New Immissions/Updates:
boundless - educate - edutalab - empatico - es-ebooks - es16 - fr16 - fsfiles - hesperian - solidaria - wikipediaforschools
- wikipediaforschoolses - wikipediaforschoolsfr - wikipediaforschoolspt - worldmap -

See also: Liber Liber - Libro Parlato - Liber Musica  - Manuzio -  Liber Liber ISO Files - Alphabetical Order - Multivolume ZIP Complete Archive - PDF Files - OGG Music Files -

PROJECT GUTENBERG HTML: Volume I - Volume II - Volume III - Volume IV - Volume V - Volume VI - Volume VII - Volume VIII - Volume IX

Ascolta ""Volevo solo fare un audiolibro"" su Spreaker.
CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Афины олимп (2004 он) - Wikipedia

Афины олимп (2004 он)

Wikipedia-с

Олимпын 28-р наадам
Games of the XXVIII Olympiad
Αγώνες της 28ης Ολυμπιάδας
Зохиогдсон хот Грек・Афин
Оролцсон улс 202
Оролцогчдын тоо 11,099
Зохиогдсон спортын тэмцээнүүд 28 төрөл 301 багц медаль
Нээлтйн ёслол 2004 оны 8-р сарын 13
Хаалтын ёслол 2004 оны 8-р сарын 29
Наадмыг нээгч Константинос Стефанопулис
Тамирчдын тангараг Зой Димосчаки
Шүүгчдийн тангараг Лазарос Вореадис
Бамбар асаагч Николаос Какламанакис
Төв цэнгэлдэх хүрээлэн Олимпын цэнгэлдэх хүрээлэн

Афины олимп (Games of the XXVIII Olympiad、ATHENS 2004 Olympic Games、ΑΘΗΝΑ 2004) нь 2004 оны 8-р сарын 13-наас 29-нд Грекийн нийслэл Афин хотноо зохиогдсон 28 дахь удаагийн зуны олимпын наадам. 21-р зуунд зохиогдсон анхны зуны олимп. Олимпын наадам 1896 оны анхны наадмаас хойш 108 жилийн дараа эх нутагтаа ирсэн нь энэ.

Contents

[Өөрчлөх] Зохион байгуулах хотыг шийдсэн нь

1997 оны 9-р сарын 5-нд болсон ОУОХ-ны ерөнхий ассемблейгээр зохиогдох хотыг шийдсэн. Афин хот орчин үеийн олимп зохиогдож эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан 1996 оны наадмыг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн боловч Атланта хотод ялагдсан.

2004 оны зуны олимпыг зохион байгуулах хотыг тодруулах санал хураалт
Хот Улс 1 2 3 4 5
Афин Грек 32 - 38 52 66
Ром Итали 23 - 28 35 41
Кэйптаун Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс 16 62 22 20 -
Стокхольм Швед 20 - 19 - -
Буэнос-Айрес Аргентин 16 44 - - -

[Өөрчлөх] Бэлгэдэл

  • Афина
  • Фибос

Эртний Грекийн домгийн бурхдаас сэдэвлэсэн.

[Өөрчлөх] Наадмын тухай

[Өөрчлөх] Нээлтийн ёслол

Ердийн олимпод нээлтийн ёслолд тамирчдын жагсаалыг Грекийн баг тэргүүлэн орж ирээд, бусад орны тамирчид тухайн зохион байгуулагч орны цагаан толгойн дарааллаар орж ирэн, хамгийн сүүлд зохион байгуулагч улсын баг тамирчид орж ирдэг. Харин энэ олимп нь Грект болсон учраас эхлээд Грекийн зөвхөн далбааг нь цэнгэлдэхэд оруулж, улсуудыг грек хэлний цагаан толгойн дарааллаар (α、β、γ-р эхлэн χ、ψ、ω-р дуусна) оруулж ирэн, хамгийн сүүлд Грекийн баг тамирчид жагссан юм.

[Өөрчлөх] Уралдаан тэмцээний тойм

  • Испанийн Гервасио Деферр спортын гимнастикын эрэгтэйчүүдийн харайлтын төрөлд Сиднейд авсан алтаа ихэрлүүлэв.
  • Мароккогийн алдарт хөнгөн атлетикч Хишам эль-Герруж 1500м-т 3 дахь удаагийнхаа оролдлогоор хүсэн хүлээсэн алтан медалиа энгэртээ зүүсэн.
  • Тайванийн тэквондоч Чэнь Ши Син эмэгтэйчүүдийн 49кг-д эх орныхоо олимпын наадмын түүхэн дэх анхны алтан медалийг хүртжээ.
  • Хятадын Лю Шанг хөнгөн атлетикын халхалттай 110м-ийн гүйлтийн төрөлд 12.91 секундын амжилтаар дэлхийн дээд амжилтыг давтан, гүйлтийн төрөлд алтан медаль хүртсэн анхны Азийн тамирчин болж түүхэнд нэрээ үлдээлээ.
  • Эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрөлд Аргентины баг анх удаа түрүүлэв. Энэ нь тус улсад нийт спортын төрлүүдийг оролцуулаад 52 жил ирээгүй алтан медаль байлаа. Мөнгөн медаль хүртсэн Парагвайн баг ч түүхэндээ анх удаа зуны олимпоос медаль хүртжээ. Хүрэл медалийг 1968 оноос хойш медальд хүрч чадаагүй байсан Италийн баг хүртэв.
  • Эмэгтэй воллейболд Хятадын баг Лос-Анжелесын олимпоос хойш 20 жил аваргалж чадаагүй байсан түүхээ эцэс болгов.
  • Эмэгтэй гандболын төрөлд Данийн баг 3 олимп дараалан түрүүллээ.
  • Эрэгтэй сагсан бөмбөгт АНУ-ын "Мөрөөдлийн баг" анх удаа алтан медалиас мултрав. Америкийн багийг ялсан Аргентинчууд тэр эрчээрээ түрүүлжээ.
  • Эрэгтэй марафонд Бразилын гүйгч Вандерлей де Лима уралдааны тэргүүлэн гүйж, 35км зам туулаад байх үедээ гүйлтийн замд нэвтрэн орсон эрэгтэйд түлхүүлэн уралдааны замаас гарч, 10 секунд алдан, ритмээ алдсан хэдий ч 3-р байранд шалгарсан. ОУОХ-ноос түүний тамирчны эр зоригийг үнэлж Пьер де Кубертены нэрийг сийлсэн тусгай медаль олгожээ.
  • Монголын тамирчин Х.Цагаанбаатар жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Сиднейн олимпод тасарсан медалийн буухиаг залгасан билээ.

[Өөрчлөх] Зохиогдсон тэмцээн уралдаанууд

Медальтнуудын нэрсийг тус тусын тэмцээн уралдааны медальтнуудын жагсаалтаас харна уу. Template:Афины олимп (2004 он)

[Өөрчлөх] Медаль хүртсэн улсууд

Афины олимпоос
медаль хүртсэн улс орнууд
Байр Улс алт мөнгө хүрэл нийт
1 Америкийн Нэгдсэн Улс 35 39 29 103
2 Хятад 32 17 14 63
3 ОХУ Оросын Холбооны Улс 27 27 38 92
4 Австрали 17 16 16 49
5 Япон 16 9 12 37
6 Герман 14 16 18 47
7 Франц 11 9 13 31
8 Итали 10 11 11 32
9 Өмнөд Солонгос Өмнөд Солонгос 9 12 9 30
10 Их Британи 9 9 12 30
15 Грек 6 6 4 16
71 Монгол 0 0 1 1
Бүрэн жагсаалтыг эндээс үзнэ үү.
  • Нийт медаль авсан улсын тоо : 75
  • Сэргээшийн шинжилгээнд унасан тамирчин : 24 (Медаль хүртэгсдээс алт 3, мөнгө 1, хүрэл 3, нийт 7 хүн)

[Өөрчлөх] Тоо баримт

  • Зохион байгуулах зардал : 70 тэрбум гаруй Евро (Урьдчилсан төсөв нь 46 тэрбум евро байв)
  • Тэмцээн уралдааныг дамжуулах эрх : Япон (1 тэрбум 550 сая доллар), АНУ-ын NBC телевиз (7 тэрбум 930 сая доллар)
  • Борлогдсон билетийн тоо : 3 сая 600 мянга (Нийт билетийн тоо 5 сая 300 мянга)

[Өөрчлөх] Монголд дамжуулсан нь

2004 оны олимпын наадмыг Монголд анх удаа ТВ5 телевиз шууд дамжуулан үзүүлж, монголчуудын талархлыг хүлээсэн юм. Гэвч анхны удаа байсан учраас тайлбарлагчид, инженер техникийн ажилтнуудын туршлага дутаж буй нь ажиглагдаж байлаа. Жүдогийн 60 кг-ын жинд Монголын бөх Цагаанбаатар хүрэл медалийн төлөө барилдсан барилдааныг шууд нэвтрүүлэлгүй, хүрэл медалийн төлөөх нөгөө барилдааныг нь гаргах зэрэг алдаанууд гарч байв.

[Өөрчлөх] Цаашид шийдэх ёстой асуудлууд

  • Сүүлийн үед орчин үеийн олимп нь 300 гаруй төрлийн тэмцээн уралдаан 17-хон хоногт, ганц хотод зохиогдож буй учир зам тээвэр, барилга байгууламж зэрэг асуудлууд зохион байгуулагч хотод маш том асуудал болж буй. Афины олимпын хувьд хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж, барилга байгууламжууд ашиглалтад орох хугацаа нь сунгагдаж, олимпоос өмнө амжихгүй нь хэмээн сэтгэл түгшээж, тэр ч бүү хэл олимпыг өөр хотод зохион явуулах эсэх тухай асуудал ч гарч байв. Ийнхүү олимпыг зохион байгуулах чадвар бүхий хотыг сонгоно гэвэл хөгжингүй орнуудын том хотуудад л зохиогдох болох бөгөөд энэ нь олимпыг бүх нийтийн үйлс болгоход саад тотгор учруулж буй билээ. Цаашид олимп болж байгаагүй Африк, Өмнөд Америк, Зүүн Өмнөд Ази, Баруун Ази зэрэг бүс нутгуудад олимпыг зохиож, тив тивээр ээлжлэн зохион явуулахын тулд зуны олимпоос спортын зарим төрлийг хасах, өвлийн олимпод шилжүүлэх, Намрын олимпыг зохион байгуулах зэрэг саналууд гарч буй болно.

[Өөрчлөх] Мөн үзэх

  • Олон Улсын Олимпын Хороо
  • Зуны олимп
  • Афины параолимп
  • Афины олимпод оролцсон Монголын тамирчид
  • Афины олимпын бамбарын буухиа

[Өөрчлөх] Гадны холбоос


Орчин үеийн олимп

Олимпод ордог спортын төрлүүд
Медальтнууд
ОХ-ны код
Бэлгэдэл
Медалийн тоо

Зуны олимп

1896, 1900, 1904, 1906¹, 1908, 1912, (1916)², 1920, 1924, 1928, 1932, 1936, (1940)², (1944)², 1948, 1952, 1956, 1960, 1964, 1968, 1972, 1976, 1980, 1984, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020

Өвлийн олимп

1924, 1928, 1932, 1936, (1940)², (1944)², 1948, 1952, 1956, 1960, 1964, 1968, 1972, 1976, 1980, 1984, 1988, 1992, 1994, 1998, 2002, 2006, 2010, 2014, 2018

Афин 2004Торино 2006Бээжин 2008Ванкувер 2010Лондон 2012

     ¹ОУОХ-ноос хүлээн зөвшөөрөөгүй олимп     ²Дайнаас болж зохиогдоогүй.

Template:Link FA zh

Static Wikipedia (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2007 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2006 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu

Static Wikipedia February 2008 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu