Хөдөлгөөн
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Физикт хөдөлгөөн гэдэг нь биеийн байрлалын үргэлжилсэн өөрчлөлтийг хэлдэг. Бүх хөдөлгөөн нь хүчний үйлчлэлийн үр дүнд буй болдог. Хөдөлгөөнийг голдуу хурд, хурдатгал, шилжилт болон хугацаагаар тодорхойлдог.[1] Мөн аливаа биет нэгэнт хөдөлгөөнд оршиж байвал биет нь тухайн биетийн масс болон хурдаас хамаарсан импульсийн момент гэдэг физик шинж чанарыг олж авдаг.