Орхон
Wikipedia-с
Орхон аймаг: Булган аймгийн нутагт Эрдэнэт хот нэртэйгээр 1976 онд байгуулагдсан. 848 ам.дөр.км нутаг дэвсгэртэй. 86 мян.хүн амтай. 1994 онд Орхон аймаг болж Баян-өндөр, Жаргалант сумдтайгаар өөрчлөн байгуулсан. 123 мян.малтай. Улаанбаатар хотоос 379 км зайтай хот бөгөөд нийслэлтэй агаарын, засмал ба төмөр замаар холбогдсон.
Эрдэнэт хот: Орхон аймгийн төв, Монгол улсын аж үйлдвэрийн гол төвийн нэг. Жилдээ 20 сая тонн зэс, молибдений баяжмал, уурхайн тэсэлгээний бодис үйлдвзрлэх болон зэсийн хүдэр бутлах ган бөмбөлөгний үйлдвэр ажилладаг. Мєн өнгөт металлын, хүнсний, мод боловсруулах, хивсний зэрэг хөнгөн үйлдвэрүүдтэй, соёл урлаг, боловсрол, эмнэлэг, үйлчилгээний газруудтай том хот. Улаанбаатараас 379 км зайтай, төмөр зам. авто засмал замаар холбогдсон.
Эрдэнэтийн Овоо: Орхон Сэлэнгийн савд орших зэс молибдены хүдрийн баялаг бүхий уул юм. Энд Эрдэнэт УБҮ гэдэг зэс молибдены том үйлдвэр 1978 онд ашиглалтанд орсон. Хүдрийн бүс нь баруун хойшоо чиглэн 1,5-3 км өргөн, 25 км үргэлжлэн тогтжээ. Эрдэнэтийн Овоо уул нь 1607 м єндєр байв.
Эрдэнэтийн рашаан: Эрдэнэт уулын ард х.ө.49°02', з.у.104°07'-ын огтлолцолд орших Гидрокарбонат сульфат, кальцийн найрлагатай рашаан.
Монгол улсын Аймгууд | ![]() |
---|---|
Архангай | Баян-Өлгий | Баянхонгор | Булган | Говь-Алтай | Говьсүмбэр | Дархан-Уул | Дорноговь | Дорнод | Дундговь | Завхан | Орхон | Өвөрхангай | Өмнөговь | Сүхбаатар | Сэлэнгэ | Төв | Увс | Ховд | Хөвсгөл | Хэнтий | |
Нийслэл хот: Улаанбаатар |