Web Analytics


https://www.amazon.it/dp/B0CT9YL557

We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Их Найм - Википедиа

Их Найм

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Их наймын тэргүүнүүд
G8 countries.
Канад
Ерөнхий Сайд: Стивен Харпер
Франц
Ерөнхийлөгч: Николас Саркози
Герман
Канцлер: Анжела Меркель
Итали
Ерөнхий Сайд: Романо Проди
Япон
Ерөнхий Сайд: Фүкүда Ясүо
ОХУ Оросын Холбооны Улс
Ерөнхийлөгч: Владимир Путин
Их Британи
Ерөнхий Сайд: Гордон Браун
Америкийн Нэгдсэн Улс
Ерөнхийлөгч: Жорж Буш

Их Найм (G8) нь Америкийн Нэгдсэн Улс, Герман, Их Британи, Итали, Канад, Оросын Холбооны Улс, Франц, Япон гэсэн дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлдэг улсуудаас бүрдэх бүлэг юм. Эдгээр улсууд нь дэлхийн эдийн засгийн 65 орчим хувийг бүрдүүлдэг[1]. Жил бүр эдгээр улсуудын төрийн тэргүүн, дээд албан тушаалтнууд уулзаж, дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог гэж хэлж болно.

Агуулга

[Засварлах] Түүх

Их наймын үүсэл нь 1973 оны нефтийн хямралаас үүдэн дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэснээс улбаалж АНУ, Европ, Японы санхүүгийн албаны хүмүүс уулзалт хийж эхэлсэнтэй холбоотой.

1975 онд, Францын Ерөнхийлөгч Валери Жискар д'Эстан хөгжингүй, ардчилсан 6 орны төрийн тэргүүнүүдийг урьж саммит зохион байгуулсан. Уг саммитад оролцогчид цаашид жил бүр уг уулзалтыг зохиохыг дэмжсэнээр Франц, Баруун Герман, Итали, Япон, Их Британи болон АНУ гэсэн бүрэлдэхүүнтэй "Их зургаагийн бүлэг" (G6) байгуулагдсан түүхтэй. 1976 оны уулзалтаас Канад улс нэмэгдсэн. Мөн Европын Холбоо 1977 оноос уулзалтад оролцож ирсэн[2].

[Засварлах] Оросын Холбооны Улс нэмэгдэж "Их найм" бүрэлдсэн нь

1991 онд Хүйтэн дайн дуусч, ЗХУ (одоогийн Оросын Холбооны Улс) Их долоогийн гол уулзалтуудад оролцож эхэлсэн. 1997 оноос улс төрийн бүх уулзалтуудад оролцох эрхтэй болсноор Их найм бүрэлдэн тогтжээ. Гэхдээ Орос нь эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ дэлхийд тэргүүлж чадахгүй байсан учир сангийн сайд болон төв банкны тэргүүнүүдийн уулзалтад оролцдоггүй байв.

Тэр үед АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтоны санаачилгаар "Долоогийн бүлэг" нь "Наймын бүлэг" болсноо зарласан бөлгөө. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцины явуулж байсан эдийн засгийн өөрчлөлт болон НАТО-гийн талаарх байр суурийг үнэлсэн хэрэг байлаа.

2005 оны 2 сарын 18-нд АНУ-ын сенатч Жо Либерман, Жон Маккэйн нар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины явуулж буй бодлогыг шүүмжлээд улс төрийн эрх чөлөө, ардчилалыг хөгжүүлэхгүй байгаа тул тус улсыг Их наймын бүрэлдэхүүнээс хасах ёстой гэсэн шаардлага тавьсан.

[Засварлах] Бүтэц, үйл ажиллагаа

Их найм нь албан ёсны бүтэц, удирдлага байдаггүйгээрээ НҮБ, Дэлхийн банк зэрэг байгууллагуудаас ялгаатай. Бүлгийн удирдлагааар жил бүр гишүүн орнуудын аль нэгийг сонгодог. Тухайн улсыг тэр оны 1 сарын 1-нд тэргүүлж байсан хүн Их наймын бүлгийг удирдана. Жилийн дунд үед даргалж буй улсад 3 хоногийн дээд хэмжээний уулзалт зохиогддог. Энэ нь дэлхийн гол бодлогыг тодорхойлдог тун чухал арга хэмжээ болно.

Мөн эрүүл мэнд, хууль эрх зүй, хөдөлмөр, эрчим хүч, хөгжил, байгаль орчин, гадаад хэрэг, хууль зүй дотоод хэрэг, терроризм, худалдаа зэрэг асуудлаар сайд нарын түвшинд уулзалтууд зохиодог. Эдгээрээс Их наймын ОХУ-аас бусад 7 орны сангийн сайд нар болон Европын холбооны төлөөлөгчид оролцдог жил тутмын уулзалт нь нэр нөлөө ихтэй. Үүнээс гадна "G8+5" буюу Бразил, Энэтхэг, Мексик, Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Өмнөд Африкийн сангийн сайд нарын уулзалт зохиогддог.

[Засварлах] Эдийн засгийн чадавхи

Их Наймын орнууд нь дэлхийн хүн амын 14-хөн хувийг бүрдүүлдэг боловч дэлхийн нийт ДНБ-ий гуравны хоёр хувийг бий болгодог юм. (Дэлхийн Хөгжлийн Илтгэл 2006 / Дэлхийн банк-г үзнэ үү).

2004 Хүн ам BNE
  сая % тэрбум $ %
Дэлхий 6345.1 100.0 39833.6 100.0
АНУ 293.5 4.6 12179.9 30.7
Япон 127.8 2.0 4749.9 11.9
Герман 82.6 1.3 2549.0 6.3
Их Британи 59.4 0.9 2036.4 5.2
Франц 60.0 0.9 1858.7 4.7
Итали 57.6 0.9 1503.6 3.8
Канад 31.9 0.5 905.6 2.3
ОХУ 142.8 2.3 487.3 1.2
G8 855.6 13.5 26270.4 66.1

[Засварлах] Шүүмжлэл

Их наймын тэргүүнүүдийн жил тутмын уулзалт нь даяарчлалын эсрэг хөдөлгөөний эсэргүүцлийн нэг бай болдог.

Шүүмжлэлүүд нь хүлэмжийн хий ихээр ялгаруулж дэлхийн дулааралд нөлөө үзүүлж буй, Африк болон хөгжиж буй орнуудыг өрийн хямралд оруулж, тэгш бус худалдаанй бодлогоор ядуурал бий болгож буй, мөн ДОХ-ын эсрэг явуулж буй бодлого зэрэг даяарчлалтай холбоотой асуудлууд байдаг.

Түүнээс гадна Испани, Энэтхэг, Бразил, Хятад зэрэг эдийн засаг нь хүчирхэг улсуудаар эгнээгээ өргөтгөхгүй байгаа тул дэлхийн эдийн засгийг төлөөлж чадахгүй байна гэсэн шүүмжлэл их бий.

[Засварлах] Терроризм

2005 онд Шотландад болсон уулзалтын эхний өдөр (2005 оны 7 сарын 7) Лондонгийн метро болон автобуснуудад бөмбөг дэлбэрч, 50 гаруй хүний амь насыг авч одсон томоохон террорист халдлага гарсан. Уг халдлагын хариуцлагыг "Европ дахь Аль-Кайда Жихадын нууц бүлэглэл" гэж өөрсдийгөө нэрлэсэн байгууллага хүлээж мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд Их Британийн засгийн газрын Афганистан, Иракт явуулж буй цэргийн ажиллагаа болон барууны орнуудын исламын тулгуур үзэлтнүүдийн эсрэг бодлогыг эсэргүүцэж халдлага зохион байгуулсан гэж дурьдсан байлаа. Мөн уг халдлага нь Олон Улсын Олимпын Хороо 2012 оны зуны олимп Лондон хотод зохиогдох болсныг зарласны дараахан болсон юм. Гэсэн хэдий ч уулзалт хуваарь ёсоор болж өнгөрсөн билээ.

Хамгийн сүүлд ОХУ-д болсон уулзалт нь Ираны цөмийн хөтөлбөрийн тухай хэлэлцэж байхдаа Палестин-Израйлийн тэмцэл хурцадсанаас тасалдаж байсан түүхтэй.

[Засварлах] G6/7/8-ын уулзалтууд

Уулзалт нь дараахь дарааллаар ээлжилж зохиогддог: Франц, АНУ, Их Британи, Герман, Япон, Итали, Канад, ОХУ (цаашид бусад улсууд нэмэгдвэл нэмэгдсэн дарааллаар). Энэ үеэр дэлхийн хамгийн хүчирхэг улсуудын удирдагчдын уулзалтыг сурвалжлахаар дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун сурвалжлагчид цугладаг юм.
Мөн үзэх: G8 уулзалтын лого

дэс дугаар огноо Улс Газар Албан ёсны вэб хаяг
1 1975.11.15-17 Франц Рамбулье
2 1976.6.27-28 Америкийн Нэгдсэн Улс Сан Хуан, Пуэрто-Рико
3 1977.5.7-8 Их Британи Лондон
4 1978.7.16-17 Баруун Герман Бонн
5 1979.6.28-29 Япон Токио
6 1980.6.22-23 Итали Венец
7 1981.7.20-21 Канад Монтебелло, Квебек
8 1982.6.4-6 Франц Версаль
9 1983.5.28-30 Америкийн Нэгдсэн Улс Уильямсбург, Виржин
10 1984.6.7-9 Их Британи Лондон
11 1985.5.2-4 Баруун Герман Бонн
12 1986.5.4-6 Япон Тоокёо
13 1987.6.8-10 Итали Венец
14 1988.6.19-21 Канад Торонто, Онтарио
15 1989.7.14-16 Франц Парис
16 1990.7.9-11 Америкийн Нэгдсэн Улс Хьюстон, Техас
17 1991.7.15-17 Их Британи Лондон
18 1992.7.6-8 Герман Мюнхен, Бавари
19 1993.7.7-9 Япон Токио
20 1994.7.8-10 Итали Наполи
21 1995.6.15-17 Канад Халифакс, Нова Скотиа
- 1996.4.19-20 ОХУ Оросын Холбооны Улс Москва
(Цөмийн аюулгүй байдлын тусгай уулзалт)
22 1996.6.27-29 Франц Лион
23 1997.6.22-24 Америкийн Нэгдсэн Улс Денвер, Колорадо G8 саммит 1997
24 1998.5.15-17 Их Британи Бирмингем
(G8-ын анхны албан ёсны уулзалт)
G8 саммит 1998 (архив)
25 1999.6.18-20 Герман Кёльн, Умард Рейн-Вестфаль
26 2000.7.21-23 Япон Окинава

G8 саммит 2000

27 2001,7,20-22 Итали Женоа

G8 саммит 2001

28 2002.6.26-27 Канад Канаскис, Альберта G8 саммит 2002
29 2003.6.2-3 Франц Эвиан ле-Бан G8 саммит 2003
30 2004.6.8-10 Америкийн Нэгдсэн Улс Си Айлэнд, Жоржи G8 саммит 2004
31 2005.7.6-8 Их Британи Глинэгл, Шотланд G8 саммит 2005
32 2006.7.15-17 ОХУ Оросын Холбооны Улс Стрельна, Санкт-Петербург G8 саммит 2006
33 2007.6.6-8 Герман Хайлигендамм, Мекленбург G8 саммит 2007
34 2008 Япон
35 2009 Итали
36 2010 Канад
37 2011 Франц
38 2012 Америкийн Нэгдсэн Улс
39 2013 Их Британи
40 2014 ОХУ Оросын Холбооны Улс

[Засварлах] Мөн үзэх

  • Дэлхийн Нийгмийн Чуулган
  • Даяарчлалын эсрэг үзэл
  • G20 аж үйлдвэржсэн орнууд
  • G20 хөгжиж буй орнууд
  • G33
  • Хөгжиж буй 8 орон (D8), Исламын ертөнцийн хамгийн том 8 орны бүлгэм
  • J8
  • G11, хөгжиж буй 11 орны бүлгэм

[Засварлах] Гадны холбоос

Commons
Commons: G8 - зураг, медиа материалууд

[Засварлах] Засгийн газрууд

[Засварлах] Ишлэл

Static Wikipedia 2008 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2007 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2006 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Sub-domains

CDRoms - Magnatune - Librivox - Liber Liber - Encyclopaedia Britannica - Project Gutenberg - Wikipedia 2008 - Wikipedia 2007 - Wikipedia 2006 -

Other Domains

https://www.classicistranieri.it - https://www.ebooksgratis.com - https://www.gutenbergaustralia.com - https://www.englishwikipedia.com - https://www.wikipediazim.com - https://www.wikisourcezim.com - https://www.projectgutenberg.net - https://www.projectgutenberg.es - https://www.radioascolto.com - https://www.debitoformtivo.it - https://www.wikipediaforschools.org - https://www.projectgutenbergzim.com