New Immissions/Updates:
boundless - educate - edutalab - empatico - es-ebooks - es16 - fr16 - fsfiles - hesperian - solidaria - wikipediaforschools
- wikipediaforschoolses - wikipediaforschoolsfr - wikipediaforschoolspt - worldmap -

See also: Liber Liber - Libro Parlato - Liber Musica  - Manuzio -  Liber Liber ISO Files - Alphabetical Order - Multivolume ZIP Complete Archive - PDF Files - OGG Music Files -

PROJECT GUTENBERG HTML: Volume I - Volume II - Volume III - Volume IV - Volume V - Volume VI - Volume VII - Volume VIII - Volume IX

Ascolta ""Volevo solo fare un audiolibro"" su Spreaker.
CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
МӨНХ ТЭНГЭРИЙН ЗАЯНЫ ОНОЛ - Wikipedia

МӨНХ ТЭНГЭРИЙН ЗАЯНЫ ОНОЛ

Wikipedia-с

Мөнх тэнгэрийн шашны номлол сургаал дахь философнйн утга санаа нь Монголчуудын шашны сэтгэлгээний үүсэл, түүхэн хөгжилтэй нягт холбоотой. Бидний мэдэж байгаагаар Анимизмын онолоор Монголчуудыи шашны сэтгэлгээг тайлбарлах нь үнэнд ойр, итгэл үнэмшилтэй буюу өөрөөр хэлбэл сүнс бий гэх үзлээс Монголчуудын шашны сэтгэлгээ үүсэж хамаг юмс үзэгдлийг сүнстэй гэх буюу сүнсний орших орон хэмээн шүтэн биширч, аажимдаа гал, овоо булаг, тэнгэр эрхэс хэмээх хэдэн зүйлд төвлөрөн байгалийн шүтлэг болж, цаашид хөгжсөөр ерөнхийдөө Политеизиийн шүтлэг бишрэлд орсон байдаг. Политеизм бол улс үндэстнүүдийн түүхэнд түгээмэл тохиолдож байдаг шашны үзэгдэл тул монголчуудыг бусдаас онцолж үзэх шаардлага байхгүй. Тэгээд ч монголчуудын Политеизмийн үеийн бичиг дурсгалын зүйл ч үндсэндээ алга байна.

Харин Политеизмийн дараагийн дуализмын үе шат бол монголын шашны сэтгэлгээнд чухал байр эзлэх бөгөөд нарийн задлан шинжилгээ хийж үзвэл, бүрэн төхөөр ертөнцийн үзлийн тогтолцооны шинжтэй болсон байдаг. Тодруулж хэлбэл монголчууд нь Тэнгэр, Газар хэмээх эр эм хоёр үүтгэлээр ертөнцийн эхлэлийг төсөөлж байжээ. Тэнгэр бол оюун санааг бий болгогч, өөрөө ч гэсэн оюун санаалаг зүйл мөн . Газар бол өөрөө матери бөгөөд шинээр бий болж байгаа бодьгалуудын материаллаг хүчин зүйл нь буюу хэлбэр нь болдог. Жишээлбэл: Монголчууд тэнгэрийг оюун санааны ахуй болгон үзэж байсан баримт нилээд олон бий. МНТ —нд Чингис хааны нас барсныг "Тэнгэрт халив" гэсэн байдаг. "Халив" гэдэг үгийн үндсэн утга бол "халих дүүлэх" болно. Өөрөөр хэлбэл Чингис хаан нас барсны дараа тэнгэрт гарч явжээ. Чингис хааны хүүр биеийг хасаг тэргэнд ачиж Ордос нутгаар дайран явж их "Үтэг" хэмээх газар онголсон байна. Амь бол философи дахь оюун ухаантай дүйцсэн ойлголт мөн. МНТ —д амь болон биеийг салгаж 2 тусгаар зүйлээр үздэг. Монгол бөө мөргөлийн ёсонд, бөө удган үхвэл сүнсийг нь дэгдээх зан үйлтэй байсан нь үхсэн хүний сүнсний оршиж байх газар нь тэнгэр болохыг илэрхийлж байна.

Тэгвэл шинээр төрж байгаа хүний амь буюу сүнс нь мөн тэнгэрээс ирсэн хэмээн үздэг. Түүнээс гадна МНТ—д Алунгуагийн гэрлээр жирэмсэлсэн явдал нь бас нэгэн өвөрмөц жишээ юм. Иймээс Монголчуудын шашны ойлголт дахь сүнс, энгийн хар аман яриан дахь амь, орчин үеийн философи болон шинжлэх ухааны нэр томьёогоор оюун ухаан гэдэг нь тэнгэрээс хараат байна. Ийм учраас тэнгэр бол монголын уламжлалт шашны философид оюун ухааны ахуй болж байна.

Газрын тухай Монголчуудын үзэл нь философи дахь матери гэх ойлголттой дүйцэж байдаг. МНТ —д Жамуха цэцэн:

"Үхэж хэвтэх яс минь

Үржил ихт газарт

Үүрд оршиж байгаад

Итгэлт андын ургийг

Ивээж тэтгэх" хэмээн өгүүлсэн байдаг нь хүний амь буюу сүнс нь тэнгэрт гараад бие махбод нь харин газарт буцдаг болохыг хэлжээ. Мөн Хулан хатны үг: "Тэнгэр газрын заяагаар эцэг эх төрүүлсэн Мариян"—аас үзсэн ч тэнгэрийн заяа, даруй төрөх хувь барилдлагыг тэнгэр шийдэж эцэг эх төрүүлэх, даруй хүний материаллаг эх сурвалж нь эцэг эхээс эхлэлтэй байна. Монголчууд нь бие махбодыг мах болон яснаас бүрэлддэг хэмээсэн бөгөөд эцэг эхийн хамтын хүчээр шинэ бие махбодь бий болдог гэж үздэг.

Даруй махыг эх, ясыг эцэг бий болгож, түүнийг махны сүнс болон ясны сүнс хэмээн нэрлэж, энэ 2 сүнс пь хүн үхсэний хойно, мах ясыг алга болохыг дагалдан алга болдог бөгөөд бас амин сүнс гэж байх хийгээд тэр нь тэнгэрт гарах, онгод болох, төрөл олох зэрэг үхэшгүй мөнх байдаг гэж шашны үзлээр тайлбарласан байдаг нь үнэндээ хүн бол оюун санаа, материйн бүтэдтэй байдаг гэсэн ойлголт болой. Бие махбод нь эцэг эх, тодруулбал газраас үүдзлтэй, оюун ухаан тэнгэрээс үусэлтэй. Үүнээс бид орчлон ертөнц нь тэнгэр хэмээх оюун санааны, газар хэмээх материаллаг ахуйд хуваагдаж байдаг хэмээн монголчууд төсөөлдөг байсныг мэдэж болно. Гэвч энэ нь хүний ёсон эр эм үүтгэл буюу аль эсвэл арга билгийн диалектик сэтгэлгээгээр ертөнцийг ухаарч байжээ гэж үзэхэд хүргэж байгаа биш, харин орчлон ертөнц, юмс үзэгдэл болбоос оюун санаа болон матери хоёрын шүтэн барилдлага мөн гэж үзсэн философи сэтгэлгээ болно. Энэ утгаараа Августин (354 - 430) -ны "бурханы тоо, хэмжээ, масс" энэ гурваар байгалийн эмх журмыг тогтоосон хэмээн "тэнгэр газрыг байгаль ертөнцийн 2 туйл" гэж үзэн "газар бол хэлбэр дүрс өгөх материйг төлөөлж, юмсын материаллаг биет болдог. Тэнгэр бол материас ангид оюун санааг төлөөлж байна." гэсэнтэй маш төсөөтэй байна. Ер нь нэгэн амьд юм болбоос оюун санаа болон матернал хоёр шүтэн барилдаж нэгэн цогц болсон хэмээн үзэж байсан учраас. "амь, амьд, амьтан" гэсэн язгуур монгол үг гарчээ. "Амьтай" — амьд юм бол оюун ухаан, сүнсний зүйлийг агуулж байгаа хийгээд бусад амьгүй зүйлээс ялгаатай. Түүний амь болж буй оюун ухаан тэнгэрээс заяат буюу хараат болох тул хүн түүнтэй их ухаалаг харьцаж байх хэрэгтэй. Ийм учраас монголчуудад амьд юмыг хүндэтгэн дээдлэх ёсон үүссэн бололтой. Жишээлбэл: Амьд усанд бузар буртаг хийхгүй, амьд мод, ургамльгг сүйтгэхгүй, амьд амьтныг хөнөөхгүй, амьд хунийг тарчлаан зовоохгүй гэх мэт авай. Гзвч энд амьтай учраас шүтэн биширч байгаа бус зөвхөн амьд учраас харилцан хүндэттэж байгаа сэтгэлгээ л харагддаг. Эндээс Монголчуудын шашыы сэттэлгээний маш чухал үзлийн үндэс гарч ирдэг байна. Монголчууд амьгүй зүйл буюу нэгэнт амьгуй болсон зүйлийг хүндэтгэх буюу шүтэж биширч байгаагуй. Харин маш олон үндэстний шашинд амъгүй зүйлийг шүтэн биширч тэрчлэн онгон дархан зүйл болон бурхан сахиусаа болгодог нь шапшы ухамсар, тании мэдэхүйн хувьд монголчуудаас дэндүү их хоцрогдсон болохын шинж тэмдэг юм.

Дэлхийн олон үндэстнүүд тэнгэр газрыг бурханчлан шүтэж байсан түүхтэй. Тэрчлэн балар эртний хүмүүсийн сэтгэлгээнд тэнгэр газрыг шүтэх үзэгдэл байжээ. Гэвч эдгээр улс үндэстний шүтлэг бишрэл дахь тэнгэр газар нь Политеизмийн бурхнаар илэрч болохоос биш Монголчуудын нэгэн адил ертөнцийн шүтэн барилдлагын 2 эх үндсээр авч үзэж байгаагүй. Харин шашны философид Пантезм хэмээх нэгэн урсгал чиглэл байдаг нь бурхан гэдэг ерөөсөө байгальмөн, байгаль бол бурхан мөн гэдэг үзэл баримтлал юм. Пантеизмын голтөлөөлөгч бол Бенедикт Спиноза (632 — 677) болно. "Бурхан болон байгаль (ертөнц) бол нэг зүйл, түүннйг салгаж болохгүй, байгалийг биечилсэн бурхан гэж үздэг, эсвэл бурханыг байгаль гэнэ. Тийм болохоор бурхан гэж алга. Зөвхен байгаль нь үнэн магад болж байна".

Тэгвэл Монголчуудын тэнгэр газар нь бурхан уу? Ертөнцийн хоёр эхлэл үү? Аль эсвэл байгалийн хүчин зүйл үү? гэдгийг тодорхойлох философи бугоу монголчуудын нэгэн зүйлийн ойлголт бол Заяа юм. Өөрөөр хэлбэл Тэнгэр, Газар болон хүн, нийгэм, ертөнцийн юмс үзэгдлийн холбоо харилцаа буюу шүтэн барилдлага нь Заяа юм. МНТ — нд "Дээд тэнгэрээс заяат төрсөн","охин хүний заяа төрсөн үудэнд өтлөхгүй", "хальс хөрс идэх заяат", "Хулгана гүчүгэнэ ыдэх заяат","Монголын цаг заяан бий еэ", "Тэнгэрийн заяагаар эцэг эхээс төрүүлсэн мариян", "Тэнгэр газрын заяаны цаг", "Тэнгэр газраас заяат төрсөн гөрөөсөн" гэх мэтээр бичсэн байна. Энд бичигдсэн заяа хийгээд монголчуудын энгийн яриан дахь заяа бол цөм урьдчилан тогтсон хүний санаагаар хувирч өерчлөгдөхгуй зүйл гэсэн адилхан утга санаатай байна. МНТ - н дахь эдгээр заяаг судлаж үзвэл:

1."Охин хүний заяа төрсөн үүдэнд өтлөхгүй" хүний нэг насньг үйл явдал хувиршгүй тогтсон байдаг. Жишээлбэл охин хүи бол залуу сайхан насандаа өтлөхөөс өмнө харьд мордох ёстой аж. Энэ бол Заяа мөн. Өөрөөр хэлбэл ийм л жам хуультай гэсэн үг.

2."Халис хөрс идэх заяат" "Хулгана гүчүтэнэ идэх заяат" гэдэг бол хүний амьдрал нэгэнт урьдчилан тогтсон заяа байгаа учраас ядуу, муу, доорд амьдрал гэгч бол хувирч өөрчлөгдөхгүй. Тэрхүү заяа төөргөө хүлээн зөвшөөрч нэгэн насыг өнгөрөөх ёстой. (Хүлээн зөвшөөрөхгүй ч гэсэн тэр заяанаас мултарч чадахгуй). Энэ бол баян ядуу, анги давхрага, сайн муу бол урьдчилан тогтсон дүрэм горим буюу заяаны дагуу явж байна гэсэн санаа болно.

3."Монголын цаг заяан" гэдэг нь нэг улс үндэстний хандлага, цаг төрийн байдал, түүхэн үйл явдал бол хүний мэдлээс гадуурх зүйл гэдгийг хэлжээ.

4."Дээд тэнгэрээс заяат төрсөн", "Тэнгэр газраас заяат төрсөн гөрөөсөн" "Тэнгэрийн заяагаар эцэг эх төрүүлсэн" зэрэг бол заяа гэгч бол хаанаас ирдэг, юу болдгийн хамгийн сайн тодорхойлолт мөн. Чухам л ахуй ертөнцөд заяаг хүлээгч эзэн бие хүн болвоос Тэнгэрээс заяагдах өөрөөр хэлбэл заяаний эх үүсвэр Тэнгэр, Газар байна. Эцэг эх буюу хүн бол төрүүлэхээс биш Заяах буюу Заяаг тогтоож чадахгүй. Иймээс заяаны эрх мэдэл нь хүнд бус Тэнгэр, Газарт байх ажээ. Заяа бол Тэнгэр, Газрын хуний ертөнц дахь бодит биелэл мөн.

Эндээс бид заяа бол Тэнгэр, Газартай нэгдмэл нэгэн зүйл мөн болохыг төвөггуй мэдэж болно. Тэнгэр газар бол нэгэнт ертөнцийн эх үүсвэр буюу арай бодитой өгүүлбэл сав шимийн хоёр ертөнц, даруй байгаль мөн тул Заяа гэдэг бол байгалийн жам хууль мөнөөс мөн болой. Байгалийн хууль, зүй тогтлыг өрнө, дорнын шашны философид өөр өөрийнхөөр төсөөлж гүн ухааны онолын төвшинд боловсруулж иржээ. Үүний нэг илрэл бол өрнөдийн философи сэтгэлгээний түүхэн дахь "Логос" юм. Логос нь Грек үг. Грекийн философид "обьектив бодит чанар" "оюун ухаан" "жам хуулийг" илэрхийлнэ. Грекийн философи дахь Логос — ыг шашны сэтгэлгээн дэх оюун санаатай холбож үзсэн анхны хүн бол Еврейн философич Philo Juddeus болно. Тэрээр Логос —ыг 1.Бурхны бүтээсэн багаж мөн. Бурхан бол үгээр чадна гэж үздэг ажээ. Энэ утгаараа бурхан, хүн, байгаль нь нэгдэлтэй болдог учраас Пантезм гэж үздэг байна. Ийм учраас бид монголчууд эрт дээр үедээ хүрээлэн байгаа байгаль орчноо ухаарч танин мэдэхийг хичээж оролдож байсан бөгөөд энэхүү үзэл ухамсар нь анх шашны сэтгэлгээнд тусгалаа олж сурвалж бичигт "Заяа" гэсэн үгээр тэмдэглэгдэн оржээ гзж үзэж болох юм. Бид өнгөцхөн харахад хувь тавилангийн тухай шашны сургаал мэт боловч мөи чанартаа хүн, нийгэм, байгальд үйлчилж байдаг жам хууль, өөрийнх нь зүй тогтлыг өгүүлсэн ажээ.

Эш татсан ном: Г.Гэрэлбаатар “Мөнх тэнгэрийн үндэс”

Static Wikipedia (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2007 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2006 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu

Static Wikipedia February 2008 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu