Ази
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Ази тив нь дэлхийн нийт газар нутгийн 8.6% (хуурай газар нутгийн 29,5%)-г эзэлдэг, хүн амын 60% нь амьдардаг дэлхийн хамгийн том тив юм. Баруун талаараа Европтойхолбогдож, Евразийг үүсгэнэ.
Ази нь гадуураа Газар дундын тэнгис, Хар тэнгис, Хойд мөсөн далай, Номхон далай, Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэж, Кавказ, Уралын нуруугаар европоос тусгаарлагдана.
Сумер, Хятад, Энэтхэг гэх мэт дэлхийн хамгийн анхны иргэншлүүд Ази тивд анх үүссэн гэж үздэг.