Дэмбээ
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Дэмбээ нь монголчуудын дунд их дэлгэрсэн наадмын нэг төрөл юм. Хожигдсон нь тодорхой хэмжээний айргийг уудаг.
[Засварлах] Яаж тоглох
Хоёр хүн хоорондоо талцан: "Дэмбээ мэдэх үү, чи?" гэж аялгуулан эхлээд,
- Ганган ганц
- Хөөмий хоёр
- Гуулиа гурав
- Дөгөөтэй дөрөв
- Талын тав
- Зуравсын зургаа
- Долоотой домбо
- Найзын найм
- Есийн дэгээ
- Арвын хангай
гэж хоёр гарынхаа арван хурууг дэмбээний аялгуугаар ээлжлэн гаргаж наадна.
Хоёр хүний гаргасан хурууны тоотой аль нэгний нь хэлсэн тоо таарвал нэг оноо авна. Ийм маягаар оноо авсаар эхэлж 4 оноо авсан нь "Цацлаа" гэж мэдэгдээд (авсан онооныхоо тоогоор нөгөө гарынхаа хуруунуудыг атгаж байгаад дөрөв болохоор "цацлага" гэж бүх хуруугаа тэнийлгэдэг) тав дахь оноо эхэлж авсан нь хождог.
Дэмбээ бол айраг шингээх, хараа шалгах, хурдан сэтгэх зэрэгт ашигтай наадам болно.