Оросын Холбооны Улс
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Төрийн дуулал "Государственный гимн Российской Федерации" Оросын Холбооны Улсын Төрийн Дуулал |
|
Нийслэл | Москва |
Албан ёсны хэл(нүүд) | Улс даяар Орос хэл албан ёсны, зарим нутгуудад 30 гаруй хэл хагас албан ёсны хэл байдаг |
Засаглал | Хагас ерөнхийлөгчийн засаглалтай Холбооны бүгд найрамдах улс |
- Ерөнхийлөгч | Владимир Путин |
- Ерөнхий сайд | [Виктор Зубков] |
Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
- Рюрик Новгородод ирж суурьшсан1 | 862 |
- ЗХУ бутарч, ОХУ тусгаарласан | 1991 |
Газар нутаг | |
- Нийт | 17,075,400 км² (1-д) |
- Ус (%) | 13 |
Хүн ам | |
- 2007 оны тооцоо | 142,200,000 (9-д) |
- 2002 оны тооллого | 145,274,019 |
- Нягтшил | 8.3/км² (209-д) |
ҮНБ | 2007 оны тооцоо |
- Нийт | $2.076 тэрбум (7-д) |
- 1 хүнд оногдох ҮНБ | $14,600 (55-д) |
ХХИ (2005 он) | 0.802 (67-д) – өндөр |
Мөнгөн тэмдэгт | Рубль (RUB ) |
Цагийн бүс | UTC++2-оос +12 |
- Зун | UTC++3-аас +13) |
Улсын домэйн нэр | .ru (.su хадгалагдсан, .рф санал болгогдсон) |
Утасны код | +7 |
1Рюрик гэгч Викингийн байлдагч Новгородод ирж суурьшан, "Русс", эсвэл "Росс" хэмээн улсыг байгуулсныг Оросын түүхийн эхлэл хэмээн авч үздэг. 2.рф гэсэн домэйн нэр 2008 оны байдлаар ОХУ-д санал болгогдсон бөгөөд зөвхөн кирилл үсэгтэй вэб хуудаснуудыг л зөвшөөрнө. |
Оросын Холбооны Улс (Орос: Росси́йская Федера́ция) буюу Орос (Орос: Росси́я нь Евразийн хойд хэсгээр үргэлжлэх улс юм.
Агуулга |
[Засварлах] Түүх
ОХУ-ын шинэ Үндсэн хуулийг 1993 оны 12 сарын 12-ны өдрийн бүх нийтийн санал хураалтаар баталсан.
[Засварлах] Хүн ам
ОХУ-д 150 орчим үндэстэн, ястан оршин суудагаас 81,5 хувь нь слав үндэстэн. Үндэсний баяр-тусгаар тогтнолын өдөр нь 6 дугаар сарын 12.
[Засварлах] Засаг захиргааны нэгж
Засаг захиргааны хувьд 21 бүгд найрамдах улс, 6 хязгаар, 49 муж, 1 автономит муж, 10 автономит тойрог, холбооны чанартай хоёр хот (Москва, Санкт-Петербург) байна. Нийт 89 субьектээс бүрэлддэг бөгөөд эдгээр нь Холбооны 7 тойрогт хуваагддаг.
[Засварлах] Ерөнхийлөгч
ОХУ-ын төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч. 1991 оны 6 саөрын 12-нд болсон сонгуулиар Борис Ельцин ОХУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн 1996 оны 7 сарын 3-нд дахин сонгогдсон.
1999 оны 12 сарын 31-нд тэрээр өөрийн саналаар албан тушаалаасаа огцорсон. Ерөнхийлөгчийн албан үүргийг Засгийн газрын тэргүүн Владимир Путин гүйцэтгэж байгаад 2000 оны 3 сарын 26-нд явуулсан Ерөнхийлөгчийн сонгуулиар Путин сонгогдож, 2000 оны 5 дугаар сарын 5-нд албан ёсоор тангараг өргөсөн.
[Засварлах] Парламент
ОХУ-ын парламент нь Холбооны хурал. Холбооны хурал нь Холбооны зөвлөл, Төрийн дум гэсэн хоёр танхимаас бүрдэнэ. Холбооны зөвлөлд субьект бүрээс 2 төлөөлөгч сонгогддог. Төрийн дум 450 депутаттай.
[Засварлах] Засгийн газар
ОХУ-ын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Засгийн газар нь дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, холбооны сайд нараас бүрэлдэнэ. Засгийн газрын даргыг Ерөнхийлөгч Төрийн думтай зөвлөлдөж томилно. Ерөнхийлөгч үүргээ биелүүлж чадахгүй болсон нөхцөлд Засгийн газрын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ. Хэрэв Засгийн газрын даргад нэр дэвшсэн хүнийг Төрийн дум гурван удаа буцаавал Ерөнхийлөгч Засгийн газрыг томилж, Төрийн думыг тарааж, шинээр сонгууль явуулна.
[Засварлах] Мөн үзэх
Европын орнууд |
---|
Австри | Албани | Андорра | Белорус | Бельги | Болгар | Босни-Герцеговин | Ватикан | Герман | Грек | Дани | Ирланд | Исланд | Испани | Итали | Их Британи | Оросын Холбооны Улс | Латва | Литва | Люксембург | Македон | Мальт | Молдав | Монако | Нидерланд | Норвег | Польш | Португал | Румын | Сан-Марино | Серби | Словак | Словени | Унгар | Украйн | Финлянд | Франц | Хорват | Чех | Черногори | Швейцарь | Швед | Эстон | Югослав | |