Архангай
Wikipedia-с
Газар нутаг 55314 а м.дєр км нутагтай Хїн ам 95.5 мян Аймгийн тєв Цэцэрлэг хот. Улаанбаатараас 453 км зайтай газрт Улсын тусгай хамгаалалттай Булган уулын євєрт далайн тєвшингээс дээш 1691м оршино. Сум ба багийн тоо 18 сум, 98 багтай Тариалангийн талбай 58000га Ашигт малтмал Хар, Єнгєт металын хїдэр, єнгєт болон їнэт чулуу Байгуулагдсан он 1923 онд байгуулагдсан Газар зїйн байрлал , хєрс, ашигт малтмал Архангай аймаг нь хангайн ууларахгийн ар хэсгийг эзлэн орших єндрлєг нутагтай. [[Архангай аймаг нь хангайн ууларахгийн ар хэсгийг эзлэн орших єндрлєг нутагтай. Аймгийн нутгийн хойд хзсэг нь пермийн ба чулуун нїїрсний галавын боржин, баруун ємнєд хэсгээр нь элсэн чулуу тархжээ. Тамирын голд тємрийн хїдэр, Суман голын савд галт уулын чулуу, үнэт чулууны баялаг бий. Аймгийн газрын хєрс сайн судлагадаагүй боловч сүүлийн үед эрэл, хайгуулын ажил ихээр явагдаж байна. Одоогоор хар, єнгєт металын хүдэр, їнэт болон єнгєт чулуу, барилгийн материал, алт байгааг тогтоогоод байна.
Цаг уур
Цэцэрлэг хотод агаарын дундаж температур нь жилд 0.1 бєгєєд, євєл 1-р сард -15.6 хэм хїйтэн Зун нь 7-р сард 14.7 хэм дулаан байдаг. Хангайн нуруу нь манай орны хамгийн их тундастай нутгийн нэг бєгєєд Цэцэрлэг хотод жилд дундажаар 344 мм тунадас унана. Салхины дундаж хурд нь 2.6 м/с бєгєєд хамгийн их салхитай байдаг 4-р сарын дундаж хурд нь 3.5 м/с юм.
Урагмал, амьтан Архангай аймгийн нутагт уулын нугын ба ойн саарал, хар шороон хєрс тархсан. Ой мод ургамалаар баялаг бєгєєд нутгийн 70 гаруй хувийг малын бэлчээр, 15.7 хувийг ой хєвч эзэлнэ. Алтанхундага, вансэмбэрүү, алтангагнуур зэрэг ховор чухал урагмалтай, Аргаль, янгир.шилїїс, буга, зэрлэг гахай зэрэг ан амьтанаар эпбэг.
Онцлог газарууд Нутгийн єндєр цэг нь Чулуут голын эхэнд Хангайн гол нуруунд орших Харлагтайн Сарьдаг юм. Мєн Суваргахайрхан уул, Унтаа уул, Ямаат уул, Ноёнхангай уул, Хан Євдєр уул зэрэг сүрлэг уултай . Эрдэнэмандал сумаас Хүннү гүрний үеийн Буган чулуу ихээр олддог. Мєн тухайн суманд Монголын эртний хаадын нэг болох Харуул хааны ордны туурь байдаг. Тамир гол, Орхон гол, Чулуут гол, Суман гол, Хануй гол ,Хүнүй гол зэрэг том гол мєрд, Єгий, Тэрхийн Цагаан нуур зэрэг нуурууд бий. Хадат, Бор тал, Цагаан сүм, Мухар Хужирт. Бэлх ээрэг халуун хүйтэн рашаан олонтой. . Архангай аймаг 2.1сая малтай, Үхрийн тоогоор 428 мянга буюу улсад тэргүүн байр эзэлдэг. Зүүн талын сумдад газар тариалан хєгжүүлж байна
- Тайхар чулуу
- Тамир гол
- Орхон гол
- Чулуут гол
- Суман гол
- Хануй гол
- Хүнүй гол
- Хєхсїмийн рашаан
- Баатархан уул
- Тэрхийн Цагаан нуур
- Чойдогийн боргио
Архангай аймгийн сумууд
- 1.Батцэнгэл сум,
- 2.Булган сум ,
- 3.Жаргалант сум,
- 4.Их тамир сум ,
- 5.Өгий нуур сум,
- 6.Өлзийт сум,
- 7.Өндөр-Улаан сум,
- 8.Тариат сум,
- 9.Цахир
- 10.Тєвшрїїлэх сум,
- 11.Хайрхан сум,
- 12.Хангай сум,
- 13.Хашаат сум,
- 14.Хотонт сум
- 15.Цэнхэр сум ,
- 16.Цэцэрлэг сум ,
- 17.Чулуут сум,
- 18.Эрдэнэмандал сум
Монгол улсын Аймгууд | ![]() |
---|---|
Архангай | Баян-Өлгий | Баянхонгор | Булган | Говь-Алтай | Говьсүмбэр | Дархан-Уул | Дорноговь | Дорнод | Дундговь | Завхан | Орхон | Өвөрхангай | Өмнөговь | Сүхбаатар | Сэлэнгэ | Төв | Увс | Ховд | Хөвсгөл | Хэнтий | |
Нийслэл хот: Улаанбаатар |