Торгоны зам
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Торгоны зам (Англи хэл: Silk Road) нь Хятад ба Газар дундын тэнгисийн улсуудыг холбосон, худалдаа арилжааны замын нийтлэг нэр юм.
[Засварлах] Нэрийн гарал
19-р зууны Германы газарзүйч Фердинанд фон Рихтхофен өөрийн "China" (1-р дэвтэр, 1877 он) хэмээх бүтээлдээ Seidenstrassen буюу герман хэлээр "Торгоны зам" хэмээх утгатай үгийг анх ашигласан бөгөөд түүний шавь Свен Хедин "Төв Азиар аялсан тэмдэглэл"-ийнхээ нэг бүлгийг түүгээр нь нэрлэсэн байдаг нь олонд түгжээ.
Торгоны зам хэмээх нэрийг эхэн үед Дорнод Туркестан (одоогийн Хятадын Шинжаан Уйгурын өөртөө засах орон)-ыг зүүнээс баруун тийш огтолсон худалдааны зам хэмээх утгаар хэрэглэдэг байсан боловч хожмоо Хятадаас эхтэй олон улсын худалдааны замын ерөнхий нэр болон хувирсан байна.
[Засварлах] Гадаад холбоос
Commons: Silk_Road - зураг, медиа материалууд |
- "Торгоны зам" сан (англи хэлээр)