорхой амжилтанд хүрчээ. 2004 оны зуны эхэн сар холбогдох салбарын эрдэмтэн мэргэдийн хамтын хүчин чармилтаар Мөнх тэнгэр судлалын дэлхийн академ байгуулагдаж уг асуудалыг дагнан судлах болсоноор судалгаа шинжилгээний үр дүн улам илүү үр өгөөжтэй болж байна.
[Өөрчлөх] Мөнх тэнгэрийн тухай гүн ухааны ойлголт:
XIII зууны эхэнд Монголчууд ертөнцийг хоёр эхлэлтэй гэж үзэж байсныг философид дуализм хэмээн нэрлэдэг. Тухайлбал: Монголчуудын ойлгож байснаар эр үүтгэл хэмээх эцэг тэнгэр бол ухамсарын шинжтэй, эм үүтгэл хэмээх эх газар бол матерын төлөвтэй. Монголчууд хүн нас барахыг өөд боллоо гэж хэлдэг, Чингис хааныг МНТ-д “тэнгэрт халив” гэсэн байдаг. Энэ бол Монгол хүний ухамсар, оюун ухаан, сүнс тэнгэрээс ирж түүнрүүгээ буцдаг гэсэн үзэлийг баримтжуулж байгаа жишээ мөн. Мэдээж хүний махан бие бол газраас бүтэж түүндээ буцан шингэдэг билээ. Тийм ч учраас “үржилт эх газраа үхэж хэвтэх бие минь” гэсэн байдаг. Чингис хааны философийн талаар хийсэн хамгийн том нээлт бол мөнх тэнгэрийг ухаарсанд оршиж байгаа юм. Энэ нь Монголыг нэгтгэх, дэлхийг байлдан дагуулах түүхэн үйл явдалтай шууд холбоотой байна. Дэлхий дахинийг нэгтгэн захирсан Чингис хааны төр эрх зүйн философийн үндэс бол мөнх тэнгэрийн монотеист номлол cypгаал болох юм. Өөрөөр хэлбэл тухайн үеээс эхлэн Монголчууд философийн монотеист чиглэлийг баримтлан хөгжүүлж ирсэн нь тодорхой байна. Мөнх тэнгэр бол матери ухамсар гэж хуваагдахгүй, нэгдсэн, туйлын, цорын ганц бүхний эхлэл мөн.
[Өөрчлөх] Мөнх тэнгэрийн ёс зүйн ойлголт:
Монголчуудын хүмүүнлэг энэрэнгүй байдал, зан дүрэх нь Чингис хааны их засаг хуулинд тусгалаа олсон гэж үздэг. Монголчууд хэзээ ч бусадыг зэрлэг хэрцгийгээр тамлан зовоож, эрэмдэг зэрэмдэг, тахир дутуу болгох, тоглоом шоглоом хийж алж талах бусармаг үйлдлийг хийж байгаагүй. Бусадыг хайрлах, энэрэх, өршөөж уучлах, дэмжиж тэтгэх зэрэг шудрага зарчмыг баримталж байлаа. Тухайн үеийн сурвалж зохиолыг уншиж судалж үзэхэд Монгол хүн дээрэм тонуул, худал хулгай, садар самуун, зүй бус аливаа үйлдэл хийсэн гэх тэмдэглэл огт харагддаггүй бөгөөд эрдэмтэн судлаачид Их Монгол улс болон түүний эзэнт гүрний үед нийгмийн эмх журам урд өмнө байгаагүй сайн байсан тухай өгүүлдэг. Энэ нь XIII зуунд дэлхий дахиныг өдөр гэрэлтэх наран, шөнө туяарах саран мэт соён гэгээрүүлж удирдан жолоодож байсан эрхэм дээд ёс зүйн үндэс болох мөнхтэнгэризмтэй нягт холбоотой байсан юм. Аливаа төрийг тогтуун барьж ард иргэдээ гар газар, хөл хөсөр жаргуулахад төрөөс баримтлах ёс зүйн номлол сургааль чухал үүрэгтэй. Энэ үүрэгийг Монголчуудын хувьд Мөнх тэнгэрийн шашны ёс зүй нэр төртэй, амжилттай гүйцэтгэж ирсэн байна. Мөнх тэнгэрийн ёс зүйд мөнх тэнгэр оршиж байгаа учраас хүн заавал сайн байх ёстой гэж үзнэ. Тэр тусамаа хүний сэтгэлийн сайныг чухалчилна. Хэрвээ муу сэтгэл гаргавал тэнгэрт үл таалагдана. Сэттэлийг сайн сэтгэл, шударга сэтгэл, нэгэн үзүүрт сэтгэл хэмээн нарийвчлан хувааж үзнэ. Ёс зүйн дадал олох үндсэн арга бол хатуужихуй мөн. Чингис хааны байлдан дагуулалын ёс зүйн үндэс бол гаж бурууг гэсгээн цээрлүүлж дэлхий дахинд шудрага ёсыг тогтооход чиглэгдэж байсан юм. Монголчуудын ёс зүйн үзлийг товч дүгнэж үзвэл үйлийн зорилгыг эрхэмлэсэн хүний сэтгэл зүйд гүнзгий орсон мөнх тэнгэрийн таалалын ёс зүй болно.
[Өөрчлөх] Мөнх тэнгэрийн нийгэм-улс төрийн ойлголт:
"Хоёр нар ургаваас худагын ус хатъю, Хоёр хаан сууваас хамаг улсаа баръю", "Тэнгэрийг улам гэгээн гэрэлтэй болгохын тулд Наран саран хоёр байдаг, Харин газар дээр хоёр хаан Яаж байж болох бэ"хэмээн үзэж байснаас Монголчууд тухайн үед нэгдсэн төр, нэгэн удирдлагыг хүсэмжлэн зорьж байсныг ойлгож болно. Ийнхүү түүхэн нөхцөл байдал, нийгмийн захиалга, зайлашгүй шаардлагаас урган гарч Мөнх тэнгэрт тулгуурласан нийгэм улс төрийн номлол сургаалийг Чингис хаан боловсруулсан байдаг. Мөнх тэнгэр бол цорын ганц эзэн тэнгэр, Чингис хаан бол мөнх тэнгэрийн хүчийг олсон тэнгэрлэг хөвгүүн мөн. Ийм учраас ард иргэд Чингис хааны удирдлагыг хүлээн зөвшөөрч байсан юм. Иймээс Чингис хааны удирдлага нь жам ёсны эрх болж ард түмэнд хүрдэг. Чингис хааныг хаан сууринд гарсаны дараа түшмэд нь түүнийг хамаг бүгдийн хаан боллоо гэж хэлэхэд "Миний дээр малгай минь байна" гэж өгүүлээд, малгайгаа авч тавиад мөнх тэнгэрт мөргөсөн гэдэг.
"Хүний үг худал буй/ Хүрсэн газар үнэн буй/ Дөхөм газар хол буй/ Төр мэдэх хүн үгүй буй" гэх Гоо сэцэний хариуд
"Хаан хүний төр
Харанхуйд үл төөрөгдъю
Ханьдаа үл эндэгдъю
Ганц сэтгэлээр яв
Хэний зүг хэлбэрэхүйгээ хатуужигтун" гээд"Мөнх тэнгэрт залбирч түмэн иргэнийг оруулан сур" гэж Чингис хаан сургасан байдаг.
Мөнх тэнгэрийн эмблем буюу бэлэг тэмдэг нь дараах утгыг илэрхийлнэ: Босоо байрлалаас нь авч үзвээс дотор талын улаан нь дэлийн цөм буюу хүний амьдрал, сэтгэлийн зүйлийг , доод талын ногоон нь эх газар буюу махбод, материаллаг зүйлийг, дээд талын хөх нь эцэг тэнгэр буюу оюун санаа, ухамсарын зүйлийг , түүнийг тойрон хүрээлсэн түмэн наст хээ бол хязгааргүй уудам сансрын орон зай буюу мөнхийн орчил хөдөлгөөнийг илэрхийлж бүхэлдээ мөнх тэнгэрийн бэлэгдэл болдог. Хигээсийн тоо нийт ес байх хийгээд хоёр нь тэнгэр газрын зах хязгаарт оршин гурван цагийн ухагдахууныг, доод талын гурав нь тулгын гурван чулуу, дээд талын дөрөв нь дөрвөн зүг, найман зовхисын орон зайг илэрхийлнэ. Хэвтээ байрлалаас нь үзвээс Монгол гэрийг дээрээс нь харж байгаа дүрс юм, дотоод улаан нь удам угсаа залгаж, өнөд мандан бадрахын бэлгэдэл болсон гал голомт, хөх нь гэрийн хоймор, бурхан шүтээн эцгийн тал, ногоон нь идээ ундаа, эхийн талыг бэлэгдэж, гадна тал нь хана онь, дээвэр бүрээс болох нь ажиглагдаж байна. Бас хасаг тэрэгний хүрдэн мэт мөнх орчин эргэхүйн санааг давхар агуулж байгаа билээ. Мөн шууд харахад монгол гэрийн тооно болно, гэрийн тооноор наран тусч, халуун дулаан амьдралыг хүмүүст олгож буй сайхан сэтгэлийг төрүүлдэг. Бас мандаж буй наран мөн. Энэ бол агуу гайхамшигт Мөнх тэнгэрийн дүрслэл билээ.
Мөнх тэнгэрийн хүчинд ивээгдэх болтугай.