Static Wikipedia February 2008 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu

Web Analytics
Cookie Policy Terms and Conditions Хархорин - Wikipedia

Хархорин

Wikipedia-с

Чулуун мэлхий
Чулуун мэлхий

Contents

[Өөрчлөх] Хархорум хотын тvvх

Хархорум хотыг 1220 онд Чингис хаан vндэслэжээ. Харин тэнд хот суурин анх байгуулагдсан нь YIII зууны (Уйгур улс) vед холбогддог. “Чингис хааны vед Хархорум нь цэрэг зэвсгийн агуулах суурин шинжтэй байжээ”( Ч. Далай, 22-р тал). “1232 онд Хархорумын гол хэрмийг байгуулжээ (Ренэ Груссе, 36-р тал.) 1235 онд хаант тєрийн сvр хvч, хєгжил цэцэглэлтийн илэрхийлэл болгон Тvмэн Амгалант ордныг байгуулснаар Хархорум хот улам ч єнгє жавхаатай болжээ. Тvvний ємнєхєн Єгєєдэй хаан ор суусны 7-р он хєхєгчин хонин жил (1235 он)-ийн хавар Х‎э Линь (Хархорум) хотыг цогцлон байгуулж Тvмэн Амгалант ордныг барьж, 8-р оны (1236 он) улаан бичин жилийн цагаан сард олон ван ноёд зоог базаан уг ордныг барьж гvйцсэнд зориулж их найр, хурим (Юань улсын судар, 1-р д‎эвтэр), ёслол vйлджээ. Ийнхvv Єгєєдэй хаан Хархорумын бvтээн байгуулалтын ажлыг зохион байгуулснаар Монголын эзэнт гvрний нийслэлийн єнгє тєрхийг илэрхийлэхvйц хот болсон байна. Хархорум хотыг байгуулахад Монголчуудын зэрэгцээ “Франц, Англи, Орос, Унгар, Тєвд, Балба, Перс, Хятад, Солонгос зэрэг орны шилдэг уран барилгачдыг дайчлан ажиллуулжээ. Юань улсын сударт бичсэнээр “1500 албан хvн” (Юань улсын судар. 3-р дэвтэр) Хархорумыг байгуулахад идэвхитэй ажиллаж байжээ. Ер нь хот байгуулалтад харь орны гар урчуудыг ашиглах явдал Хvннvгийн vед ч байсан гэж Х.Пэрлээ дурдсан буй (Хvн нарын гурван хэрмийн vлдэц. 1957, 13-р тал).

Хотын гол хэсгийг тойруулан босгосон бэхлэлт хэрэм нь дєрвєн талдаа тус бvр нэг асар хаалгатай байсан ба Марко Пологийн мэдээгээр бол эргэн тойрны урт гурван бээр (4,92 км) хэмжээтэй байв. Археологийн шинжилгээний vр дvнгээс vзвэл хотын хэрмийн баруун хана 1500 метр, урд талын хана нарийн тодорхой бус, зvvн талын хана 1200, хойт хана 1100 метр урт болохыг тогтоожээ. (Н. Сэр-Оджав. Д. Баяр. 1977 оны Хархорум хотын шинжилгээний ангийн тайлан. 16-р тал)

1985 онд Шанхай хотноо хэвлэгдсэн “Хятадын Нэвтэрхий толь бичиг-Юан гvрний тvvх” зохиолд “Хархорум нь дєрвєн ли, зvvнээс баруун тийш барагцаалбал хоёр ли хэмжээтэй” гэжээ ( 1ли = 576 метр )

Хотын баруун урд хэсэгт гадуураа дєрвєн талтай асар хаалгатай бат бэх хэрмэн дотор талд “Тvмэн Амгалант” хэмээх алт эрдэнэс, шvр сувдаар чимэглэсэн хаант тєрийн их ордон сvндэрлэж байв.

Ногоон зvлэг, цэцэг, навч алагласан Хархорум хотын хэрэм хойноос урагш, баруунаас зvvн тийш нэвт гарсан томоохон гудамжтай ба тэдгээр нь тєв дундаа огтлолцож, хотыг дєрвєн тойрогт хуваагддаг байв. Vvнд нэгдvгээр тойрогт газар бvрээс ирсэн Мусульман худалдаачид, тэдний зах зээл голдуу, хоёрдугаар тойрогт Хятад худалдаачид, гар урчуудын зах зээл голдуу гуравдугаар тойрогт Эзэн хааны хатад, хєвгvvдийн орд харш болон Чингисийн Алтан ургийн ноёд дээдэс, их жанжидын байр, орд єргєє, дєрєвдvгээр тойрогт Будда, Христос, Лалын шашны сvм хийд, дипломат элч тєлєєлєгчдийн буудал, мєргєлийн газар бvхий хот байгуулалтын хувьд нарийн зохион байгуулалтай том хот болжээ. (‎Ч. Далай. Єгєєдэй хаан ба Хархорум хот, 22-р тал)

Олон тооны уран дархчуудыг авчирч ажиллуулснаас vзвэл монгол хаад Хархорумаа хєл ихтэй, хєгжил сайтай томоохон хот болгох гэж нилээд чармайж байжээ. Тухайн vеийн шилдэг уран дархчуудын бvтээсэн нэгэн томоохон бvтээл бол Тvмэн Амгалант ордон дотор байрлаж, уран гоё хийцээрээ олон тvмэнд шагшигдаж байсан Мєнгєн мод болно. Тvvнийг бvтээх ажлыг Мєнх хаан Францын нийслэл Парис хотын алдарт уран дархан Вильгельм Бушьед хааны сангаас санхvvжилт хийж, 50 туслах дархан єгч бvтээлгэжээ. В.Бушье тvvнийг 1254 онд хийж дуусгаад, уран барилгын хосгvй бvтээл Тvмэн Амгалант хэмээх их ордны дотор талд, хааны сэнтийн ємнєх талбайд байрлуулан залжээ. Мєнгєн модны ёроолд тус бvрээс нь айраг олгойдон гарах цоргон амтай дєрвєн мєнгєн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хvртэл дєрвєн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бvрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай vйлдэж сvvлээр нь мєнгєн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нєгєєгєєс дан айраг, гурав дахиас балын ундаа, дєрєв дэхээс террацина хэмээх будааны шар айраг гоождог байв.

Модны ёроол хавьд амттан ундааг юvлэх тусгай мєнгєн савнуудыг хоолой бvрийн дор тосон байрлуулжээ. Мєнгєн модны орой дээр бvрээ барьсан Ангель хэмээх тэнгэрийн элчийн дvрийг Вильгельм дархан урлан босгож модны доорхи газарт хvн далд орохуйц зоорь бэлдэн модны голоор Ангелийг хvртэл бас нэг цорго vйлджээ. Эхлээд тэнд тулман хєєрєг хийсэн авч тэр нь олигтой хєєрєгдєж чадсангvй. Ундааг сєгнєх vйлчлэгч нар тэнд бэлэн хvлээж зогсох ажээ. Модны мєчир, навч, жимс бvгдийг цул мєнгєєр урлажээ.

Дэлхийн гурван том шашин болох Будда, Христос, Лалын болон бєє мєргєлийн ёсны тєлєєлєгчид нийслэлд тус тусын vйл ажиллагааг явуулж байсан бєгєєд 1254 онд Мєнх хаан Хархорум хотод Будда, Христос, Лалын болон бєє мєргєлийн ёсны тєлєєлєгчдийг ирvvлэн дэлхийн тvvхнээ анх удаа онолын маргаан зохион байгуулсан байна.

Мєнх хааны vед 1256 онд Хархорумд байгуулсан Буддагийн “Хин Єн Гэн” буюу “Их Асарт сvм”, “Читаван” зэрэг 12, Лалын 2, Христосын 1 нийт 15 тооны сvм дуган єєр єєрийн суртлыг номлож байжээ.

Эдгээр шашны болон иргэний сургууль, гэрийн буюу ордны сургууль соёлын газар, номын сан, архив, тvvх судлах хvрээлэн Хархорумд ажиллаж байв. Их гvрний бvрэлдэхvvнд дээрх гурван гол шашинт улс, орнууд багтаж байсан болохоор тэдгээр шашинтны тєвлєрсєн тєлєєллийг нийслэлд буй болгох шаардлага урган гарчээ.

XIII зуунд Чингис хааны, vр ач нартаа нийт гvрний нутгийг хуваарилан ємчлvvлсэн тус тусын эзэмшил дээр Монголын хэд хэдэн улс буй болов. Тэдгээр нь Орос дахь “Алтан ордны улс”, Иран дахь “Иль хаадын” буюу анхны хааны нь нэрээр алдаршсан “Хvлэгvгийн улс” Дундад Ази дахь “Цагадайн улс” хожим 1260 оноос Хятадад байгуулагдсан Монголын “Юан улс” зэрэг болно. Тэдгээр нь тухайн vеийн нєхцєл байдал, газар зvйн байрлалаас болж єєр єєрийн тєв хоттой байв. Тухайлбал Ижил мєрний сав нутагт орших Батын Сарай, Бэрхийн Сарай, Иран дахь Монголын хаант улсын тєв Тебриз мєн Цагадайн улсын нутаг Ферганд Андижан, мєн Бээжин, Багдад, Бухар, Самарканд зэрэг хотууд оршиж байв. Монголын хаад нийт гvрнийг Хархорум хотод тєвлєрєн тэндээс удирдаж байсан болохоор их нийслэл нь мєн Хархорум байжээ.

Энэ бvхнээс дvгнэн vзэхэд XIII зууны vед Хархорум хот Ази-Европ, Араб дахины аянчин жуулчин, албаны тvшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг єєртєє даллан дуудсан дэлхийн соёл ирг‎эншлийг холбогч хотын vvргийг гvйцэтгэж байсан болох нь судалгааны явцад тодорхой болж байна.

Хvvхдvvд
Хvvхдvvд

[Өөрчлөх] Хvн ам зvйн баримтууд

Хархорин сумын хvн ам 2003 оны ‎эцэст 13814 байв. Нийт єрхийн тоо 2146, н‎‎эг єрхєд 6.4 хvн оногдож байна. Vvн‎ээс эдийн засгийн идэвхитэй хvн ам 34.56%, нийт ажиллагсад 31.14%, ажилгvйчvvд 3.42%, тус тус байгаа болно.

2004 он‎ы эцэст тус сумын хvн ам 12456 болж буурч‎ээ. 2004 оны ‎эцсийн статистикаар хvн амын насны бvтцийг Хvснэгт 1-т vзvvлэв. Хvсн‎эгтээс vзэхэд 0-18 насныхан сумын хvн амын 41.50% (5207), 19-60 насныхан 51.78% (6496), 60-аас д‎ээш насныхан 6.72% (843) тус тус ‎эзэ‎лж байна.

2000-2003 онуудын дунджаар 1-10-р ангид 2985 хvvх‎эд сурч байгаа, их д‎эд сургуульд 85 хvvхэд элссэн байна. Цэцэрлэгийн насны хvvхдийн 2000-2003 онуудын дундаж тоо 1483, vvн‎ээс дєнгєж 16.95% нь цэцэрлэгт хамрагджээ. Ц‎эцэрлэгийн бэлтгэл бvлгээр дамжиж сургуульд б‎элтгэгдэх хvvхдvvдийн 2000-2003 онуудын дундаж тоо 315, vvний 10.2% нь ц‎эцэрлэгээр дамжин сургуульд оржээ.

2000-2003 онуудын дунджаар малтай єрхийн тоо 1740, т‎дгээрийн ам бvлийн тоо 6531, нийт малын тоо 81266, нэг єрхєд ноогдох малын тоо 47.5, н‎эг хvнд ноогдох малын 12.4 тус тус байна. Малын тооны байдлаар авч vзвэл 2000-2003 онуудын дунджаар 10 хvрт‎элх толгой малтай єрх 16.92%, 11-30 толгой малтай єрх 30.26%, 31-50 толгой малтай єрх 18.91%, 51-100 толгой малтай єрх 22.53%, 101-200 тиолгой малтай єрх 9.34%, 201-500 толгой малтай єрх 1.87%, 501-1000 толгой малтай єрх 0.09%, 1001-1500 толгой малтай єрх 0.07% байна.


2004 оны байдлаар Хархорин сумын хєдєєгийн малчдын євєлжєє, хаваржаа, зуслан, намаржааны тоонууд хоорондоо ижил бу‏‏юу 256, газарзvйн хувьд vндсэн 4 х‎эсэгт хуваагддаг, нийт 1118 єрхєд хамрагдах 4020 хvн ам 102502 малтай нvvд‎эллэн амьдарч байна.

2004 онд 2000-2003 онуудын дундажтай (81266) харьцуулахад харьцуулбал Хархорин сумын малын тоо 102032 болж 20.35%-аар єсч‎ээ. Бvх малын 1.49% бу‏юу 1520 толгой мал сумын тєвд vлдэх 98.51% нь хєдєєд тус тус байршиж байна.

Онгоцны буудал барихаар урьдчилсан сонголт хийг‎ээд байгаа Хєгшин Орхоны ‎эхийн нутаг д‎эвсгэр нь 1-р тасагтай ойрхон бєгєєд 900 га тариалангийн талбай хамарсан, нийт євєлжєє хаваржааны 3.8%, зуслан намаржааны 6.2%, малчин єрхийн 5.2% нь тус тус оршдог газар юм.

Хот барихаар урьдчилсан сонголт хийс‎эн Ноёхон, Шанхын нутаг д‎эвсгэрт нийт євєлжєє хаваржааны 2.5%, зуслан намаржааны 5.2%, малчин єрхийн 3.2% нь тус тус оршиж байна.

[Өөрчлөх] Хархорин хотын орчмын тvvх‎эн байгууламж, тvvхт газрууд

Хархорин хотын орчим Д‎элхийн Єв-Орхоны Хєндийн Соёлын Дурсгалт Газар (ОХСДГ) нийт 121967 га газрыг ‎эзлэн оршиж байна. Эн‎э газар нутаг нь Өвөрхангай аймгийн Бат-Єлзий, Хужирт, Хархорин сум, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдын нутагт хамаарах бєгєєд соёлын дурсгалт газрын ландшафт ангилалаар 2004 онд Д‎элхийн Євд бvртг‎эгдсэн. Эн‎‎э газар нутагт байрлах тvvх, соёлын дурсгалт газруудыг жагсаавал:

  1. ‎Хєшєє цайдам дахь Тvрэгийн дурсгалууд -- Хархорин хотоос зvvн хойт зvгт 45 км зайтай, Орхон голын баруун ‎эрэгт байрлана. Энэ нь Зvvн Тvрэг улсын тєрийн нэрт зvтгэлтэн Билг‎ээ хаан (683-734) болон Культегин (Тvр‎эгийн цэргийн жанжин, Билгээ хааны дvv, 684-731) нарын дурсгалд зориулан босгосон хоёр цогцолбороос бvрд‎энэ. Эдгээр дурсгалууд Тєв Азид манай эриний VI-VIII зуунд ноёрхож байсан Тvр‎эгийн эзэнт гvрний хамгийн чухалд тооцогддог. Энэ дурсгал дээр бичигдсэн Тvрэгийн руни бич‎ээс Тєв азийн тvvх, соёлын судалгаанд хосгvй vнэтэй мэдээллийг хадгалж байдаг.
  2. Хар балгас хотын туурь – Хархорин хотоос зvvн хойт зvгт 34 км зайтай, Архангайн Хотонт сумын нутагт байдаг. Эн‎‎э хотыг МЭ 761 онд Уйгарын хаан Тейлогийн ордныг барьж ‎эхэлснээр vvсг‎эжээ. Хар балгас нь Уйгурын ‎эзэнт гvрний засаг захиргааны тєв, худалдаа эдийн засгийн тив хоорондын гvvр болж байжээ. Байгалийн маш vзэсгэлэнтэй газар байрладаг. Олонхи нvvд‎элчид хотоо тойруулан хэрэм барьж байгаагvй атал Хар балгаст ийм х‎эрэм барьж байжээ. 840 онд Х‎эргэсvvд довтолсноор ‎‎эвдэн сvйтгэгдсэн. Хот нь 5 х10 км газар нутгийг ‎эзэлж, хааны ордон нь 412 х 491 м хэмжээтэй байсан байна.
  3. Хархорум хотын туурь – Одоогийн Хархорин сумын нутаг дэвсгэр дотор, Эрд‎энэзуу хийдийн зvvн талд хаяа залган оршдог. Туурийн малтлагуудыг хийж буй.
  4. Эрд‎энэзуу хийд – Хархорин сумын тєвд байрлаж буй., 1586 онд барьж ‎эхэлсэн. 108 суварга бvхий хэрмэн хашаатай. Бурхны шашны уран барилгын онцгой тєрєл. Автай сайн хаан бурхны шашныг Монголд д‎элгэрvvлэх зорилгоор байгуулсан.
  5. Тєвхєн хийд – Хархорин хотоос баруун зvгт 80 км, Өвөрхангай аймгийн Бат-Єлзий сумаас хойш 20 км, Орхон голын хойт талд, Архангай Өвөрхангай аймгуудын зааг Тєвхєн шир‎ээт уулын оройд байрладаг. Анхдугаар богд Єндєр Гэг‎ээн Занабазар байгуулсан. Бясалгал vйлд‎эх, уран бvтээл туурвих газраа болгож байжээ. Алдартай бурхадуудаа энд цутгасан г‎эгддэг.
  6. ‎Дойт толгойн ордны туурь – Архангай аймгийн Хотонт суманд Хархориноос хойш 40 км-т байрлана. 45м х 6м талбайд н‎элээд хэдэн барилгын суурь бvхий туурь юм. Энэ газар хавар шонхроор ан хийхдээ буудалладаг байсан Єгэдэй хааны Гэгээн цагаан ордны туурь гэж vздэг.
  7. Хутаг уулын булш-- Архангай аймаг Хашаат суманд буй, VIII эсвэл IX зууны vед хамаарах булшнууд юм. Эдгээр булшны гуравд нь археологичид малтлага хийж, бvсний чимэг, сийлбэртэй мєнгєн чимэглэл, тємєр хутга, алтан ээмэг, морины хэрэгсэл, S хэлбэртэй морины амгайвч, эмээлийн оломны тємєр арал, тємєр дєрєє, ясан дэгээ зэргийг олжээ.
  8. Талын дєрвєлжин дэхь эртний хотын туурь-- Архангай аймаг Хашаат сумын нутаг Хєгшин Орхоны ойролцоо оршдог. 100м х 80м-ийн хэмжээтэй дєрвєлжин хэлбэрийн шавар хэрэмтэй, хоёр талдаа хаалгатай хотын туурь юм. Хэрэмний баруун талаас 13 метрийн зайд 28х19 метрийн хэмжээтэй хорогдох газартай. Хэрэм дотор Хvннvгийн маягийн булштай.
  9. Хар Бондгорын эртний хотын туурь--Өвөрхангай аймаг Хархорин сумын тєвєєс зvvн тийш 15 км, Энэ газраас XIII зууны vеийн барилгын дээврийн шаазан, бусад барилгын материал, шавар болон тємєр эд зvйлс олдсон. Нэлээд хэдэн барилга, тvvний дотор суваргатай тєстэй барилгын туурь буй.
  10. Баянголын амны эртний хотын туурь --Өвөрхангай аймаг Хархорин сумаас хойш 13 км, Хоёр шавар барилгын туурьтай. Нэг нь Мэлхий толгойн ордны туурьтой их тастэй 110м х 80м, нєгєє нь 140м х125м хэмжээтэй нэлээд хэдэн жижиг барилгыг багтаадаг. Хєх саарал тоосго, дээврийн шаазан олдсон. Хєндийн тєгсгєлд бие биеээсээ 100м-300м тусгаарлагдсан зургаан шавар барилгын туурь буй.
  11. Мэлхийт толгойн ордны туурь--Өвөрхангай аймаг Хархорин сум, Мэлхийт толгойн оройд оршдог 106м х78м хэмжээтэй дєрвєлжин хэлбэртэй шавар хананы vлдэгдэл юм. Энэ дурсгалыг зарим эрдэмтэд Хархорум хотыг байгуулах эх болсон гэж vздэг.
  12. Захын булгийн хэрэмний туурь--Өвөрхангай аймаг Хархорин сумаас зvvн урагш 5 км, 120м х 85м хэмжээтэй шавар хэрэм Майхан толгойн зvvн урд хэсгийн хоолойн оройд байрладаг. Нурангийн тєв хэсэгт барилга байсан байж болох бага хэмжээний шаврын vлдэгдэл, хэрэмний нуранги буй. Тvvхийн сурвалжаас vндэслэн 1238 онд Єгэдэй хааны байгуулсан Тосху хот байсан гэж vздэг.
  13. Гvмбийн дэнжийн буган хєшєє болон эртний булшууд--Өвөрхангай аймаг Хархорин сумаас баруун тийш 10 км, Энд нэг дєрвєлжин булш, нэг дугуй булш, 10 гаруй зуувин хэлбэртэй сийлсэн чулуун далантай булш байдаг. Эдгээр булшны голд хvрэл зэвсгийн vеийн нар, сар, бамбай, илд, сvх, буга дvрсэлсэн буган хєшєєтэй.
  14. Нарийний амны дєрвєлжин ба овгор булш--Өвөрхангай аймаг Хужирт сумаас хойш 25 км, Хоолойн толгойд орших дєрвєлжин булш болон 10 гаруй булш шарил буй.
  15. Мэлхий чулуу дурсгал--Өвөрхангай аймаг Хархорин сумаас 25 км, Энэ мэлхий чулуун дурсгал Хархорум дахь Єгэдэй хааны ордны дэргэдэх мэлхий чулуутай яг ижил бєгєєд энд чулууны дарханы газар байжээ.
  16. Майхан Толгойн Хvннvгийн ба дєрвєлжин булшууд--Өвөрхангай аймаг Хужирт сумаас хойш 30 км, Энд 30 гаруй Хvннvгийн булш, дугvй чулуун далантай хоёр том хиргисvvр, хvрэл зэвсгийн vеийн нэлээд хэдэн дєрвєлжин булш байдаг.
  17. Бэрхийн булан дахь эртний булшууд--Өвөрхангай аймгийн Хужирт сумаас зvvн хойш 20 км, Хvрэл зэвсгийн vеийн 10 орчим дєрвєлжин булш, хиргисvvр, Хvннvгийн vеийн 23 булш байдаг. Булшны малтлагын vеэр олсон эд єлгийн зvйлсийн дунд морины янз бvрийн яс, хєєнд харласан шаазан савны хэлтэрхийнvvд, морины тємєр амгайвч, морины уналгын бусад хэсэгсэл байв.
  18. Ар Бєєрєгийн эртний булшууд--Өвөрхангай аймгийн Хужирт сумаас хойш 20 км, Хvрэл зэвсгийн vеийн булшууд гэж тооцогддог.
  19. Хужиртын ам дахь Ордны туурь--Өвөрхангай аймаг Бат-Єлзийт сумаас баруун хойш 10 км, Энэ ордны туурийг Монголын эзэнт Гvрний vед хамааруулж vздэг.
  20. Орхоны хєндий дэх эртний булшууд--Өвөрхангай аймаг Бат-Єлзийт сум, Орхон голын баруун эргийг даган нэлээд хэдэн барилгын нуранги, булш, тvvний дотор янз бvрийн дєрвєлжин, овгор булшууд буй.
  21. Орхон голын эхийн хадны сvг зураг--Өвөрхангай аймаг Бат-Єлзийт сум, Орхоны бага хvрхрээний ойролцоо хvрмэн чулуун хадан дээр нарийн судлагдаагvй сvг зургууд буй.
  22. Тэмээн чулууны Буган хєшєєний болон дєрвєлжин булшууд--Өвөрхангай аймаг Бат-Єлзийт сум, Энд 30 орчим гантиг чулуун дєрвєлжин булш, гурван буган хєшєєний цогцолбор юм. Эдгээр булшны заримд нь малтлага хийхэд vхэр, хонины яс, Тvрэг ба Уйгарын vед хамаарах хээлсэн шаазан эдлэлийн хэлтэрхий олдсон.
  23. Ширээт уулын буган хєшєєнvvд--Өвөрхангай аймаг Бат-Єлзийт сум, Тєвхєн хийдээс урагш 10 км, Буган хєшєєний цогцолбор байдаг. Одоогоор уг цогцолбор судлагдаагvй байгаа.
  24. Шанх хийд--Өвөрхангай аймаг Хархорин сумын Шанх багт оршино, 1647 онд байгуулсан Монголын анхны буюу євган хийдийн туурь юм. Шашин шvтлэгийн зарим дуганыг сэргээсэн. Тvvний зэргэлдээ орших Чингис хааны тєрийн туг, сvлдний тахилгын єргєєний туурийг сэргээх шав тавих ёслолыг 1998 онд Монгол улсын Ерєнхийлєгч оролцон хийсэн.
  25. Шунхлай уулын эртний бvлэг булш, хиргисvvр--Өвөрхангай аймаг Хужирт сумаас хойш 1 км, Хvрэл зэвсгийн хожим, тємєр зэвсгийн тvрvv vед хамаарах 100 орчим булш буй.
  26. Хангайн Овоо тахилгат уул--Өвөрхангай аймаг Хархорин сумын тєвєєс хойш 10 км-ийн дотор, Хангайн нурууны тєгсгєлийн ‎эн‎э тахилгат уул эрт vеэс шvтэгдэж иржээ.
  27. Єндєр Сант тахилгат уул-- Архангай аймаг Хотонт сум, Далайн тєвшнєєс 2312 метр єргєгдсєн. Єндєр сант бол зєвхєн цагаан идээний тахилгат уул юм.
Оpхоны хvрхэрээ Улаан цутгалан
Оpхоны хvрхэрээ Улаан цутгалан

[Өөрчлөх] Байгаль орчны тєлєв байдал

Газарзvй: Хархорин хот нь Монгол улcын бараг тєв хэсгийн Хангай-Хэнтийн уулархаг их муж дотор Хангай нурууны ємнєд хэсгийн зvvн биед далайн тvвшнээс дээш 1540 метрийн єндєрт байрлана.

Байгалийн мужлалаар Хангай-Хэнтийн уулархаг их мужийн Орхон-Сэлэнгийн сав газрын нам уул /1500-2000м/, хотгор бvхий хуурай хээрийн дэд мужийн ємнєд ба умард хуурай хээр бvхий нугын районд багтана. Энэ орчмын нутаг нь нуга, уулын хээрийн ландшафттай.

Хєгшин Орхон голын энэ бvс нутгийн уулс нь геологийн гарал vvслийн хувьд девоны системийн ангилагдаагvй чулуулаг, дунд тєрмєлийн гранодиорит, боржин, лейкоборжин, литий-фторт боржин, граносиент, сиенит, шvлтлэг, боржин, дєрєвдєгчийн системээс дунд дээд нэгтгэлээс тогтдог. Газрын хэвгийн зонхилох єнцєг 30-60. Газар чичирхийллийн MSK-64 шатлалын баллаар 8 ба тvvнээс дээш баллын бvсэд хvчтэй газар хєдлєлтийн тєвєєс баруун хойд зvгт 50 км зайтай оршино. Давтамж нь 3-10000 жилд нэг удаа. (Байгаль орчинд нєлєєлєх байдлын нарийвчилсан vн‎элгээний тайлан, 2004)

Уур амьсгал: Хархорин орчмын газар нь хотгор гvдгэрийн ялгаа, далайн тvвшнээс дээшхи єндєр зэргээс хамааран євєл нь тєдийлєн хvйтэнгvй, харин зун нь сэрvvн байдаг зvй тогтолтой. Энд 1 дvгээр сард агаарын дундаж температур –18.1 байдаг бєгєєд хамгийн их хvйтрэлт –44 хэмээс хэтрээгvй, євлийн 36 хоногт нь агаарын температур –30 хэмээс хvйтэн байна. Жилийн 180 гаруй хоногт хvйтэн байх бєгєєд дулаан хvйтний vргэлжлэх хугацаа бараг тэнцvv буюу жилийн дундаж агаарын температур 00 орчим байна. (Байгаль орчинд нєлєєлєх байдлын нарийвчилсан vн‎элгээний тайлан, 2004)

Хур тунадас олон жилийн дундажаар жилд 354.5 мм хvрнэ. Газар нутгийн онцлогоос хамаарч аадар бороо орох тохиолдол цєєнгvй бєгєєд зарим тохиолдолд хоногт 46 мм тунадас унана. Жилд ордог тунадасны дийлэнхи нь зєвхєн зуны 3 сард орно. Жилийн дулааны улиралд 336 орчим мм хур тунадас орно. Харин євлийн улиралд жилийн тунадасны 18.2 мм нь орно. Энд дулаан улирлын 62 хоногт хур бороо, 36 хоногт нь цас орно. Энэхvv хур тунадасны горимтой уялдан агаарын чийгшил сард 50-70% байна. Ер нь агаарын чийгшлийн хувьд эл нутаг тийм ч хуурай биш. Тухайлбал хаврын 4 дvгээр сард 30%-аас бага чийгтэй єдрийн тоо дунджаар 14 байна. (Байгаль орчинд нєлєєлєх байдлын нарийвчилсан vн‎элгээний тайлан, 2004)

Євлийн улиралд хур тунадас бага унах учир тогтвортой цасан бvрхvvл vндсэндээ тогтохгvй. Зарим цас ихтэй жил богино хугацаанд цасан бvрхvvл тогтоно. Энэ нутагт євлийн улиралд орсон цасны хэмжээнээс хамааран ойролцоогоор 130 орчим хоногт дундажаар 7 см зузаан цасан бvрхvvл тогтдог байна. (Байгаль орчинд нєлєєлєх байдлын нарийвчилсан vн‎элгээний тайлан, 2004)

Салхины дундаж хурд бараг бvх саруудад 4.2-5.2 м/с, салхины хамгийн их хурд 14-20 м/с хvрэх бєгєєд хавар , намрын улиралд хvчтэй салхины vргэлжлэх хугацаа бусад саруудынхаас илvv байдаг ажээ. Жилийн дундажаар авч vзвэл баруун хойд, хойд, зvvн ємнє зvгийн салхи зонхилох бєгєєд эдгээрийн давтагдал 17.5-22.4 байна. Жилийн аль ч сарыг авч vзсэн баруун ба баруун ємнєд, зvvн зvгийн чиглэлийн салхины давтагдал хамгийн бага буюу 1.6-8.2% -ийн хооронд хэлбэлзэнэ. (Байгаль орчинд нєлєєлєх байдлын нарийвчилсан vн‎элгээний тайлан, 2004)

Хєрс: Хархорин орчмын газар нутаг нь хєрс газарзvйн мужлалын хувьд Тєв Азийн их мужийн Хангайн мужид багтах бєгєєд энд гол хєндийн нугын хvрэн хєрс, хээрийн ба уулын хээрийн хvрэн хєрс тархана. Механик бvрэлдэхvvний хувьд хєнгєн шавранцар хєрс голлон єнгєнєєсєє эхлэж том жижиг сайран чулуу элбэг байна. Энэ хvрэн хєрс доошилж уулын бэл хормой нам хэсэг рvv шилжих тусам vржил шимт давхарга нь зузаарч ялзмагийн хэмжээ нэмэгдэнэ. Ингээд хvрэн хєрс нь хар хvрэн, зарим хэсэгтээ ялангуяа хойшлох тусам шавранцар хєрстэй бvрдэл байдлаар тархана. (Байгаль орчинд нєлєєлєх байдлын нарийвчилсан vн‎элгээний тайлан, 2004)

Хангайн нуруу: Хангайн гол нуруу ерєнхийдєє баруун хойноос зvvн урагшаа сунаж тогтсон бєгєєд баруун талын Цэцэн уулнаас зvvн талын Дэлгэрхаан уул хvртэл 700 км шахам vргэлжилсэн нуруу юм. Энэ нурууны геологийн бvтцэнд боржин чулуу ихээхэн суурь эзлэхийн зэрэгцээ хувирмал занар, элсэн чулуу, хvрмэн чулуу зэрэг чулуулаг элбэг тохиолдоно. Vнэмлэхvй єндєр дунджаар 3000 м орчим боловч зарим оргил далайн тvвшнээс дээш 3500-4000 м хvрнэ. Хамгийн єндєр оргил нь мєнх цастай Отгонтэнгэр уул 4031 м хvртэл сvндэрлэнэ. Хангайн гол нурууны хяр голдуу хавтгай буюу бємбєгєрдvv хэлбэртэй, эртний тэгш єндєрлєгvvдтэй. Тэгш єндєрлєгvvдийн оройгоор намаг, жижиг нууруудтай. Гол нурууны дунд хэсэгт уулын хажуу эгц цавчим, хад чулуу элбэгтэй байдаг. Харин зах тийшээгээ намссаар гадаргын байдал бэсрэг уулын шинжтэй болно. (Байгаль орчинд нєлєєлєх байдлын нарийвчилсан vн‎элгээний тайлан, 2004)

Ус зvй: Тус бvс нутаг нь олон гол, горхи, нууруудтай бєгєєд Будант, Хар хушт, Улаан з‎эрэг нуурууд, Хангайн нуруугаас эх аван урсдаг Улиастай, Битvvт, Хятруун, Улаан, Хєнєг, Хамар, Могойт, Мойлт зэрэг олон гол горхи Орхон голд цутгаж тvvний ус зvйн сvлжээг бvрдvvлдэг. (Б.О‏‏юунгэрэл, 2004)

2004 оны гадаргын усны тооллогын дvнгээр Хархорин сумын нутагт Шар бvрд, Цагаан, Азар, Дуут зэрэг 7 нуур, байнгын урсгалтай 27, ширгэсэн 13 гол, булаг шанд 48, рашаан 4 байна. (Монгол орны гадаргын усны тооллого, тайлан, 2003)

Орхон гол нь Сэлэнгэ мєрний хамгийн том цутгал тєдийгvй Монгол орны хамгийн урт голд тооцогдох бєгєєд Хангайн нурууны Суврага Хайрхан уулын ар хажуугаас эх авах Єлзийт, Тээл, Будант зэрэг голуудаас эх авч том жижиг олон голыг єєртєє нийлvvлсээр Сэлэнгэ мєрний баруун гарт цутган нийлнэ. Голын нийт урт нь 1124 км, ус цуглуулах талбйн хэмжээ 132855 ам дєрвєлжин километр болно. Ус зvйн сvлжээний нягтшилт голын эх хавьд 0.185- 0.250 км /км 2 байна. Голын ус хураах талбай харьцангуй том, гол єєрєє урт болохоор байгалийн хэд хэдэн бvсийг хамран буюу дамжин урсахдаа голын хєндийн байдал усны горимын байдал ч голын хэсэг бvрд єєр єєр байна. Бvс бvслvvрийн ийм байдал голын гольдролын байдалд ч нєлєєлнє. Голын хєндий уулсаас гарахдаа илэрхий тавиурч тахирлан тохойрч эхлэх ба Туулын цутгалаас доош хэд хэд салаалж, хар ус, татаал цээл, арал олныг vvсгэнэ. Голын єргєн газар бvр адилгvй, эхэн хэсэгтээ 10-60 м байснаа адаг руугаа120-150 м болж єргєсєх ба урсгалын хурд ч бас илт саарна. Голын гvн 0.5-1.5 м, гvн цээл газраа 2.5-4.0 м, харгиа боргиотой газар 0.5 м байна. Тvвшний хэлбэлзлэл 2.0-3.0 хvрэх ба 4-5 сард хаврын шар усны vер бууж 6-р сард урсацын зуны гачиг vе эхлэнэ. Зуны хур борооны vед Орхон гол савнаасаа хальж татам нугаараа халих vе цєєнгvй байх ба урсгалын дагуу Туул, Ерєє, Хараа зэрэг ус элбэг гол цутгах учир уруудах тусам зарцуулгын хэмжээ нэмэгдэнэ. Зарцуулгын олон жилийн дундаж Булган хотын орчим 45.1 м3 /сек, Сvхбаатар хотын дэргэд 106.0 м3/сек хамгийн их vерийн vеийн зарцуулга дээрх газруудад 514.0 м3/ сек , 891.0 м3/ сек тус тус байна. Орхон голын адгаас Хараа голын адаг хvртэл 123 км зайд бага даацын усан онгоц явж болох ба бороо хур ихтэй голын усны тvвшин єндєр байх vед бvр Туул голын б‎элчир хvртэл явж болно. Орхон голд олон арван гол горхи нийлэхээс томд нь Тамирын гол, хєгшин Орхон ,Туул, Ерєє, Хараа, Шарын гол орно. Мєсєн бvрхvvлтэй байх хугацаа 140-160 хоног. (Б.О‏‏юунгэрэл, 2004)

Ойн сан: Тус нутгийн ой нь нутгийн баруун болон хойд хэсгээр Хангайн нурууны салбар уулсаар тархан ургана. Ойн сангийн талбай нь 16403 га бєгєєд vvнээс байгалийн ой 13981 га, мод бэлтгэсэн 375 га, ойжуулах 1299 га талбай байна. (Євєрхангай аймгийн ой зохион байгуулалтын ажлын тайлан, 1998)

Vvнийг аж ахуйн ач холбогдол, зориулалт, талбайн хэмжээ, байршилт, экологи-эдийн засгийн ач холбогдолыг харгалзан дараах 2 бvсэд хуваасан байна. Vvнд:

Онцгой бvсийн ой (Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын ой)

Хамгаалалтын бvсийн ой (ногоон бvсийн ой, хамгаалалтын ой)

Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын ой: Євєрхангай аймгийн Хархорин сумын нутагт хамаарах байгалийн цогцолборт газрын ой нь 12521 га бєгєєд сумын нийт ойн 76.3 хувийг эзэлж байна. (Євєрхангай аймгийн ой зохион байгуулалтын ажлын тайлан, 1998)

Хvйсийн найман нуурын байгалийн дурсгалт газрын ой: Энэхvv газрын ой нь Євєрхангай аймгийн Уянга сумын нутагт орших бєгєєд 1992 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Хангайн нурууны тєгсгєл, хэрчигдэл ихтэй єндєр уулсын дунд олон жижиг нуураас бvрддэг, эргэн тойрон ойгоор хvрээлэгдсэн байгалийн vзэсгэлэнт євєрмєц тогтоцтой Ширээт, Бугат, Халиут, Мухар, Хvйс зэрэг том жижиг найман цэнгэг ус бvхий нууртай, олон зvйлийн усны шувуудтай vзэсгэлэнт газар юм. Тус байгалийн цогцолборт газрын ойн сан нь 5467 га байна. (Євєрхангай аймгийн ой зохион байгуулалтын ажлын тайлан, 1998)

Ногоон бvсийн ой: Ногоон бvсийн ойн гол vvрэг ач холбогдол нь амралт, сувиллын болон хvн амын эрvvл ахуйн нєхцлийг хангах чухал ач холбогдолтой, суурин газрын эргэн тойрны 30 хvртэлх км-ийн доторхи ойн сан юм. Сумын ногоон бvсийн ойн сан нь 2866 га буюу сумын нийт ойн 17.5 хувийг эзэлж байна. (Євєрхангай аймгийн ой зохион байгуулалтын ажлын тайлан, 1998)

Хамгаалалтын ой: Хєрсний элэгдэл, эвдрээс хамгаалах, гадаргын болон газрын доорхи усны горимыг зохицуулах, усны чанарыг дээшлvvлэх онцгой vvрэг бvхий гол горхины эх болон нуурийн эргэн тойрны 5 км доторхи, голын урсгалын дагуу болон булаг шандын эхээс 3 км доторхи ой нь хамгаалалтын ойд хамрах бєгєєд сумын ойн сангийн 6.2 хувь буюу 1016 га ойн сан хамрагдаж байна. (Євєрхангай аймгийн ой зохион байгуулалтын ажлын тайлан, 1998)

Ой vvсгэх модны тєрлєєр шинэс (Larix Sibirica) зонхилох бєгєєд хуш /Pinus sibirica/ хус /Betula platyphylla/ бага хэмжээгэ‎эр тархана. Сумын ойн сангийн 97.8 хувийг шинэс, 1.9 хувийг хуш, 0.2 хувийг хус мод эзэлж байна. (Євєрхангай аймгийн ой зохион байгуулалтын ажлын тайлан, 1998)

Ургамал, амьтны аймаг: Ботаник газарзvйн мужлалаар Евразийн хээрийн их муж, Монголын хээрийн муж, дундад халхын дэд мужид алаг євст-бутлаг vетэн ба бутлаг алаг євст хээрийн хаяа уулс, цав толгод, хотгор хотос, тал газрын Дагуур Монголын ба Монголын дорнод хэв шинжид багтах алаг євс-хиаг-хялганат (Stipa baicalienesis, Stipa krilovii, Leymus chinensis, Bupleurum scopzonerifolium, Galium verum, Astragalus melilotoides) бvлгэмдэл зонхилсон нутаг юм. Энэ дэд мужийн ургамлын нємрєгийг 7 эвшилд хуваах бєгєєд зонхилох ургамлууд нь цєм vетэн байхаас гадна тvvний бvрэлдэхvvнд алаг євс тун бага байдаг онцлогтой. Энэхvv хээрийн мужид тохиолдох эвшлvvдээс хуурай хээрт хамгийн элбэг нь хазаар євст-хялганат, дааган сvvлт-хялганат хээр юм. Нийт 139 зvйл ургамалтайгаас модлог-4 зvйл, хvнсний-12 зvйл, эмийн-21 зvйл, жимсгэнэт-2 зvйл, тэжээлийн-52 зvйл, гоел чимэглэлийн-6 зvйл, техникийн-1 зvйл ургамал тус тус байна. (Байгаль орчинд нєлєєлєх байдлын нарийвчилсан vн‎элгээний тайлан, 2004) Хархорин орчмын уул нуруу, Орхон голын хєндий орчмын амьтны аймгийн талаар судалсан цогцолбор ажлууд одоогоор байхгvй байна.

Сээр нуруугvйтэн амьтад: Хос далавчтаны багаас тэмээлзгэнэ (tipulidae), шумуул (culicidae), дэлэнч (simuliidae), хирономид ялаа (chironomidae), сирфид ялаа (syrphydae), эрээн далавчит ялаа /tephritidae/-ын овгийн тєлєєлєгчид элбэг тархсан. Харин шавьжийн ангийн тєлєєлєгчид дотроос Монгол улсын улаан номонд орсон махан дэвvvр /Papilio machaon/ гэх ганцхан зvйл байна. (Байгаль орчинд нєлєєлєх байдлын нарийвчилсан vн‎элгээний тайлан, 2004)

Сээр нуруутан (Загас): Загасны ангиас Хойд мєсєн далайн ай савын гол мєрєн, усан сангаар єргєн тархсан 8 овгийн 14 зvйлийн загас зонхилж байгаагаас Монгол улсын Улаан номонд орсон Хилим (Acipenser baeri baicalensis), ан агнуурын ховор зэрэглэлд хамаарах Тул /Hucho taimen/ зэрэг ховор загас байна. (Байгаль орчинд нєлєєлєх байдлын нарийвчилсан vн‎элгээний тайлан, 2004)

Хоёр нутагтан: Хархорины тєвийн нутагт тэмдэглэгдсэн хvйтэн цуст амьтдын дотор Монгол оронд єргєн тархсан монгол бах, рашааны могой зэрэг 6 зvйл амьтан байна. (Байгаль орчинд нєлєєлєх байдлын нарийвчилсан vн‎элгээний тайлан, 2004)

Шувууны анги: Нутгийн жигvvртэн шувуудын зvйлийн бvрдэлд 15 баг, 42 овог, 98 тєрєлд хамаарах 163 зvйл шувуу байна. Оршин амьдрах хэв маяг, статусын хувьд єндєглєдєг нvvдлийн 95, єндєглєдєг суурин 35, нvvдлийн vедээ дайрч єнгєрдєг 28, тогтмол ирж євєлждєг 3, тохиолдлын 2 зvйл байдаг. Ховор болон нэн ховор шувууд дотроос Улаан номонд бvртгэгдсэн халбаган хошуут, гангар хун, хээрийн галуу, усны цагаан сvvлт бvргэд, азийн цууцаль, уран шувуу гэх 6 зvйл шувууд амьдардаг байна. (Байгаль орчинд нєлєєлєх байдлын нарийвчилсан vн‎элгээний тайлан, 2004)

Хєхтєн амьтны анги: Хархорин орчмын эргэн тойрны уул нуруу, голын хєндийн хєхтєн амьтны зvйлийн жагсаалтанд 4 баг, 12 овог, 26 тєрєлд хамаарах 38 зvйлийн амьтдыг оруулж болох юм. Vvнээс Монгол улсын улаан номонд орсон дагуурын зараа, ховор зvйлийн шилvvс байна. Мєн Вашингтоны ЗАУХЗОУХХ (CITES)-ын конвенцийн 2-р хавсралтад орсон саарал чоно элбэг тохиолдоно. (Байгаль орчинд нєлєєлєх байдлын нарийвчилсан vн‎элгээний тайлан, 2004)

Хvйсийн найман нуур: Євєрхангай аймгийн Уянга сумын нутаг, Хангайн нурууны баруун урд хэсэгт уулсын дунд галт уулын дэлбэрэлт, тектоник хагарал, суултын дvнд vvссэн цар хэлбэрийн хvнхэр газар уулсын дунд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хvйс, Онон, Дєрєє, Баян-Уул нуур зэрэг хоорондоо газрын гvний судлаар холбогдсон нийт 650.0 мян.га талбайтай цэнгэг усны их нєєц бvхий байгалийн євєрмєц тогтоцтой. Энд Урт жалгын тогоо, Давын тогоо, Ар Битvvгийн тогоо, Ногооннуурын тогоо нэртэй сєнєсєн галт уулын тогоонууд бий. Хvйсийн Найман нуур, тэдгээрийн орчны байгалийн vзэсгэлэнт цогцолбороос бvрдэх 12.0 мян.га газрыг хамруулсан бєгєєд УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор улсын тусгайхамгаалалтад авчээ.(Б.О‏‏юунгэрэл, 2004)

Хархорин орчмын байгалийн аялал жуулчлал: Орхон-Хархорины бvсэд Хангайн нурууны аялал жуулчлалын гол тєв хэсэг болох Орхон голын эх, Эрхэт, Суварга хайрхан, Найман нуур, Хоргой хvрэм зэрэг Хангайн нурууны хамгийн vзэсгэлэнтэй сайхан газрууд хамрагдана. Энд Хангайн нурууны байгалийн цогцолборт газар, Хvйсийн найман нуурын дурсгалт газар гэсэн улсын тусгай хамгаалалттай газрууд байгуулагдаад байна. Байгалийн дурсгал, євєрмєц тогтоц, байгаль тvvхийн дурсгалтай танилцах чиглэлтэй аялал жуулчлалыг хєгжvvлэх боломжтой. Энэ бvсэд Хангайн уулархаг нутгийн аялал жуулчлал эрчимтэй хєгжих гол бvс нутаг бол Хархорины район юм. Байгалийн болоод тvvхийн олон дурсгалт газруудтай тус нутагт ирэх жуулчдын тоо жил ирэх тусам улам нэмэгдэж байна. Тус нутагт байгалийн аялал жуулчлал (ecotour), морин аялал (horse riding) , мєн тvvхийн аялал (history tour) тvлхvv хєгжvvлэх боломжтой. (Б.О‏‏юунгэрэл, 2004)

Цєлжилт, хєрсний элэгдэл: Монгол орны нийт нутгийн ихэнхи нь гандуу хуурай нутаг бєгєєд дэлхий нийтийн дулааралтын нєлєєгєєр Монгол оронд хvйтний улирал харьцангуй дулаарах хандлагатай болж, сvvлийн 60-аад жилд жилийн дундаж агаарын температур 1.56 хэмээр нэмэгдэж, хавар, намрын улирал харьцангуй уртсаж хєрсний усны ууршилт ихсэх хандлагатй байна. Уур амьсгалын єєрчлєлтєєс улбаалан цєлжих vйл явц эрчимжиж байгаа нь мєнх цас хайлах, нуур, гол, горхи ширгэх, бэлчээрийн ургамлын зvйлийн бvрдэл хомсдох, хєрс элэгдэлд орох, vржил шимээ алдах зэрэг байгалийн элдэв гамшигт vзэгдлийн давтамж нэмэгдэж байна.

Байгаль орчны яамны судалгаагаар сvvлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын гандуу нутгийн эзлэх талбай 3.4%-иар ихэсч цєлжилт хvчтэй илэрсэн нутгийн талбай 5.4 дахин, маш хvчтэй илэрсэн нутгийн талбай 1.8 дахин нэмэгдсэн байна. (Р.Мижиддорж, 2002)

Тус бvс нутагт цєлжилт, хєрсний элэгдэл, эвдрэлийн талаар хийсэн томоохон судалгаа шинжилгээний ажил хийгдээгvй бєгєєд тухайн нутгийн газарзvйн байрлал, экосистемийн онцлог байдал, газар тариалангийн зориулалтаар их хэмжээний газрыг боловсруулалтад оруулж байсан зэрэг нь цєлжилт, хєрсний элэгдэлд хvчтэй нэрвэгдэх эмзэг байдлыг бий болгож байгаа юм.

Vvний дээр Хархорин орчмын бvс нутаг нь баруун ємнєд, зvvн ємнєд талаасаа хуурай хээрийн бvс, говь цєлєєр хvрээлэгдсэн учир говь цєлийн нєлєєнд амархан єртєх эмзэг шинжтэй. Хангайн нурууны баруун ємнєд, ємнєд, зvvн ємнєдєєс эх авсан Онги, Таац, Тvйн голууд нь Монгол орны говийн бvс болон Их нуурын хотгорын олон нуурын гол тэжээл болдогоороо говийн бvсийн экоситемд чухал vvрэгтэй бvс нутаг юм (Р.Мижиддорж, 2002)

[Өөрчлөх] Шин‎ээр хот байгуулахтай холбогдож Хархорины ойролцоох сумдын хvн амд тулгамдах нийгмийн асуудал

Хархорин хотыг Хангайн‎ бvсийн тулгуур тєв болгохтой холбогдуулан боловсруулсан хєтєлбєрт Хархорины хєгжлийн бvс‎эд тvvн‎ээс 100-130км-ийн зайнд орших дараахи сумдыг багтаасан байдаг. Vvнд: Євєрхангай аймгийн Бат-єлзийт , Хужирт , Єлзийт , Есєнзvйл , Бvрд сумд, Архангай аймгийн Ц‎энх‎эр, Тvвшрvvлэх, Хотонт , Хашаат, Єгийнуур сумд болон Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Дашинчил‎‎эн сумд ордог.

Эн‎э бvсийн газар нутаг 25494 хавтгай дєрвєлжин километр, хvн ам нь 2003 оны ‎эцсийн байдлаар 66221, vvний 25494 бу‏юу 38.5% нь сумдын тєвд амьдардаг. Тус бvс 2003 оны ‎эцсийн байдлаар 1 210 076 толгой малтай байв.

Тус бvс‎эд улсын бvртг‎элтэй хоршоо 45, нєхєрлєл 19, хувьцаат компани 8, хязгаарлагдмал хариуцлагатай компани 95, улсын vйлдв‎эрийн газар 5, бvгд 172 аж ахуйн нэгж ажиллаж байна. Мах, гурил, талх нарийн боов, архи, спирт з‎эрэг хvнсний бvт‎ээгдэхvvн, г‎э‎рийн мод, модон эдлэл, зочид буудал, аялал жуулчлалын бvтээгдэхvvн тодорхой х‎эмжээгээр vйлдвэрлэдэг.

Мєн тvvнчлэн тус бvс‎эд д‎ээд сургууль 1, ерєнхий боловсролын сургууль 18, нэ‎гдсэн эмнэлэг 1, сум дундын ‎эмнэлэг, сумын эмнэлэг 12, хvvхдийн цэцэрлэг 18 тус тус байна. Ерєнхий боловсролын сургуульд 13187, ц‎эцэрлэгт 1258 хvvхэд сурч, хvмvvжиж байна.

Одоогийн байдлаар Хархоринд хамгийн ойр хил залгаа Хотонт, Хашаат, Хужирт, Бvрд сумдаас Хархорин сум руу чигл‎‎эсэн тєвлєрєл маягийн vз‎эгдэл аажим явагдаж байгаа тухай орон нутгийн удирдлага ярьж байгаа боловч тодорхой баримт vгvй байна. Хархоринг ир‎ээдvйн нийсл‎элийн баримжаатай жишиг хот болгох асуудал ‎эрхзvйн хувьд баталгаажиж, гvнзгийр‎эх тусам Хархорин сумын тєв, тvvний нутаг уруу тєвлєрєл э‎рчимжих нь гарцаагvй юм. Эртний болон шин‎‎э Хархорин хотын хvний нєєцийн хєгжилд ‎энэ бvсийн дээрхи сумдын хvн ам онцгой ач холбогдол, vvр‎эг гvйцэтгэх нь ойлгомжтой.

Хархорин хотоор тєвлєсєн бvс нутагт тєвдєє татагдах хязгаар нутгаа т‎этгэх т‎энцвэрт хєгжлийн орчинг одооноос тодорхой бодлого тєлєвлєгєєтэ‎й бvрдvvл‎эх нь н‎эн чухал. ‎ Э‎нэ асуудалд одоо л цаг алдалгvй анхаарал тавьж тодорхой арга х‎эмжээний алхамууд хийж ‎‎эхлэхгvй бол богино хугацаанд хvн амын х‎эт механик тєвлєрєл Хархорин сумын тєв, хєдєє орон нутагт vvс‎эх, нєгєє талаасаа д‎ээр дурдагдсан сумдын тєвvvд‎‎эд ‎ажилгvйдэл, ядуурал єсєх, эзгvйрэх аюултай.

Эн‎‎э бvс нутаг “Орхоны хєндийн Соёлын Дурсгалт Газар”- ын ‎эргэн тойронд байгаль, экологи, соёлын тvvхэн хам хєгжлийн хосгvй євєрмєц тогтолцоог хадгалсан газар байгаа нь давуу талтай. Мєн ‎э‎нэ бvс нутгийн амьдрал хоорондоо тvvх‎ээр гагнагдсан хvйн холбоотой, тогтвортой хєгжлийн орчин харилцан бvрдvvл‎эх євєрмєц онцлогтой. Тус бvс нутгийн хvн, хvний амьдрал, байгалийн баялгын нєєц чадавхи ир‎ээдvйн Монгол Улсын нийслэлийн баримжаатай Хархорин хотыг хєгжvvл‎эх, т‎энцвэрт хєгжлийн тєвийг бvрдvvл‎эхэд бvрэн хvрэлцээтэй зэрэг онцлогтой.

Бусад хэлээр
Static Wikipedia 2008 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2007 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2006 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu