Баянхонгор
Wikipedia-с
1941 онд байгуулагдсан. 115978 ам.дєр.км нутагтай. 84.1 мянган хїн амтай. Аймгийн тєв Баянхонгор хот нь Улаанбаатараас 630 км зайтай. Тїйн голын хєндийд д.т.д 1859 м єндєрт 61 ам.дєр.км талбай эзпэн оршино. 23 мянган хїн амтай. Баянхонгор аймаг нь манай эх орны баруун ємнєд хэсэгт Хангайн нурууны ємнєх єндєрлєг, Говь-Алтайн нурууны уулс, Алтайн євєрийн говийг хамран говь хангайн бїсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хєндий хосолсон хэлбэр бїхий гадаргатай юм. Нутгийн хамгийн єндєр цэг нь Говь-Аптайн нурууны оргил 3957 м єргєгдсєн Ихбогд бєгєд хамгийн нам цэг нь Алтайн євєр говьд 750м єндєр юм. Зээрэнгийн хєндий, Номингийн говь зэрэг Алтайн єврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хїчтэй хєдєлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км їргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нїїрс, алт, барилгын материал элбэг бий. Баянхонгор аймагт агаарын дундаж температур нь жилд -0.7° бєгєд 1-р сард -18.4° хїйтэн, 7-р сард 15° дулаан болдог. Жилд дунджаар 216.3 мм тунадас унана. Агаарын даралтын дундаж нь 1-р сард 812мм, 7-рсард 808.5мм байна. Салхины хурд жилийн дундажаар 3.1м/с бєгєєд хамгийн их салхитай, 5-р сард 3.9 м/с хїрнэ. Байдраг, Тїй ээрэг томоохон гол мєрдтэй, Бєєнцагаан, Орог, Хєх зэрэг том нууруудтай. Мєн 95 хэм хїрдэг халуунтай Шаргалжуутын болон Їхэг, Хїрэмт, Халиут, єргєєтийн гэж сайн рашаанууд бий. Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон ба нутгийн хєрс, дунд хэсгээр нь тал хээрийн хїрэн хєрс, урд хэсгээр говийн саарал хєрс тархжээ. Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэнбэрїї, лидэр, алтангагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгар аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бїсэнд оршдог амьтад тарвага, їнэг, чоно, ирвэс, аргаль, бор гєрєєс гээд бараг цєм бий. Мал аж ахуй их хєгжжээ. Малын тоогоор улсын хэмжээнд эхний гуравт орно. 2,6 сая малтай бєгєєд аймгуудын дотор ямааны тоогоор /1.2 сая/ 1-р байранд ордог. Газар тариалан багатай. Харин Эхийн голын баянбїрдэд дулаан шаарддаг ургамал тарих боломж бий.
[Өөрчлөх] Сумд
- Баянхонгор
- Баацагаан
- Баянбулаг
- Баянговь
- Баянлиг
- Баян-Овоо
- Баян-Өндөр
- Баянцагаан
- Богд
- Бөмбөгөр
- Бууцагаан
- Галуут
- Гурванбулаг
- Жаргалант
- Жинст
- Заг
- Өлзийт
- Хүрээмарал
- Шинэжинст
- Эрдэнэцогт
Монгол улсын Аймгууд | ![]() |
---|---|
Архангай | Баян-Өлгий | Баянхонгор | Булган | Говь-Алтай | Говьсүмбэр | Дархан-Уул | Дорноговь | Дорнод | Дундговь | Завхан | Орхон | Өвөрхангай | Өмнөговь | Сүхбаатар | Сэлэнгэ | Төв | Увс | Ховд | Хөвсгөл | Хэнтий | |
Нийслэл хот: Улаанбаатар |