Цахиагийн Элбэгдорж
Wikipedia-с
Цахиагийн Элбэгдорж нь Монгол Улсад ардчилсан нийгэм бий болгохоор анх зориглон санаачилж, 75 жил коммунист засаглалтай байсан Монгол орныг тайван хувьсгалын замаар ардчилсан, чєлєєт эдийн засагтай болгож өөрчилсөн ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг. Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа, Монгол Улсын Их Хурaл (УИХ)-ын дэд даргаар нэг удаа, УИХ-ын Олонхийн бvлгийн даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр гурван удаа тус тус сонгогдон ажиллаад байна. Тэрбээр ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг (либeртари)улс төрч.
[Өөрчлөх] Бага нас, боловсрол
Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг суманд Монголын Цахиа, Хонинхүү нарын гэрт 1963 оны 3 дугаар сарын 30-нд тэдний найм дахь бөгөөд отгон хүү нь болон мэндэлжээ. Элбэгдоржийн эцэг, эх тэр үеийн Монголын хүн амын ихэнхийн нэгэн адил малчин ард байсан тул Элбэгдорж багадаа ишиг, хурга, тугал, унагатай тоглож, тэднийг арчилж, тордохын зэрэгцээ бусад хүүхдүүдтэй мориор уралдаж тоглож өсчээ. Зэрэг сумынхны дурсан ярьдгаар Элбэгдоржийн ээж Хонинхүү нь туульс хайлдаг, ерөөл магтаал сайхан хэлдэгээрээ нутаг усандаа нэр хүндтэй тул Зэрэг сум болон ойр сумынхан цэрэгт явах, хол газар одохын өмнө Цахиагийн гэрт бууж, Хонинхүүгийн мэргэн цэцэн сургаалийг сонсоод мордох дуртай байв. Элбэгдоржийн ээж түүнд багаас нь байгаль эхийг хайрлахын учир утгыг зааж сургаж өсгөжээ.
Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг суманд бага, дунд сургуулиа Онц дүнтэй төгсчээ. Түүнийг 16 настай байхад гэр нь Эрдэнэт хот руу нүүж, тэрбээр Эрдэнэт хотод 10-р ангиа Онц дүнтэйгээр 1981 онд төгссөн байна. Социализмын үед их, дээд сургуулийн элсэлтийн хуваарийг Төлөвлөгөөний комиссоос мэргэжил тус бүрээр аймаг, хотод хуваарилдаг байлаа.
Элбэгдоржийн хvсэн мєрєєдсєн сэтгvvл зүйн ангийн конкурсын хуваарь тэр жил тєвєєс Эрдэнэт хотод ирсэнгүй. Сэтгүүлч болохоор сэтгэл шулуудсан Элбэгдорж ирэх жилийн конкурсыг хүлээхээр шийдэв. Энэ хугацаанд тэрбээр аав, ээждээ туслахаар Уулын баяжуулах “Эрдэнэт” vйлдвэрт түр ажилд орж ажиллаад удалгүй засварчин болж, тун удалгүй тушаал дэвшин машинист болж ажиллажээ. Ажиллах хугацаандаа цэрэгт татагдаж нэг жил цэргийн алба хаав. Цэргийн албыг vлгэр жишээ хааж, “Улаан Од” сонинд шvлгүүд нь хэвлэгдсэнийг Батлан Хамгаалах Яaмны өндөр албан тушаалын хүмүүс үзээд Элбэгдоржийг тус яаман дээр дуудаж, түүнээс шалгалт авчээ. Шалгалтын үр дүнд Элбэгдорж Батлан Хамгаалах Яaманд ирсэн ЗХУ-ын Цэрэг, Улс Тєрийн дээд сургуулийн хоёр хуваарийн нэгийг авсан байна.
Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Львов хот дахь Цэрэг,Улс Тєрийн Их сургуулийг Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэй, Онц дvнтэйгээр 1988 онд төгсчээ. Мөн тэрбээр Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Бүүлдэр хот дахь Колорадогийн Их Сургуулийн Эдийн засгийн институтыг Онц төгссөн байна. Дараа нь Элбэгдорж АНУ-ын Харвардын их сургуульд тус сургуулийн бүрэн тэтгэлэгтэйгээр суралцаж, Харвардын их сургуулийн Жон Ф.Кеннедигийн төр засгийн дээд сургуулийг Тєрийн удирдлагын мастер зэрэгтэйгээр 2002 онд төгсчээ.
[Өөрчлөх] Ардчилсан хөдөлгөөн
Цахиагийн Элбэгдорж нь анхны ардчилсан хөдөлгөөний партизануудын нэг болж амь биеэ хайрлалгүй, хүмүүсийг зохион байгуулж, жагсаал цуглаан хийж, Монголын төр засгийн коммунист дэглэмийг цус урсгалгүйгээр 1989 онд төгсгөл болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Коммунист төр засгийн эсрэг Элбэгдоржийн гол шүүмжлэл нь ардчилсан нийгэм, үг хэлэх эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засаг Монгол оронд хэрэгтэй гэсэн бөгөөд Монголын коммунист төр засаг эдгээрийг дэмждэггүй байв. Элбэгдорж болон Монголын коммунизмын эсрэг хувьсгалын удирдагчид, дэмжигчдийн ачаар Монгол улс төв Ази дахь анхны ардчилсан орон болсон юм. Олон улсын ухаантнууд болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Элбэгдоржийг “Монголын Томас Жефферсон” гэж АНУ-ын тусгаар тогтнолыг тунхаглагчдын нэг, ардчиллыг үндэслэгч эцэгтэй зүйрлэн нэрлэдэг. [1]
Монголын Залуучуудын эвлэлийн их хурлын индэр дээр vг хэлэхдээ, үгнийхээ төгсгөлд анх удаа Монголд ардчилал хэрэгтэй байгаа тухай ярьж, тvvнийг бий болгоход залуусыг уриалан дуудаж, хамтарч ажиллах санал тавьсан. Хурлын дарга Элбэгдoржийн яриаг тасалж, ийм зvйл ярьж болохгvйг сануулсан. Энэ бол 1989 он буюу Монгол Улс коммунист орон болоод 68 жилийг туулаад байсан бөгөөд тэр үед хоёр хүний нэг нь коммунист Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН)-ын албан бус тагнуул байв. Тэдний матаасаар МАХH, Улс Тєрийн Товчоо коммунизм, социализмаас өөр үзэл бодол илэрхийлсэн хүмүүсийг шийтгэдэг, цєлдєг байлаа. Тус хурлын завсарлагаар хоёр залуу Элбэгдоржтой уулзсан бөгөөд тэр гурав ардчилсан хөдөлгөөн байгуулахаар тохиролцож, энэ тухай нууцаар залуучуудад зар тараахаар болжээ. Тэр гурав бусад арван залуусын хамт хожмоо Монголын ардчилсан хувьсгалын арван гурван удирдагч гэж нэрлэгдэх болсон юм.
Тэр үед Элбэгдорж “Улаан Од” сонины сурвалжлагчаар ажиллаж байсан бөгөөд Залуучуудын эвлэлийн их хуралд оролцсоны дараа ажилдаа ирэх үед нь Элбэгдоржийн “буруу үйлдэл”-ийн тухай хурлын даргын үг аль хэдийнээ сонинд нь хүрсэн байв. Тус сонины эрхлэгч Элбэгдоржийг ажлын гадуур ямар нэг үйл ажиллагаанд оролцож, коммунист, социалист чиг шугамаас гажсан зүйл хийвэл ажлаас нь хална гэж сануулжээ. Тухайн үед Монгол дахь цорын ганц залуучуудын байгууллага байсан Монголын Залуучуудын Эвлэл нь Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН)-ын харъяа байгууллага байв. Анхааруулга авсан хэдий ч Элбэгдорж ба тvvний нєхєд бусад залуустай Монгол Улсын Их сургуулийн дугуй танхимд нууцаар цугларч, тухайн үеийн хаалттай сэдэв болох ардчилал, чөлөөт зах зээлийн тухай юу мэдэхээ хэлэлцэн ярилцаж, ардчилсан хөдөлгөөн зохион байгуулах төлөвлөгөө зохиож эхэлжээ. Тэд олон удаа уулзаж, шинэ найз нөхөд, шинэ дэмжигчдийг өөрсөдтэйгээ нэгдүүлэхээр дагуулж ирж байв. Нэг шөнө тэд нээлттэй цуглаан зохион байгуулах тухай зарлалаа гудамжинд шонгийн моднууд дээр наасан байв.
1989 оны 12 дугаар сарын 10-ны жихүүн хvйтэн євлийн єглєє Монголын Залуучуудын Эвлэлийн байрны ємнє ардчиллын төлөө анхны олон нийтийн цуглаан болов. Хүмүүс цугларахад тус цуглааныг зохион байгуулагчдын нэг Элбэгдoрж микрофон аваад, Монголд Ардчилсан хєдєлгєєн байгуулагдаж байгааг зарлан тунхагласан. Тус хєдєлгєєнөөс удалгvй Ардчилсан Холбоо байгуулагдав. Ардчилсан Холбоо нь Монголын анхны төрийн бус ардчилсан байгууллага бөгөөд Элбэгдорж үндэслэн байгуулагчдын нь нэг юм. Тухайн үеийн Монголын төрийн дээд гүйцэтгэх байгууллага болох МАХН-ын Улс Төрийн Товчооны зүгээс шийтгэх, цөлөх, хэлмэгдүүлэх ихээхэн магадлалтай байхад ардчиллыг дэмжигчид улам олон жагсаал цуглаан зохион байгуулж байв. Монгол орноо ардчилсан нийгэмтэй болгохыг зорьсон Ардчилсан хөдөлгөөнийг монголчууд дэмжиж, тус хөдөлгөөн нь аймаг бүрт салбартай Монгол улс даяaр давалгаалсан хєдєлгєєн болон хувирав. Ардчилсан хөдөлгөөн жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулж, олон аймагт Ардчилсан хөдөлгөөнийг дэмжсэн багш ажилчдын ажил хаялт болов. Энэ бүх дарамт шахалтаар есөн гишүүнтэй МАХН-ын Улс Төрийн Товчоо ардчилсан хөдөлгөөний удирдагчидтай уулзаж хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн. Элбэгдорж хэлэлцээ хийгчдийн нэг байсан бөгөөд хэлэлцээний дараа Улс Төрийн Товчооны дарга Жамбын Батмөнх Улс Төрийн Товчоог татан буулгах шийдвэр гаргаж, Улс Төрийн Товчоо татан буугдсанаар Монгол Улс Ардын их хурал байгуулах боломжтой болж, Ардын Их Хурал нь хүний эрх, ардчилал, эрх чөлөөг баталгаажуулсан Монгол Улсын Үндсэн хуулийг баталсaнaap Монгол орон ардчилсан орон болсон.
[Өөрчлөх] Ардчилсан нийгмийг бий болгосон нь
Цахиагийн Элбэгдорж Монголын анхны бие даасан сонин болох "Ардчилал" сонинг 1990 онд vvсгэн байгуулж, эрхлэгчээр нь ажилласан. Чөлөөт хэвлэлийг анх үүсгэн бий болгож, хамгаалсан үйл хэргийг нь үнэлж Монголын Сэтгүүлчдийн нийгэмлэгээс Элбэгдоржийг “Хэвлэлийн Эрх Чөлөөний Одон”-гоор 2000 онд шагнажээ.
Элбэгдoрж aрд тvмнээсээ сонгогдон Ардын Их Хурлын депутатаас эхэлж нийт гурван удаа УИХ-ын гишүүнээр 1990-2000 онд ажилласан байна. Тэрбээр хүний эрх, aрдчилал, эрх чєлєєг тунхаглан баталгаажуулсан Монгол Улсын шинэ Yндсэн Хуулийг боловсруулан батлалцсaн юм.
Монгол дахь хамгийн анхны бие даасан телевиз болох Монгол, Америкийн хамтарсан “Eagle” телевизийг Элбэгдорж 1995 онд vvсгэн байгуулалцсан байна.
Коммунист он жилvvдэд МАХН-ын засаглалаас өөр үзэл бодолтой, шашинтай байснаас нь болж хэлмэгдүүлж, устгасан 37000 гаруй хэлмэгдэгсэд, болон тэдний ар гэрийнхнээс Монгол Улсын төр уучлал хүсэх арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга байхдаа Элбэгдорж санаачилж, хэрэгжүүлсэн юм. Сталины үеэс эхэлсэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, ар гэрт нь нөхөн олговор олгох, нэр төрийг нь сэргээж, цаашид хүний эрх зөрчихийг хориглосон Цагаатгалын тухай хуулийг батлахад Элбэгдорж гол үүрэг гүйцэтгэсэн билээ.
Элбэгдoрж анхны Аж ахуйтны нийгэмлэгийг vvсгэн байгуулсан бөгөөд тус байгууллага 1991 онд малчид нэгдлээс өөрсдийн хөрөнгө болох малаа хувьчилж авахад нь малчдад тусалсан. Малыг хувьчилж, малчдыг хөрөнгөтэй болгосны ачаар Монгол Улсад социалист он жилүүдэд хэзээ ч 25 саяд хүрч үзээгүй таван хошуу малын тоо толгой мал хувьчлагдсанаас хойш богино хугацаанд 30 саяд хүрсэн билээ.
[Өөрчлөх] Ерөнхий сайд Элбэгдорж
Монголын түүхэнд Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан хоёрхон хүний нэг нь Цахиагийн Элбэгдорж юм. Ардчилсан намын даргын хувьд Элбэгдорж Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Намын “Ардчилсан Холбоо Эвсэл”-ийг хамтран удирдаж, тус эвслийг 1996 оны Улсын Их Хурлын сонгуульд түүхэн ялалтанд хүргэсэн билээ. Элбэгдорж УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар 1996-2000 онд, УИХ-ын дэд даргаар 1996-1998 онд тус тус ажилласан.
1998 оны 4-р сард Элбэгдорж Монголын сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайдаар сонгогдсон. Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Элбэгдорж улс үндэстний хэмжээнд тулгамдсан улс төр, эдийн засаг, дэд бүтэц, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх амин чухал алхмууд хийсэн бөгөөд Монгол улсын нээлттэй гадаад бодлогыг тууштай үргэлжлүүлсэн. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг санаачлагчдын нэг нь Элбэгдорж бөгөөд тэрбээр тус хуулийг 1998 онд батлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тус хууль дээр тулгуурлан батлагдсан дараагийн хуулиар улсын мэдлийн өдөр тутмын сонингууд болох “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинуудыг төрөөс шууд хянадгийг нь зогсоож, олон нийтийн сонин болгосон хууль гарсан.
Ардчилсан тогтолцоог Монгол улсад бий болгож, бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүч чармайлтыг нь үнэлж Элбэгдоржийг Эрх чөлөөний одонгоор шагнажээ. Эхний удаа Элбэгдорж 8 сар Ерөнхий сайдаар ажилласан бөгөөд Ардчилсан намын дараагийн гишүүн 1998 оны 12-р сараас үргэлжлүүлэн тус албан тушаалыг хашжээ.
Монгол Улсын Ерєнхий сайдаар Элбэгдoрж хоёр дахь удаагаа 2004 оны 8-р сарын 20-нд сонгогдсон. Энэ нь улс төрийн хоёр гол эсрэг, тэсрэг хүч болох ардчилсан намуудын эвсэл, экс-коммунист МАХН хоёр 2004 оны УИХ-ын сонгуульд тэнцүү суудал авсны дараа бий болсон их эвслийн засгийн газар байв.
Хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллахдаа Элбэгдорж Монголын хөгжилд хамгийн том тээг саад болоод буй авилгал, ядууралтай дайн зарласан юм. УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр 2005 оны 4-р сарын 8-нд "Бид авилгалын учир шалтгаан, эхийг мэдэж, авилгалыг бульдозeрдoнo" гэж хэлсэн шигээ Элбэгдoрж авилгалын эсрэг шаргуу тэмцсэн.
2005 оны 11-р сарын 21-нд АНУ-ын Ерєнхийлєгч Жорж В. Буш Монгол Улсад айлчилж, Тєрийн ордонд монголчуудад хандан vг хэлэхдээ Монголын ардчиллыг, Монголд ардчилал авчирсан залуусын vйл хэргийг магтаж, энд Монгол Улсын Ерєнхий сайд Элбэгдoржийг онцлон дурьдсан юм. [2]
АНУ-ын Эн Би Си телевизийн Ньюс нэвтрvvлэгт өгсөн ярилцлагадаа Элбэгдорж “Бид (Монгол Улс) терроризмтай тэмцэх дэлхийн хүч чармайлтанд хувь нэмрээ оруулахыг чармайж байна” гэжээ. [3] Хэдий тийм боловч тэрбээр “терроризмтай тэмцэх” нэрээр улс орнууд өөрийн ард түмний эсрэг “эрс ширvvн арга хэмжээ” авахын эсрэг анхааруулсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди “ Берлины иргэн” болсоны адил “2001 оны 9-р сарын 11-ний дараа бид бүгдээрээ Нью-Йоркчууд болсон” гэж Элбэгдорж 2001 оны 10-р сард Нью-Йорк хотод болсон Төрийн бус байгууллагын Дэлхийн нийгэмлэгийн “Дэлхий дахь хүчирхийлэл: Хямрал ба итгэл найдвар” хурал дээр олон улсын төрийн бус байгууллагуудын удирдлагууд, улс орны удирдагчид байсан хүмүүст хандан хэлсэн байна. [4]
Элбэгдoрж Монгол орныг цөлжилтөөс сэргийлж, байгалиа хамгаалж, агаарын бохирдлыг багасгахын тулд мод тарих Ногоон хэрэм хєтєлбєр санаачилжээ.
Элбэгдорж Европын Холбоотой Чөлөөт худалдааны гэрээ байгуулж, Монголын бүх бvтээгдэхvvн Eврoпын улсуудад татваргvйгээр экспoртлoгдох болсон. Тэрбээр мөн дотоодын үйлдвэрлэгчдээ идэвхтэй дэмжсэн юм. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээндээ авах ёстой лиценз, болон үйлдвэрлэл явуулахад шаардагддаг байсан хэт олон тогтоол журмуудыг Элбэгдорж цөөлсөн. Өмнө нь дотоодын үйлдвэрлэгчдэд ялгавартай хандан, цєєн компанийг “ногоон гэрэл”-ийн компаниуд хэмээн зөвхөн тэдгээр компаниуд гаалийн татваргүйгээр хэрэгцээтэй эд анги, тоног төхөөрөмж импортлодог байсан бол Элбэгдoрж бvх дотоодын vйлдвэрлэгчдэд бүгдэд нь ижил “ногоон гэрэл” өгч дүрэм журмуудыг өөрчилсөн.
Элбэгдoржийн Засгийн газар Монгол орны айл бvрийг компьютeржvvлж, 1 тєгрєгний vнэтэй интeрнeтээр хангах ажлыг санаачлан эхлvvлсэнэээр саяхныг хүртэл хүн амын цөөхөн хувийн хэрэглээ байсан компьютер бүх нийтэд хүртээмжтэй болох үүд хаалга нээгдсэн.
Элбэгдорж техник мэргэжлийн сургууль, тусгай мэргэжлийг хүчтэй дэмжих замаар ажилгүйдлийг ихээхэн бууруулсан билээ. Дунд сургуульд орос хэлний оронд англи хэлийг хоёр дахь хэл болгон өөрчилж, Монголын эдийн засагт түүхэнд хамгийн их орлого цуглуулж, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох ажлыг эхлүүлж, өндөр настны тэтгэврийг өндөр хувиар нэмэгдүүлсэн.
Хар Хорин хотыг соёлын болон аялал жуулчлалын тєв хот болгон хєгжvvлэх санаачлагад тэрбээр жинтэй үүрэг гүйцэтгэж ирлээ.
Элбэгдорж төрийн хяналттай Монгол телевиз, Монголын радиог олон нийтийн статустай, төрийн хяналтгүй болгох хуулийг санаачлан, УИХ-ын даргатай хамтран УИХ-д оруулсан нь хууль болон 2005 онд батлагдсан.
Элбэгдoржийн Засгийн газар Сvхбаатарын талбайд жагсаал цуглаан чєлєєтэй зохион байгуулахыг зєвшєєрєн хуульчилсан хуулийн тєслийг УИХ-д санаачлан оруулсан нь хууль болон батлагдсан. Өмнө нь Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан хийх нь хуулиар зөвшөөрөгдөөгүй байсан юм.
[Өөрчлөх] Хоёр дахь удаагаа ялагдсан нь
2005 оны 8 дугаар сард болсон УИХ-ын 65-р тойргийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас Цахиагийн Элбэгдорж, МАХН-аас Миеэгомбын Энхболд нар болон бусад намаас болон бие даан нэр дэвшигч нар нэр дэвшсэн байв. [5] Сант Марал сан болон өдөр тутмын сонингуудын мэдээлж байснаар сонгуулийн өмнө хийгдсэн санал асуулгуудаар Элбэгдорж үнэмлэхүй ялалт байгуулах нь тодорхой байв. Энэ үед МАХН Ардчилсан намтай гэрээ байгуулсан. Тус гэрээгээр УИХ-ын гишүүний суудлыг Миеэгомбын Энхболдод өгөхийн тулд Элбэгдоржийг сонгуулиас нэрийг нь татуулж, оронд нь МАХН Элбэгдоржийн их эвслийн засгийн газраас хугацааг нь дуустал гарахгүй байхаар тохирсон. Байгуулсан гэрээгээ биелүүлж Элбэгдорж УИХ-ын 65-р тойргийн сонгуульд нэр дэвшигчээс нэрээ татсан нь нэр хүнд муутай Миеэгомбын Энхболдыг Элбэгдоржийн оронд УИХ-ын гишүүн болох бололцоог олгосон.
Хэдий тийм боловч МАХН Ардчилсан намтай байгуулсан гэрээгээ зөрчиж Элбэгдоржийн Засгийн газрыг орхисон нь УИХ Засгийн газрыг унагаж, Элбэгдоржийг Ерөнхий сайдаас 2006 оны 1-р сарын 13-нд огцруулахад хүргэсэн. Дэлхий дахинд таран суугаа монголчуудын Цахим Өртөө Холбоо “УИХ-аас гаргасан Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл” гэж үзэж мэдэгдэл гаргасан бөгөөд тус холбоо олон улсын холбогдох байгууллагуудад тухайн хууль зөрчсөн үйлдлийн талаар танилцуулах процесстоо байгаа. Монгол Улсын Их сургуулийн Хуулийн тэнхимийн багш Тэмүүжин ижил утгатай өргөдөл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан. “Монгол Улсын Их Хурлын шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р заалтын 1-6 дахь хэсгийг зөрчиж, Улсын Их Хуралд огцрох өргөдөл өгсөн Их эвслийн Засгийн газрын МАХН-ын 10 гишүүнийг огцруулахын оронд УИХ эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Элбэгдоржийн Засгийн газрыг унагасан” гэж тэд үзэж байгаа юм. [6]
2004 оны УИХ-ын сонгуульд 50, 50%-ийн тэнцүү санал авсаны дараа их эвслийн засгийн газар байгуулахын тулд Ардчилсан намтай байгуулсан гурван гэрээгээ гурвууланг нь МАХН зөрчсөн. Иргэний хөдөлгөөнүүд болон монголчууд Элбэгдоржийн Засгийн газрыг унагасан МАХН-ын шийдвэрийн эсрэг маш олон хүчтэй эсэргүүцлийн цуглаан, жагсаал хийсэн юм. [7] Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан шалтгааны талаархи асуултад МАХН гадаадын хэвлэлд хариулахдаа “Элбэгдорж авилгалтай хангалттай тэмцэж чадаагүй” гэсэн бол МАХН-ыг шүүмжлэгчид хэлэхдээ “МАХН өөрийнх нь булхай, авилгалыг илчлэх албан ёсны авилгалтай холбогдсон шалгалтуудыг хийлгэхгүйн тулд МАХН зориудаар Элбэгдоржийн засгийн газрыг урьдчилан унагасан” гэж Вьюс Ваэйрт бичжээ. [8] АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг USAID -ын тайланд МАХН-ын өндөр албан тушаалтнууд авилгалд гүнзгий хутгалдсан гэж онцлон тэмдэглэсэн байна. [9] Элбэгдорж эсрэгээр нь авилгалтай хатуу тэмцэж байв. [10]
МАХН-аас томилсон Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар авилгалын үйлдэл дээрээ баривчлагдсан бөгөөд тэрбээр авилгалын сүлжээнд МАХН-ын удирдлагууд түүний гол сүлбээтэн хэмээн мэдэгдээд байсан тухай сонин хэвлэлүүд мэдээлж байсан. МАХН-ын удирдлага Х.Баатартай уулзсаны маргааш өдөр МАХН Элбэгдоржийн их эвслийн засгийн газраас гарах шийдвэрээ гаргасан. [11] МАХН-ын энэхүү шийдвэр нь Улаанбаатар хотын сангуудад санхүүгийн шалгалт хийж эхлэхтэй мөн зэрэгцэн тохиосон бөгөөд, Улаанбаатар хотын захирагчаар сүүлийн долоон жилд Миеэгомбын Энхболд ажиллаж байх хугацаанд газартай холбогдсон авилгалын шуугиан дээд цэгтээ хүрээд байсан юм.
АНУ-ын "Мянганы Хєгжлийн Сан"-гаас Монгол улс Элбэгдoржийн Засгийн газрын vед анх удаа 212 сая ам.долларын тусламж авахаар болсон. Ц.Элбэгдoрж Монгол улсын зардлаар єндєр хєгжилтэй оронд суралцах оюyтан залуусын тоог олон дахин нэмэгдvvлж, ашигт малтмал ашиглуулсанаас авах тєлбєрєєс сан байгуулж ард тvмнийхээ нийгмийн асуудлуудад зориулах ажил эхлээд байв.
Элбэгдoрж АНУ-д уригдаж, 2006 оны 2-р сард Монгол улс болон монголчуудад нааштай олон багц гэрээ хийхээр хоёр орон тєлєвлєж байлаа. Мєн 2006 оны 1-р сарын 26-28-нд болсон Дэлхийн удирдагчдын Давосын уулзалтанд уригдcан хоёр дахь Монгол хvн болсон Элбэгдoржийг тэнд мєн олон гэрээ хэлэлцээр хvлээж байв.
Энэ vед 2006 оны 1-р сарын 11-нд МАХH-ын Удирдах Зєвлєл Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж, vvний дагуу 2006 оны 1-р сарын 13-нд Элбэгдoржийн хоёр дахь засгийн газрыг УИХ дахь МАХH-ын гишvvд болон Ардчилсан намын дєрвєн урвагч гишvvний саналаар огцруулав.
Элбэгдoрж "Бид (ардчиллыг дэмжигчид) олуулаа болоод эргэж ирнэ" хэмээх алдарт амлалтаа хоёр дахь удаагаа УИХ-ын индэр дээрээс Засгийн газрыг нь унагасны дараа хэлсэн. Тэрбээр энэ амлалтыг анх 1994 онд УИХ-ын 76 гишvvний 70 нь МАХH-аас сонгогдсон гишvvд байж тэд Элбэгдoржийн ардчилсан бодлогыг асар их эсэргvvцэж байх veд УИХ-ын гишүүнээс татгалзахдаа хэлсэн юм. Элбэгдорж амлалтаа биелүүлж Ардчилсан нам, түүний “Ардчилсан Холбоо Эвсэл”-ийг удирдалцаж, тус эвсэл 1996 оны УИХ-ын сонгуульд ялсан билээ.
[Өөрчлөх] Ардчилсан нийгмийг бэхжүүлэх, боловсрол, ТББ дахь оролцоо
Ц.Элбэгдорж Нэгдсэн Vндэстний байгууллагын “Мянганы хєгжлийн зорилт”-ын зөвлөхөөр Нью-Йорк хотод, “Нэвтрүүлгүүдийн Удирдах Зөвлөл”-д Вашингтон хотод зөвлөхөөр 2003 онд тус тус ажилласан. Элбэгдорж нэр хүндтэй олон нийтийн болон хувийн институт, их сургуулиуд дээр байнга лекц уншдаг. Тэрбээр АНУ-ын Бэллветэр Форум, Като Институт, Жоржтауны их сургууль, “Хэритэж” сан, Стaнфордын их сургуулийн “Хүүвэр” институт, Дэлхийн улс төрийн институт, Невадагийн Их сургууль болон Монгол Улсын Их Сургууль, Монголын бүх аймгийн төвүүдэд шилжилтийн асуудлууд, олон улсын аюулгvй байдлын шинээр тулгамдсан асуудлууд, эрх чєлєє, хєгжлийн талаархи лекцvvдээ уншcaн байна.
Элбэгдорж Засгийн газар, улс төр, олон нийтийн бодлогын асуудлаархи АНУ-ын мэргэжилтнүүдийн чуулган болох Хьюстон хотод төвтэй "Бэллветэр Форум"-ын Удирдах зєвлєлийн зєвлєгч гишvvн юм. Тэрбээр Монголын Улс тєрийн боловсролын академийн захирлын зєвлєлийн гишvvнээр 1993 оноос, “Залуу удирдагч” сангийн Удирдлагын зєвлєлийн байнгын гишvvнээр 1992 оноос сонгогдон ажиллаж байна.
Бирмийн ардчиллын зүтгэлтэн, Нобелын энх тайвны шагналт Аунг Сан Суу Кьюг гэрийн хорионоос суллуулах, Мянмарын парламентад сонгогдонгуутаа үүнийхээ төлөө шоронд хоригдож буй Мянмарын ардчиллын төлөөх парламентын гишүүдийг шоронгоос суллахыг Мянмарын (цэргийн эргэлтээр эрх мэдэл авч хvчээр байгуулсан хунтын) Засгийн газарт олон улс орнууд уриалж буй уриалгад Элбэгдорж идэвхтэй оролцдог. [12]
Элбэгдорж “Эрх чєлєє тєв” тєрийн бус байгууллагыг 2000 онд Монголд vvсгэн байгуулсан. Хойд Солонгосын дүрвэгсэд Хойд Солонгосоос Хятад руу, тэндээс Монголоор дамжин Өмнөд Солонгос руу явахад зориулж Монголд түр орогнох газар байгуулахыг тэрбээр дэмждэг. 2003 оны 9-р сард Хойд Солонгосын 26 дүрвэгч Монголын хил дээр саатуулагдаж, тэднийг Хойд Солонгост шилжүүлж өгөх эсэх асуудлаар маргаан гарахад Элбэгдорж “Коммунизмын тамаас эрх чөлөөг эрэлхийлэн гарч ирсэн тэдгээр дүрвэгсдийг Монгол Улс буцааж түлхэж болохгүй” гэж хэлжээ. [13]
[Өөрчлөх] Гишүүнчлэл
- Элбэгдорж нь Барууны репyбликан намуудтай паралель бодлого баримталдаг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн.
- Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Намын “Ардчилсан Xолбоо Эвсэл”-ийн даргаар 1996-2000 онд,
- Монголын Үндэсний Ардчилсан Нам (МVАН)-ын тэргүүнээр 1996-1999 онд,
- МVАН-ын Ерєнхий зєвлєлийн гишvvнээр 1994 оноос,
- Монголын Ардчилсан Холбооны тэргvvлэгчээр 1989-1997 онд,
- 2006 оны 4 р сараас Монголын ардчилсан намын даргаар ажиллаж байгаа.
[Өөрчлөх] Ном зохиол
Цахиагийн Элбэгдоржийн Vнэний мєр цагаан, Ачаа vvрсэн он жилvvд номууд Улаанбаатар хотод 2000 онд хэвлэгдсэн. Түүний 112 єгvvлэл, 85 хэлсэн үг, 57 ярилцлага 1985-2002 онд хэвлэгдсэн байна.
Монгол Улс: Уулыг хөдөлгөх нь, Цахиагийн Элбэгдорж, Вашингтон Пөүст сонин, АНУ, 2005 оны 11-р сарын 21, англи хэлээр.
[Өөрчлөх] Жижиг сажиг баримтууд
- Элбэгдорж хошигнох хэлэхийн завсраар "Чингис хаан муу хүн байгаагүй юм", "ном, хэвлэл л түүний талаар муулж бичсэн хэрэг" гэж АНУ-ын Бостон Глөүб сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. [14]
- Хуучнаар ЗХУ-ын Цэрэг, улс төрийн их сургууль нь таван жилийн хөтөлбөртэй бөгөөд үүнд Маркс, Энгельс, Лениний онолууд, коммунизм, социализмын идеологи, ЗХУ-ын улс төр, гадаад бодлого, бүх төрлийн цэргийн зориулалттай машин техникийг ажиллуулах, ашиглах хичээлvvд заавал үзэх ёстой хөтөлбөрт багтдаг. Энэ бүгдийг Элбэгдорж суралцан эзэмшиж, онц дүнтэй төгссөн боловч, тэрбээр тайван аргатай ардчилсан хөдөлгөөний санаачлагч, удирдагч болжээ.
- Монголчууд Элбэгдоржийг “Ардчиллын алтан хараацай” хэмээн урт, хатуу өвлийн дараа хаврын нартай цуг анх ирдэг шувуугаар билэгдэн нэрлэдэг.
- Монголчууд хүүхдэдээ нэр өгөхдөө нэрний утга агуулгыг чухалд тооцдог бөгөөд Элбэгдорж нь Элбэг буюу элбэг, дэлбэг, их, бєгєєд дорж буюу нээлттэй тунгалаг байдал гэсэн утгатай. Элбэгдорж гэсэн нэр “Ихээхэн нээлттэй байдал” гэсэн утгатай дүйж байна.
- Элбэгдорж долоон ахтай бөгөөд тэдний бүгдийнх нь нэр доржтой аж.
- Элбэгдорж айлын найм дахь хүү бөгөөд өөрөө дөрвөн хүүтэй.
[Өөрчлөх] Ашигласан материалууд
1. ^ Винceнт Х. Миллeр Чингис хааны нутагт коммунизмаас капитализмд, "Хувь хүний эрх чөлөөг дэмжигчдийн олон улсын нийгэмлэг" (ИСИЛ), АНУ, 2004 оны хавар, англи хэлээр.
2. ^ Ерөнхийлөгч Бушийн Улаанбаатарт хэлсэн үг Цагаан ордны хэвлэлд зориулсан мэдээлэл, АНУ, 2005 оны 11-р сарын 21, англи хэлээр.
3. ^ Жорж Лeвис Cурвалжлагчийн тэмдэглэлийн дэвтэр Эн Би Сигийн Mэдээ, АНУ, 2005 оны 11-р сарын 16, англи хэлээр.
4. ^ Дэлхий дахин дахь хүчирхийлэл: Хямрал ба итгэл найдвар чуулган дээр Элбэгдоржийн хэлсэн үгнээс авсан ишлэл "Төрийн бус байгууллагуудын дэлхийн нийгэмлэг", Нью Йорк хот, АНУ, 2001 оны 10-р сарын 19-22, англи хэлээр.
5. ^ Б. Болортуяа Долоон нэр дэвшигч бүртгүүллээ, ТВ 5, Улаанбаатар хот, Монгол, 2005 оны 8-р сарын 2, англи хэлээр.
6. ^ "Цахим өртөө холбоо"-ны мэдэгдэл, дэлхий дахинд, 2006 оны 2-р сарын 15, монгол хэлээр.
7. ^ Монголын парламентын гишүүд Засгийн газрaa унагалаа Би Би Сигийн мэдээ, Их Британи, 2006 оны 1-р сарын 13, англи хэлээр.
8. ^ Монголын улс төрийн тогтворгүй байдал, Эдийн засагчдын интeллигeнц хэсгийн Вьюс Вайер онлайн сэтгvvл, Их Британи, 2006 оны 1-р сарын 17, англи хэлээр
9. ^ Монголын авилгалд хийсэн үнэлгээ, "АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг"-ийн сүүлийн тайлан, хуудас 15-16, 2005 оны 8-р сарын 31, англи хэлээр.
10. ^ Эдвард Коди Хятад, Оросын бага зэрэг базалтыг мэдэрсэн Монгол АНУ-г урьж байна Вашингтон Пөүст сонин, АНУ, 2006 оны 2-р сарын 12, англи хэлээр.
11. ^ Ч.Сумъяабазар Монголын Гаалийн ерөнхий газрын дарга авилгалын үйлдэл дээрээ баригдсан тухай өгүүлэл УБ Пөүст сонин, Улаанбаатар, Монгол, 2005 оны 11-р сарын 3, англи хэлээр.
12. ^ Дау Аунг Сан Суу Кьюгийн нэрэмжит шийдвэрийн талаархи АНУ-ын cенатч Мич МакКоннеллын мэдэгдэл, АНУ, 2005 оны 6-р сарын 16, англи хэлээр.
13. ^ Азийн хүний эрхийн комисс – Яаралтай уриалгын хөтөлбөр, Хонг Конг, Хятад, 2003 оны 9-р сарын 19, англи хэлээр.
14. ^ Жeхангир С. Поча Нэгэн цагт айлгаж байсан эзлэн түрэмгийлэгчийн нэр төр сэргэж байна, монголчууд Чингис хааныг магтаж байна, Бостон Глөүб сонин, АНУ, 2005 оны 7-р сарын 3, англи хэлээр.
[Өөрчлөх] Эх сурвалж
- Монгол шинэ ерөнхий сайдаа нэрлэлээ Би Би Си-гийн мэдээ, Их Британи, 2004 оны 8-р сарын 20, англи хэлээр.
(Ардчилсан хүчнүүдийн эвсэл парламент дахь 76 суудлын 36-г авч, эрх мэдэл хуваах тухай гэрээ байгуулсан тухай болон Элбэгдорж ерөнхий сайд болсон тухай)
- Жэймс Брvvк Монголчуудын хувьд А англи хэл, И бол Ирээдүй Нью Йорк Таймс сонин, АНУ, 2005 оны 2-р сарын 15 (Элбэгдоржийн засгийн газар хоёр дахь хэлийг орос хэлний оронд англи хэл болгосон тухай өгүүлэл) англи хэлээр.
- Капитализм руу хийж буй Монголын шилжилтийн талаар Элбэгдорж ярьж байна "Хүүвэр Институт", АНУ, 2003 оны 5-р сарын 20, англи хэлээр.
- Монгол улс шинэ удирдагч сонголоо Бэллветэр форум, АНУ, 2004 оны 9-р сарын 6, англи хэлээр.
- Матъю Дэвис Монгол саналaa өгч байгаа нь, Энх тайвны корпусын Дэлхийн үзэл бодол онлайн сэтгүүл, АНУ, 17-р боть, дугаар 4, 2004 оны намар (Элбэгдорж намынхаа сонгуулийн сурталчилгаа хийж байгаа болон монголчууд 2004 онд саналаа өгч буй тухай өгүүлэл), англи хэлээр.
- Бирмийн талаар хөдлөх цаг боллоо, Бирмийн талаархи АСEАН-ы алтeрнатив сvлжээ, Ази, 2004 оны 6-р сарын 13, англи хэлээр.
- Нvvх vv, vлдэх vv? Хар Хориныг хөгжүүлэх Элбэгдоржийн санаачлагын талаархи ярилцлага, УБ Пөүст сонин, Улаанбаатар хот, 2005 оны 2-р сарын 14, англи хэлээр.
- Монгол сонингууд, Монгол сонингууд, Улаанбаатар хот, Монгол Улс, 1990-2006, монгол хэлээр.
- Өдрийн сонин, Улаанбаатар хот, Монгол Улс, 1993-2006, монгол хэлээр.
- Монголчууд улс төрийн хямралыг давж туулахаар жагсаал хийхэд бэлэн байна Ройтерс агентлаг, Их Британи, 2006 оны 1-р сарын 15, англи хэлээр.
[Өөрчлөх] Гадаад линкүүд
[Өөрчлөх] Элбэгдоржийн тухай болон түүний ярилцлага, хэлсэн үгүүд
- Жэймс Брvvк Монголын Ерөнхий сайд сэтгүүлчээс төрийн хүн болж хувирчээ, (Элбэгдоржийн тухай) Нью Йорк Таймс сонин, Хуудас 5, АНУ, 2004 оны 12-р сарын 26, англи хэлээр.[15]
- Стюарт Фрохм Монгол хааны зорилт "Төрийн бодлогын Макинак төв", АНУ, 2004 оны 9-р сарын 15, англи хэлээр.
- Петер ба Хелэн Эванс Эрх чөлөөний төлөөх нэг жил, 1-р хэсэг (Элбэгдоржтой хийсэн ярилцлага), "Интеллектуал консерватив" байгууллага, АНУ, 2004 оны 3-р сарын 30, англи хэлээр.
- Петер ба Хелэн Эванс Эрх чөлөөний төлөөх нэг жил, 2-р хэсэг (Элбэгдоржтой хийсэн ярилцлага), "Америкийг шинэчлэх нь" байгууллага, АНУ, 2004 оны 3-р сарын 29, англи хэлээр.
- Петер ба Хелэн Эванс Элбэгдоржтой хийсэн ярилцлага, 3-р хэсэг, Херитэж Нью Медиа Партнерс "Реалити Чек", АНУ, 2004, англи хэлээр.
- Эрх чөлөөний төлөөх нэг жил, 4-р хэсэг (Элбэгдоржтой хийсэн ярилцлага), Петер ба Хелэн Эванс, АНУ, 2004, англи хэлээр.
- Скотт Талан Кеннеди сургуулийн төгсөгч Монголыг шинэ эрин үе рүү хөтөлж байна, Харвардын их сургуулийн Жон Ф.Кеннедигийн сургуулийн хэвлэл, АНУ, 2005 оны 5-р сарын 1, англи хэлээр.
- АНУ-ын Ерөнхийлөгч Бушаас Монголын Ерөнхий сайд Элбэгдоржид ирүүлсэн захидал, Монгол Вэб, 2005 оны 12-р сар, англи хэлээр.
- Стивeн Эрлангeр Олбрайтыг шинэхэн ардчилсан оронд сайнаар хүлээн авлаа(АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Олбрайт, Ерөнхий сайд Элбэгдоржтой Улаанбаатарт хамтарсан мэдэгдэл хийсэн тухай), Нью Йорк Таймс сонин, АНУ, 1998 оны 5-р сарын 3, англи хэлээр.
- Аунг Сан Суу Кью ба Бирмд ардчилал бий болгохыг дэмжих тухай, Монгол Улсын Ерөнхий сайд Цахиагийн Элбэгдорж, S6779 АНУ-ын Конгрессын Рекорд - Сенат, АНУ, 2004 оны 5-р сарын 13, англи хэлээр.
- Кристoфeр Трeмeван Элбэгдоржийн тухай Удирдлагад суралцах нь, Шинэ Зеландын сонсогчид радио станц, 198-р боть, дугаар 3385, Шинэ Зеланд, 2005 оны 3-р сарын 26 –наас 4-р сарын 1, англи хэлээр.
- Коммунизмаас ардчилал руу: Сонгуулийн кампанит ажлын өмнөх Монголын сургамж (Херитэж сан дээрхи Элбэгдоржийн яриа), "Херитэж сан", АНУ, 2003 оны 5-р сарын 30, англи хэлээр. Вэб видео бичлэг
[Өөрчлөх] Элбэгдоржийн Засгийн газрыг МАХН унагасан тухай болон, монголчууд МАХН-ын шийдвэрийн эсрэг жагсаал хийсэн тухай мэдээ, өгүүллүүд
- Лулу Жоу Монголын Ерөнхий сайд ажлаасаа гарав Харвардын Их сургуулийн сэтгvvл Харвардын Кримсон, АНУ, 2006 оны 1-р сарын 20, англи хэлээр.
- Монголчууд цасан дунд том эсэргүүцлийн цуглаан хийхээр цугларлаа Ройтерс агeнтлаг, Их Британи, 2006 оны 1-р сарын 24, англи хэлээр.
- Жон Ж. Ткачик, Жр. Тал дээрхи таварцаглал, Херитэж сангийн Хэвлэлийн өрөө, АНУ, 2006 оны 1-р сарын 21, англи хэлээр.
- Тэтгэврийнхэн, цагдаа нар Монголын сүүлийн жагсаалд мөргөлдөв Ройтерс агeнтлаг, Их Британи, 2006 оны 1-р сарын 18, англи хэлээр.
- Ийв Жонсон Шинэ засгийн газар, эсэргүүцлийн жагсаалууд Монголд Ройтерс агeнтлаг, Их Британи, 2006 оны 1-р сарын 17, англи хэлээр.
- Унасан засгийн газрынхаа төлөө монголчууд зоригтойгоор цасан дунд жагсаж байна, Ройтерс агeнтлаг, Их Британи, 2006 оны 1-р сарын 16, англи хэлээр.
- Ерөнхий сайдыг хүчээр албанаас нь гаргасны дараа Монгол орон улс төрийн хямрал руу шидэгдлээ Эй Эф Пи агeнтлаг, Франц, 2006 оны 1-р сарын 15, англи хэлээр.
- Иръяа Халаш Монголын Ерөнхий сайд хэлж байна: “Эрх мэдлийн төлөө тэмцэл хортой” Ройтерс агeнтлаг, Их Британи, 2006 оны 1-р сарын 13, англи хэлээр.
- Мянга мянган хүн Монголын Засгийн газрыг унагах гэж байгааг эсэргүүцэн жагсаж байна Ройтерс агeнтлаг, Их Британи, 2006 оны 1-р сарын 13, англи хэлээр.
- Парламент санал хураасны дараа Монголын засгийн газар уналаа Эй Эф Пи агeнтлаг, Франц, 2006 оны 1-р сарын 13, англи хэлээр.
- Сумъяа Базар Эвслийн засгийн газар задарч байгаагаас болж Монголд хямрал үүслээ Мэйл энд Гардиан сонин, Канад, 2006 оны 1-р сарын 12, англи хэлээр.
[Өөрчлөх] Монголын ирээдүйн төлөө дараагийн тулаанд Элбэгдорж бэлтгэж байгаа тухай
- Монголын ирээдүйн төлөө дараагийн тулаанд Элбэгдорж бэлтгэж байгаа нь Эй Эф Пи агeнтлаг, Франц, 2006 оны 1-р сарын 14, англи хэлээр.
- Рийд: Магадгүй Ээбий засаглалд буцаж гарч ирнэ Мидлайнд Ньюс сонин, АНУ, 2006 оны 1-р сарын 17, англи хэлээр.
Categories: Хүн төрөлхтөн | Монгол Улс | Монгол Улсын Ерөнхий Сайд | Улс төр | Нийгэм | Эдийн засаг