Атлантын далай
Wikipedia-с
Атлантын далай манай гаригийн 5-ны 1 гадаргууг эзлэдэг, хэмжээгээрээ 2-т орох далай юм. Тус далайн нэр нь Атласын нурууг дагаж байрлаж байгаа болон Эртний Грекийн домогт гардаг Атласын Тэнгэсээс үүсэлтэй. Тус далай нь S хэлбэрээр хойноос урагш чиглэсэн байрлалаар оршдог. Хойд ба Өмнөд Атлант хэсгүүдэд Экваторын шугамаар хуваагдана. Баруун талаараа Америк тив зүүн талаараа Европ болон Африкаар хашигдаж Номхон далайтай хойгуур Арктикийн далай, өмнүүр Дрейкийн гарцаар холбогддог. Мөн Панамын канал хиймэл гарцаар хангадаг.
Манай гаригийн гадаргуун 20%-ыг эзлэх Атлантын далай нь хэмжээгээрээ зөвхөн Номхон далайн дараа ордог. Ойролцоох тэнгисүүдийг хамруулвал 106,400,000 км², хамруулахгүй бол 82,400,000 км² талбай эзлэнэ.