Арслан
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Арслан (Panthera leo) нь муурын овгийн том биет махчин амьтан юм. Одоогоор зөвхөн Африк болон Энэтхэгийн нутагт тархах боловч, цагтаа Африк, Ази, Европийн умард нутаг гэсэн өргөн уудам нутгаар тархан амьдардаг байсан. Араатны хаан арслан ч гэгддэг.
Сүрэглэж амьдардаг амьтан ба нэг сүрэгт нэгээс хоёр эрэгчин, гурваас зургаан эмэгчин, бас зулзаганууд байна. Гэхдээ сүрэгтэй болтлоо эрэгчин нь ганцаараа амьдарна. Тахь, Нүү, Анааш, Одос үхэр зэргийг барьж иддэг. Хүнд халгүй гэгддэг ч, хүний аминд хүрч байсан удаатай.
Эрэгчин нь 2 ойтойдоо хүзүү орчимд нь үс ургаж сүргээсээ хөөгдөнө. Түүнээс хойш өөр сүргийг өөрийн болгож автлаа бие даан өнгөрөөх хэрэгтэй болно.
Амьтны хүрээлэнд ч гэсэн өсч төлжих учир устаж үгүй болох аюул бага ч, төрөл болон тоо нь багассаар байгаа болно. Ховордож байгаа амьтдын IUCN ангилалд ордог.