Их Найм
Wikipedia-с
Их наймын тэргүүнүүд |
---|
|
Их Найм (G8) гэдэг нь Америкийн Нэгдсэн Улс, Герман, Их Британи, Итали, Канад, Оросын Холбооны Улс, Франц, Япон улсуудаас бүрдэх бүлэг. Эдгээр улсууд нь дэлхийн эдийн засгийн 65 орчим хувийг бүрдүүлдэг[1]. Жил бүр эдгээр улсуудын төрийн тэргүүн, дээд албан тушаалтнууд уулзаж, дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог гэж хэлж болно.
Жил бүр Их наймын бүлгийг даргалах улс нь солигддог. 2006 онд ОХУ уг үүргийг хүлээж буй бөгөөд энэ жилийн Их наймын удирдагчдын уулзалт Санкт-Петербург хотноо зохиогдсон. 2007 онд Герман улс бүлгийг даргалж, тэргүүнүүдийн нь уулзалт Хайлигендаммд зохиогдоно.
Contents |
[Өөрчлөх] Түүх
Их наймын үүсэл нь 1973 оны нефтийн хямралаас үүдэн дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэснээс улбаалж АНУ, Европ, Японы санхүүгийн албаны хүмүүс уулзалт хийж эхэлсэнтэй холбоотой.
1975 онд, Францын Ерөнхийлөгч Валери Жискар д'Эстан хөгжингүй, ардчилсан 6 орны төрийн тэргүүнүүдийг урьж саммит зохион байгуулсан. Уг саммитад оролцогчид цаашид жил бүр уг уулзалтыг зохиохыг дэмжсэнээр Франц, Баруун Герман, Итали, Япон, Их Британи болон АНУ гэсэн бүрэлдэхүүнтэй Их зургаагийн бүлэг (G6) байгуулагдсан түүхтэй. 1976 оны уулзалтаас Канад улс нэмэгдсэн. Мөн Европын Холбоо 1977 оноос уулзалтад оролцож ирсэн[2].
[Өөрчлөх] Орос улс нэмэгдэж "Их найм" бүрэлдсэн нь
1991 онд Хүйтэн дайн дуусч, ЗХУ (одоогийн Оросын Холбооны Улс) Их долоогийн гол уулзалтуудад оролцож эхэлсэн. 1997 оноос улс төрийн бүх уулзалтуудад оролцох эрхтэй болсноор Их найм бүрэлдэн тогтжээ. Гэхдээ Орос улс нь эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ дэлхийд тэргүүлж чадахгүй байсан учир сангийн сайд болон төв банкны тэргүүнүүдийн уулзалтад оролцдоггүй байв.
Тэр үед АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтоны санаачилгаар "Долоогийн бүлэг" нь "Наймын бүлэг" болсноо зарласан бөлгөө. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцины явуулж байсан эдийн засгийн өөрчлөлт болон НАТО-гийн талаарх байр суурийг үнэлсэн хэрэг байлаа.
2005 оны 2-р сарын 18-нд АНУ-ын сенатч Жо Либерман Жон Маккэйн нар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины явуулж буй бодлогыг шүүмжлээд улс төрийн эрх чөлөө, ардчилалыг хөгжүүлэхгүй байгаа тул тус улсыг Их наймын бүрэлдэхүүнээс хасах ёстой гэсэн шаардлага тавьсан.
[Өөрчлөх] Бүтэц, үйл ажиллагаа
Их найм нь албан ёсны бүтэц, удирдлага байдаггүйгээрээ НҮБ, Дэлхийн банк зэрэг байгууллагуудаас ялгаатай. Бүлгийн удирдлагааар жил бүр гишүүн орнуудын аль нэгийг сонгодог. Тухайн улсыг тэр оны 1-р сарын 1-нд тэргүүлж байсан хүн Их наймын бүлгийг удирдана. Жилийн дунд үед даргалж буй улсад 3 хоногийн дээд хэмжээний уулзалт зохиогддог. Энэ нь дэлхийн гол бодлогыг тодорхойлдог тун чухал арга хэмжээ болно.
Мөн эрүүл мэнд, хууль эрх зүй, хөдөлмөр, эрчим хүч, хөгжил, байгаль орчин, гадаад хэрэг, хууль зүй дотоод хэрэг, терроризм, худалдаа зэрэг асуудлаар сайд нарын түвшинд уулзалтууд зохиодог. Эдгээрээс Их наймын ОХУ-аас бусад 7 орны сангийн сайд нар болон Европын холбооны төлөөлөгчид оролцдог жил тутмын уулзалт нь нэр нөлөө ихтэй. Үүнээс гадна "G8+5" буюу Бразил, Энэтхэг, Мексик, БНХАУ болон Өмнөд Африкийн сангийн сайд нарын уулзалт зохиогддог.
[Өөрчлөх] Эдийн засгийн чадавх
G8-ын орнууд нь дэлхийн хүн амын 14-хөн хувийг бүрдүүлдэг боловч дэлхийн нийт ДНБ-ий гуравны хоёр хувийг бий болгодог юм. (Дэлхийн Хөгжлийн Илтгэл 2006 / Дэлхийн банк-г үзнэ үү).
2004 | Хүн ам | BNE | ||
---|---|---|---|---|
сая | % | тэрбум $ | % | |
Дэлхий | 6345.1 | 100.0 | 39833.6 | 100.0 |
АНУ | 293.5 | 4.6 | 12179.9 | 30.7 |
Япон | 127.8 | 2.0 | 4749.9 | 11.9 |
Герман | 82.6 | 1.3 | 2549.0 | 6.3 |
Их Британи | 59.4 | 0.9 | 2036.4 | 5.2 |
Франц | 60.0 | 0.9 | 1858.7 | 4.7 |
Итали | 57.6 | 0.9 | 1503.6 | 3.8 |
Канад | 31.9 | 0.5 | 905.6 | 2.3 |
ОХУ | 142.8 | 2.3 | 487.3 | 1.2 |
G8 | 855.6 | 13.5 | 26270.4 | 66.1 |
[Өөрчлөх] Шүүмжлэл
Их наймын тэргүүнүүдийн жил тутмын уулзалт нь даяарчлалын эсрэг хөдөлгөөний эсэргүүцлийн нэг бай болдог.
Шүүмжлэлүүд нь хүлэмжийн хий ихээр ялгаруулж дэлхийн дулааралд нөлөө үзүүлж буй, Африк болон хөгжиж буй орнуудыг өрийн хямралд оруулж, тэгш бус худалдаанй бодлогоор ядуурал бий болгож буй, мөн ДОХ-ын эсрэг явуулж буй бодлого зэрэг даяарчлалтай холбоотой асуудлууд байдаг.
Түүнээс гадна Испани, Энэтхэг, Бразил, Хятад зэрэг эдийн засаг нь хүчирхэг улсуудаар эгнээгээ өргөтгөхгүй байгаа тул дэлхийн эдийн засгийг төлөөлж чадахгүй байна гэсэн шүүмжлэл их бий.
[Өөрчлөх] Терроризм
2005 онд Шотландад болсон уулзалтын эхний өдөр (2005 оны 7-р сарын 7) Лондонгийн метро болон автобуснуудад бөмбөг дэлбэрч, 50 гаруй хүний амь насыг авч одсон томоохон террорист халдлага гарсан. Уг халдлагын хариуцлагыг "Европ дахь Аль-Кайда Жихадын нууц бүлэглэл" гэж өөрсдийгөө нэрлэсэн байгууллага хүлээж мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд Их Британийн засгийн газрын Афганистан, Иракт явуулж буй цэргийн ажиллагаа болон барууны орнуудын исламын тулгуур үзэлтнүүдийн эсрэг бодлогыг эсэргүүцэж халдлага зохион байгуулсан гэж дурьдсан байлаа. Мөн уг халдлага нь Олон Улсын Олимпын Хороо 2012 оны Олимпын наадамЛондон хотод зохиогдох болсныг зарласны дараахан болсон юм. Гэсэн хэдий ч уулзалт хуваарь ёсоор болж өнгөрсөн билээ.
Хамгийн сүүлд ОХУ-д болсон уулзалт нь Ираны цөмийн хөтөлбөрийн тухай хэлэлцэж байхдаа Палестин-Израйлийн тэмцэл хурцадсанаас тасалдаж байсан түүхтэй.
[Өөрчлөх] G6/7/8-ын уулзалтууд
Уулзалт нь дараахь дарааллаар ээлжилж зохиогддог: Франц, АНУ, Их Британи, Герман, Япон, Итали, Канад, ОХУ (цаашид бусад улсууд нэмэгдвэл нэмэгдсэн дарааллаар). Энэ үеэр дэлхийн хамгийн хүчирхэг улсуудын удирдагчдын уулзалтыг сурвалжлахаар дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун сурвалжлагчид цугладаг юм.
Мөн үзэх: G8 уулзалтын лого
дэс дугаар | огноо | Улс | Газар | Албан ёсны вэб хаяг |
---|---|---|---|---|
1 | 1975.11.15-17 | ![]() |
Рамбулье | |
2 | 1976.6.27-28 | ![]() |
Сан Хуан, Пуэрто-Рико | |
3 | 1977.5.7-8 | ![]() |
Лондон | |
4 | 1978.7.16-17 | ![]() |
Бонн | |
5 | 1979.6.28-29 | ![]() |
Тоокёо | |
6 | 1980.6.22-23 | ![]() |
Венец | |
7 | 1981.7.20-21 | ![]() |
Монтебелло, Квебек | |
8 | 1982.6.4-6 | ![]() |
Версаль | |
9 | 1983.5.28-30 | ![]() |
Уильямсбург, Виржин | |
10 | 1984.6.7-9 | ![]() |
Лондон | |
11 | 1985.5.2-4 | ![]() |
Бонн | |
12 | 1986.5.4-6 | ![]() |
Тоокёо | |
13 | 1987.6.8-10 | ![]() |
Венец | |
14 | 1988.6.19-21 | ![]() |
Торонто, Онтарио | |
15 | 1989.7.14-16 | ![]() |
Парис | |
16 | 1990.7.9-11 | ![]() |
Хьюстон, Техас | |
17 | 1991.7.15-17 | ![]() |
Лондон | |
18 | 1992.7.6-8 | ![]() |
Мюнхен, Бавари | |
19 | 1993.7.7-9 | ![]() |
Тоокёо | |
20 | 1994.7.8-10 | ![]() |
Наполи | |
21 | 1995.6.15-17 | ![]() |
Халифакс, Нова Скотиа | |
- | 1996.4.19-20 | ![]() |
Москва (Цөмийн аюулгүй байдлын тусгай уулзалт) |
|
22 | 1996.6.27-29 | ![]() |
Лион | |
23 | 1997.6.22-24 | ![]() |
Денвер, Колорадо | G8 саммит 1997 |
24 | 1998.5.15-17 | ![]() |
Бирмингем (G8-ын анхны албан ёсны уулзалт) |
G8 саммит 1998 (архив) |
25 | 1999.6.18-20 | ![]() |
Кёльн, Умард Рейн-Вестфаль | |
26 | 2000.7.21-23 | ![]() |
Окинава | |
27 | 2001,7,20-22 | ![]() |
Женоа | |
28 | 2002.6.26-27 | ![]() |
Канаскис, Альберта | G8 саммит 2002 |
29 | 2003.6.2-3 | ![]() |
Эвиан ле-Бан | G8 саммит 2003 |
30 | 2004.6.8-10 | ![]() |
Си Айлэнд, Жоржи | G8 саммит 2004 |
31 | 2005.7.6-8 | ![]() |
Глинэгл, Шотланд | G8 саммит 2005 |
32 | 2006.7.15-17 | ![]() |
Стрельна, Санкт-Петербург | G8 саммит 2006 |
33 | 2007.6.6-8 | ![]() |
Хайлигендамм, Мекленбург | G8 саммит 2007 |
34 | 2008 | ![]() |
||
35 | 2009 | ![]() |
||
36 | 2010 | ![]() |
||
37 | 2011 | ![]() |
||
38 | 2012 | ![]() |
||
39 | 2013 | ![]() |
||
40 | 2014 | ![]() |
[Өөрчлөх] Мөн үзэх
- Дэлхийн Нийгмийн Чуулган
- Даяарчлалын эсрэг үзэл
- G20 аж үйлдвэржсэн орнууд
- G20 хөгжиж буй орнууд
- G33
- Хөгжиж буй 8 орон (D8), Исламын ертөнцийн хамгийн том 8 орны бүлгэм
- J8
- G11, хөгжиж буй 11 орны бүлгэм
[Өөрчлөх] Зүүлт
[Өөрчлөх] Холбоос
[Өөрчлөх] Засгийн газрууд
- G8-ын түүх - Их Британийн засгийн газрын сайт
- Government of Canada - G8 Канадын засгийн газрын сайт
- 10 Downing Street - G8, ЕХ-ны даргалал Их Британийн засгийн газрын сайт
- USINFO - Африкт үзүүлэх тусламж АНУ-ын засгийн газрын сайт
- Торонтогийн их сургууль - G8 Мэдээллийн төв судалгааны баг
- Kremlin.ru - ОХУ-ын засгийн газрын сайт Kremlin.ru (англи хэлээр)
- Италийн засгийн газар (итали, англи хэлээр)
- Германы засгийн газар (герман, англи, франц хэлээр)
Их Найм |
---|
|
Categories: Их найм | Их наймын орнууд | Олон улсын байгууллагууд