Фильдсийн медаль
Wikipedia-с
Фильдсийн медаль нь Нобелийн шагнал математикчдад олгогддоггүй явдалд эмзэглэж явдаг Канадын математикч Жон Чарльз Фильдс (John Charles Fields) санаачлан 1936 онд бий болгосон медаль юм.
4 жил тутам болдог Олон Улсын Математикчдын Чуулган (ICM) -ы үеэр математикийн шинжлэх ухаанд өндөр амжилт гаргасан, 40-өөс доош насны залуу математикчдад энэхүү медаль олгогдоно.
"Математикийн Нобелийн шагнал" гэж нэрлэгдэх нь ч бий. Гэвч Нобелийн шагналаас "4 жилд нэг удаа олгогддог", "40-өөс доош настай хүн хүртэнэ" гэдгээрээ ялгаатай. Түүнчлэн Нобелийн шагнал нь амжилт бүтээл, ажил үйлсийг нь үнэлж олгодог тул нэг хүн хэдэн ч удаа хүртэж болдог бол Фильдсийн медалийг ганц л удаа хүртэх боломжтойгоос гадна мөнгөн шагнал байдаггүйгээрээ онцлогтой.
Монголчуудаас хараахан энэ медалийг хүртсэн хүн гараагүй байна.
[Өөрчлөх] Медаль хүртэгсэд
Ард нь байгаа улсын нэрнүүд нь тухайн эрдэмтний төрсөн орон. 1942, 1946 онуудад Дэлхийн 2-р дайны улмаас олгогдоогүй болно.
- 1936 он
- Ларс Валериан Алфорс (Lars Valerian Ahlfors, 1907 он - 1996 он) Финланд
- Жэсс Дуглас (Jesse Douglas, 1897 он - 1965 он) АНУ
- 1950 он
- Лоран Щварц (Laurent Schwartz, 1915 он - 2002 он) Франц
- Атл Селбэрг (Atle Selberg, 1917 он - ) Норвег
- 1954 он
- Кодайра Күнихико (Kunihiko Kodaira, 1916 он - 1997 он) Япон
- Жан-Пьер Серр (Jean-Pierre Serre, 1926 он - ) Франц
- 1958 он
- Клаус Фридрих Рот (Klaus Friedrich Roth, 1925 он - ) Герман
- Рүнэ Том (René Thom, 1923 он - 2002 он) Франц
- 1962 он
- Ларс Хөрмандэр (Lars Hörmander, 1931 он - ) Швед
- Жон Уиллард Милнор (John Willard Milnor, 1931 он - ) АНУ
- 1966 он
- Майкл Фрэнсис Атия (Michael Francis Atiyah, 1929 он - ) Англи
- Пол Жозеф Коэн (Paul Joseph Cohen, 1934 он - ) АНУ
- Александр Гротендик (Alexander Grothendieck, 1928 он - ) Герман
- Стефен Смэйл (Stephen Smale, 1930 он - ) АНУ
- 1970 он
- Алан Бэйкэр (Alan Baker, 1939 он - ) Англи
- Хиронака Хэйсүкэ (Heisuke Hironaka, 1931 он - ) Япон
- Сергей Новиков (Sergei Novikov, 1938 он - ) ОХУ
- Жон Григгз Томпсон (John Griggs Thompson, 1932 он - ) АНУ
- 1974 он
- Энрико Бомбиери (Enrico Bombieri, 1940 он - ) Итали
- Давид Брайант Мамфорд (David Bryant Mumford, 1937 он - ) Англи
- 1978 он
- Пьер Рүнэ Дэлин (Pierre René Deligne, 1944 он - ) Бельги
- Чарльз Луйс Фефферман (Charles Louis Fefferman, 1949 он - ) АНУ
- Грегорий Александрович Маргулис (Gregori Aleksandrovich Margulis (1946 он - ) ОХУ
- Даниел Килэн (Daniel G. Quillen, 1940 он - ) АНУ
- 1982 он
- Алан Конн (Alain Connes, 1947 он - ) Франц
- Уильям Тарстон (William P. Thurston, 1946 он - ) АНУ
- Шин Тун Яау (Shing-Tung Yau, 1949 он - ) Хятад
- 1986 он
- Саймон К.Дональдсон (Simon K. Donaldson, 1957 он - ) Англи
- Герд Фалтингс (Gerd Faltings, 1954 он - ) Герман
- Майкл Х.Фридман (Michael H. Freedman, 1951 он - ) АНУ
- 1990 он
- Владимир Дринфельд (Vladimir Drinfeld, 1954 он - ) Украйн
- Воон Ф.Р.Жонс (Vaughan F. R. Jones, 1952 он - ) Шинэ Зеланд
- Мори Шигэфүми (Shigefumi Mori, 1951 он - ) Япон
- Эдуард Уиттен (Edward Witten, 1951 он - ) АНУ
- 1994 он
- Жан Бурган (Jean Bourgain, 1954 он - ) Бельги
- Пьер-Луй Лион (Pierre-Louis Lions, 1956 он - ) Франц
- Жан-Кристоф Йоккоз (Jean-Christophe Yoccoz, 1957 он - ) Франц
- Эфим Зелманов (Efim Zelmanov, 1955 он - ) ОХУ
- 1998 он
- Ричард Е.Борчердс (Richard E. Borcherds, 1959 он - ) ӨАБНУ
- Уильям Тимоти Гоуэрс (William Timothy Gowers, 1963 он - ) Англи
- Макси Концевич (Maxim Kontsevich, 1964 он - ) ОХУ
- Картис Т.МакМюллен (Curtis T. Mcmullen, 1958 он - ) АНУ
- Эндрью Ж.Уайлс (Andrew J. Wiles, 1953 он - ) (Тусгай шагнал) Англи
- 2002 он
- Лоран Лафорг (Laurent Lafforgue, 1966 он - ) Франц
- Владимир Воеводский (Vladimir Voevodsky, 1966 он - ) ОХУ
- 2006 он
- Андрей Окунков (Andrei Okounkov, 1969 - ) ОХУ
- Григорий Перельман (Grigori Perelman, 1966 - ) ОХУ (Уг шагналыг хүртэхээс татгалзсан)
- Теренс Тао (Terence Tao, 1975 - ) Австрали
- Венделин Вернер (Wendelin Werner, 1968 - ) Франц
[Өөрчлөх] Мөн үзэх
- Абелийн шагнал
[Өөрчлөх] Гадаад холбоос
Categories: Шинжлэх ухааны шагналууд | Матемтикчид