Нэгдсэн Үндэстний Байгууллага
Wikipedia-с
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) нь Үндэстнүүдийн Лиг үүргээ гүйцэтгэж чадалгүй дэлхийн дайн гаргуулснаас улбаалан Дэлхийн 2 дугаар дайны ялагч тал болох Холбоотнууд (United Nations) голлон 1945 онд НҮБ-ын дүрэмд үндэслэн байгуулсан олон улсын байгууллага юм. Өнөөдөр дэлхийн бараг бүх улс гүрэн энэхүү байгууллагад элсчээ. Тухайн үед дайнд ялсан улсууд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болсон бөгөөд тэдгээр улсуудын нөлөө маш их байдаг нь даяарчлал, Нэгдсэн Үндэстний байгууллагыг эсэргүүцэгчдийн шалтгаан болдог байна.
|
|||
Албан ёсны хэл | англи хэл, франц хэл, испани хэл, орос хэл, хятад хэл, араб хэл | ||
Ерөнхий нарийн бичгийн дарга | Кофи Аннан (1997 оноос) | ||
Байгуулагдсан | 1945 оны 10 дугаар сарын 24 | ||
Гишүүн орнууд | 191 орон | ||
Төв байр | АНУ, Нью-Йорк | ||
Албан ёсны сайт | http://www.un.org/ | ||
Гишүүн орнуудын тоо нь 191 (2005 оны 8-р сарын байдлаар). Төв байр нь АНУ-ын Нью-Йорк хотноо байрладаг.
Одоогийн Ерөнхий Нарийн бичгийн дарга Кофи Аннан.
НҮБ нь 1945 оны 10-р сарын 24-нд АНУ-ын Калифорниа муж улсын Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьж байжээ.
[Өөрчлөх] НҮБ-ын түүх
1943 оны 10-р сард Москва хотноо АНУ, Их Британи, ЗХУ-уудын Гадаах хэргийн сайд нарын уулзалтаар "Хүн төрөлхтний аюулгүй байдлын талаарх 4 улсын тунхаглал" гаргаж, Дэлхийн 2 дугаар дайны дараа олон улсын хэмжээний энхтайвны байгууллагыг дахин байгуулах хэрэгцээтэй гэж үзжээ. Үүнд үндэслэн 1944 оны 8 - 10 дугаар саруудад АНУ、Их Британи, Хятадын Бүгд Найрамдах Улс, ЗХУын төлөөлөгчид Вашингтон дахь Дамбэртон Оукст хуралдан, НҮБ-ын дүрмийн төсөл ("Олон Улсын Байгууллага байгуулах тухай")-ийг боловсруулсан юм.
1945 оны 4-р сарын 25-нд Герман буюу Японд дайн зарлаад байсан Холбоотны 50 орны төлөөлөгчид Сан-Францискод цугларан, НҮБ-ыг байгуулах Сан-Францискогийн чуулган чуулж, Дамбэртон Оуксын хурлаас боловсруулагдсан НҮБ-ын дүрмийн төслийг хэлэлцэн баталжээ.
United Nations хэмээх нэр анх 1942 оны 1 дүгээр сарын 1-нд Нэгдсэн Үндэстнүүдийн Тунхаг (Вашингтоны Тунхаг) (en:Declaration by the United Nations)т дурьдагдсан бөгөөд дайны дараа байгуулагдсан шинэ байгууллагын нэр болгох тухай Дамбэртон Оуксын хурлаас санал болгосон юм. Энэ нэрийг санаачилсан АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт НҮБ-ыг байгуулах үйлсэд хүчээ зориулсан бөгөөд харамсалтай нь Сан-Францискогийн чуулганаас НҮБ-ын дүрмийг батлахаас хэдхэн долоо хоногийн өмнө нас эцэслэсэн юм.
1919 оноос 1946 оны хооронд оршин тогтносон Үндэстнүүдийн Лигтэй хууль зүйн үүднээс холбоогүй боловч Олон Улсын Эрүүгийн Шүүх, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага зэрэг байгууллагуудыг нь өвлөн авч, хуучин Үндэстнүүдийн Лигийн байрыг шилжүүлэн авсан учир нэг талаар уг байгууллагын үргэлжлэл хэмээн үзэж болох юм.
[Өөрчлөх] Нэгдсэн Үндэсний Байгууллагын Зорилго
- Олон улсын хэмжээний асуудлыг шийдвэрлэх
- Энхтайван, аюулгүй байдлыг сахиулах(Гол зорилго)
- Хүний эрхийг хамгаалах зэрэг
- Түүний тулд улс орнуудын харилцааг зохицуулах(Олон улсын хамтын ажиллагаа)
[Өөрчлөх] НҮБ-ын гол байгууллагууд
НҮБ-ын дүрэмд заагдсан байгууллагууд.
[Өөрчлөх] Ерөнхий Чуулган
Бүх гишүүн улсаас бүрдэх Ерөнхий Чуулганд улс бүр 1 саналын эрхтэй бөгөөд НҮБ-тэй холбоотой бүх асуудлыг хэлэлцэнэ. Бүх гишүүд санал нэгдсэн асуудал л батлагддаг системтэй байснаас болж үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон Үндэстнүүдийн Лигийн туршлагад тулгуурлан Ерөнхий Чуулганаар чухал асуудлуудыг гуравны хоёр, энгийн асуудлуудыг олонхийн саналаар шийдвэрлэх болсон. Гэвч Ерөнхий Чуулганы шийдвэр нь гишүүн улсууд болон Аюулгүйн Зөвлөлд хүргүүлэх санал төдий байх бөгөөд шийдвэрээ хэрэгжүүлэх эрхгүй.
-
- Дэргэдэх байгууллагууд (Туслах байгууллагууд)
- НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP)
- НҮБ-ын Их Сургууль (UNU)
- НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF) гэх мэт.
- Дэргэдэх байгууллагууд (Туслах байгууллагууд)
[Өөрчлөх] Аюулгүйн Зөвлөл
НҮБ нь Аюулгүйн Зөвлөлд маш том эрх мэдэл олгосон байдаг бөгөөд НҮБ-ын Энхийг Сахиулах хүчний тусламжтайгаар энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах эрхтэй. Түүнчлэн Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болох 5 орон нь дангаараа хориг тавих эрхтэй байдаг нь хүйтэн дайны үед АЗ-ын байнгын гишүүн орнуудын сөргөлдөөнөөс болж үйл ажиллагаанд нь нөлөөлж байв. Мөн Аюулгүйн Зөвлөл нь НҮБ-ын байгууллагууд дундаас гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх эрхтэй цорын ганц байгууллага юм.
[Өөрчлөх] Эдийн Засаг Нийгмийн Зөвлөл
Эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн асуудлаар үйл ажиллагаа явуулахаар заагдсан байдаг ч ихэнхдээ дэргэдээ байх Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO) зэрэг тусгай байгууллагуудаар дамжуулан явуулдаг.
- Бүтэц: 53 улсыг жил тутам гуравны нэг нь шинэчлэгдэхээр 3 жилийн хугацаагаар сонгоно.
- Дэргэдэх байгууллагууд
- Бүс Нутгийн Эдийн Засгийн Зөвлөлүүд
- Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Зөвлөл
- 1947 онд байгуулагдсан, анхны бүс нутгийн эдийн засгийн байгууллага(ESCAP)
- Комиссарууд
- НҮБ-ын Хүний Эрхийн Комиссаруудын хороо
- 1948 онд байгуулагдсан, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Олон Улсын Хүний Эрхийн Гэрээ зэрэг баримт бичгийг гаргасан.
[Өөрчлөх] Фонд хариуцсан зөвлөл
1994 онд үйл ажиллагаа нь зогссон.
Ядуу орнуудад тусламж үзүүлэх зорилготой байсан.
[Өөрчлөх] Ажлын Алба
НҮБ-ын Ажлын Алба нь аль нэг улс орны нөлөөнд авталгүй дундыг баримтлан НҮБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллага юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга удирддаг.
[Өөрчлөх] Олон Улсын Эрүүгийн Шүүх
[Өөрчлөх] Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан ёсны хэл
НҮБ-ын албан ёсны хэлд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хэлүүд болох англи хэл, франц хэл, хятад хэл, орос хэлнүүдээс гадна түгээмэл хэрэглэгддэг испани хэл, араб хэл гэсэн 6 хэл тооцогддог. Албан ёсны хэлнүүдийн тухай Ерөнхий Чуулганы 2-р шийдвэр(1946 онд хуралдсан анхны чуулган) (англи, франц, хятад, орос, испани хэлнүүд) ба Ерөнхий Чуулганы 3190-р шийдвэр(1973 онд хуралдсан 30-р чуулган) (араб хэл)-т дурьдагдсан байдаг. Албан ёсны хурал чуулгануудын протоколууд, бичиг баримтууд эдгээр хэлээр заавал орчуулагдах ёстой байдаг юм.
[Өөрчлөх] Зэвсэглэлийг бууруулах
1945 оны НҮБ-ын Дүрэмд "Даян дэлхийн хүн төрөлхтөн болон эдийн засгийн нөөцийг зэвсэглэлд зарцуулахыг багасгах" талаар дүрэм журмуудын цогцыг бий болгохоор заасан байдаг. Харамсалтай нь НҮБ-ын дүрэм батлагдсанаас хэдхэн долоо хоногийн дараа цөмийн зэвсэг хэрэглэгдсэн нь энэхүү асуудлыг хурцаар тавих шаардлагыг бий болгожээ. Ийнхүү НҮБ-ын Ерөнхий Чуулганы анхны хуралдааны (1946 оны 1 дүгээр сарын 24) анхны шийдвэр нь "Цөмийн энергийг нээсэнтэй холбоотой асуудлуудын тухай зөвшилцөх зөвлөл байгуулах тухай" гэсэн нэртэй гарсан байна.
Өдгөө НҮБ нь цөмийн туршилтыг хориглох, сансарт зэвсэг хэрэглэхийг хязгаарлах, химийн зэвсгийг хориглох, цөмийн зэвсэггүй бүс нутаг бий болгох, батлан хамгаалах зардлыг бууруулах, олон улсын аюулгүй байдлыг хангах талаар хүчин чармайлт тавин ажиллаж байна.
[Өөрчлөх] Энхийг сахиулах
Энхийг сахиулах нь НҮБ-ын хамгийн чухал үүрэг бөгөөд тус байгууллагын дүрмийн 1-р бүлгийн 1-р зүйлд НҮБ-ын зорилгын нэгээр тодорхойлогдсон байдаг. Үүний тулд цэргийн хүч хэрэглэх тухай 7-р бүлэгт зааснаар зөвшөөрөгддөг боловч хүйтэн дайны үед Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болох АНУ болон ЗХУ-ын сөргөлдөөний улмаас бараг хэрэглэгдэж байгаагүй бөгөөд цорын ганц удаа Солонгосын дайнд Энхийг сахиулах хүчин үйл ажиллагаа явуулсан байна. Харин үүний оронд хэрэглэж байсан арга нь сөргөлдөгч талуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгах үйл ажиллагаа байлаа. Хүйтэн дайн төгсгөл болсноор 7-р бүлгийг хэрэглэж эхэлсэн хэдий ч уг дүрэм ёсоор төлөвлөгдөж байсан Нэгдсэн Үндэстний Арми хараахан байгуулагдаагүй байна.
НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа нь гишүүн орнуудын татвараар санхүүжигддэг. Ердийн төсвөөс ялгаатай нь энэ үйл ажиллагааны зардалд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд ердийнхөөсөө их хувийг нь санхүүжүүлэх болдог байна.
НҮБ-ын Энхийг Сахиулах Хүчин нь 1988 онд Нобелийн энхтайвны шагнал хүртжээ.
[Өөрчлөх] Хүний эрх
Хүний эрхийн асуудал нь НҮБ-ыг байгуулах болсон үндсэн шалтгаануудын нэг билээ. Дэлхийн 2-р дайны үед харгислал, аймаглан устгах явдал гарч байсан учраас иймэрхүү асуудал дахин гаргахгүй байх нь шинэ тутам байгуулагдсан НҮБ-ын үүрэг хэмээн заажээ.
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь хууль зүйн үүднээс заавал биелүүлэх ёстой зүйл биш боловч "бүх хүн төрөлхтөн, бүх улс орнууд заавал хангах ёстой ерөнхий стандарт" болж 1948 онд Ерөнхий Чуулганаар батлагдсан билээ. Эдийн Засаг Нийгмийн Зөвлөл (Economic and Social Council、ECOSOC)-ийн дэргэдэх НҮБ-ын Хүний Эрхийн Хороо (UN Human Rights Commission、UNHRC) нь янз бүрийн судалгаа явуулж, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр энэ асуудлыг шууд хариуцдаг бөгөөд НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссар нь энэхүү хороог удирдана.
НҮБ болон түүний дэргэдэх байгууллагууд улс орнуудад чөлөөт сонгууль явуулах бололцоогоор хангах, эрүүгийн хуулийг шинэчлэх, хүний эрхийн ажилтнуудыг сургах, зэвсэгт бүлэглэлүүдийг улс төрийн нам болгон төлөвшүүлэх зэргээр ардчилал, хүний эрхийг хамгаалах үйлсэд маш их хувь нэмэр оруулж байгаа нь маргашгүй үнэн билээ.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрхийн талаар ч үйл ажиллагаа явуулж байна.
[Өөрчлөх] Нэгдсэн Үндэстний Байгууллагын санхүүжилт
НҮБ нь дараах 2 аргаар санхүүждэг.
1. Гишүүн орнуудын татвар. Гишүүн орнуудын төлөх татварын хэмжээг тусгай байгууллага Дотоодын Нийт Бүтээгдэхүүний хэмжээнд нь үндэслэн 2 жил тутам шинэчлэн тогтоодог. Түүнчлэн аль нэг улс орны нөлөөг ихэсгэхгүйн тулд гишүүн орнуудын татварын хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоосон байдаг.
2. Хандив НҮБ-ын дэргэдэх НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP), НҮБ-ын Хүн Амын Сан (UNFPA), Дэлхийн Хүнсний Байгууллага (WFP) гэх мэт байгууллага, хөтөлбөрүүд нь гишүүн орнуудын сайн дурын хандиваар санхүүждэг.
[Өөрчлөх] Нэгдсэн Үндэстний Байгууллагын Шинэчлэл
Сүүлийн жилүүдэд Аюулгүйн Зөвлөлийг өргөтгөх зэрэг төрөл бүрийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа юм.
Иракийн дайны үед өөрийн үүргээ биелүүлж чадаагүй нь томоохон асуудал болсон юм. Япон, Герман, Энэтхэг болон Бразил зэрэг улсууд Дэлхийн 2 дугаар дайны үеэс хойш огт өөрчлөгдөөгүй Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болохоор зорьж байна.
Гэтэл нөгөө талаар Канад зэрэг Аюулгүйн Зөвлөлийн эрх хэтэрхий их байна хэмээн шүүмжилж, Ерөнхий Чуулганы эрхийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа орон ч олон байгаа юм.
[Өөрчлөх] Монгол ба Нэгдсэн Үндэстний Байгууллага
Монгол Улс нь Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд НҮБ-д элсэхээр өргөдөл гаргасан боловч тэр үеийн "капиталист" хэмээгдэх улсуудын эсэргүүцлийг давж гаран, 15 жилийн дараа 1961 онд л энэ байгууллагын босгыг алхжээ. Монгол Улсын санаачилгаар НҮБ нь 1970-аад оныг "Бичигтэн болох 10 жил" хэмээн зарлаж байв. Түүнчлэн Монгол Улс нь НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлажээ.
Өдгөө Монгол Улсад ардчилалыг бэхжүүлэх, хууль зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах талаар НҮБ-ын төрөл бүрийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Перес де Куэльяр манай улсад айлчилж байсан түүхтэй.
МОНГОЛ, НVБ-ЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Элссэн он сар єдєр: 1961 оны 10 дугаар сарын 27
Хамтын ажиллагааны чиглэл зорилго:
НVБ –ын Дvрмийн зорилго, зарчмуудыг хэрэгжvvлэхэд тус дєхєм vзvvлэх, байгууллагад хуримтлагдсан оюуны чадавхи, мэдээллийг эдийн засаг, нийгмийнхээ хєгжилд ашиглах
Хамтын ажиллагааны хэлбэр:
НVБ-ын Ерєнхий Ассамблей (ЕА) -н чуулгануудад оролцож, Засгийн газрынхаа бодлого, байр суурийг илэрхийлж, тэдгээрийг зохицуулах, шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах
Хамтран ажиллаж буй тодорхой чиглэлvvд:
- Ядуурлыг бууруулж, нийгэм, эдийн засгийн хєгжлийг хангах /Мянганы хєгжлийн зорилтуудыг vндэсний хэмжээнд хэрэгжvvлэх/ - Нийгмийн хєгжилдэх хоршооллын vvрэг ролийг бэхжvvлэх - Бичиг vсэг vл мэдэх явдлыг арилгахад тус дєхєм vзvvлэх - Далайд гарцгvй орнуудын байдлыг сайжруулах - Монгол улсын цємийн зэвсэггvй статусыг баталгаажуулах - Шинээр болон сэргээн тогтоосон орнуудын ардчиллыг дэмжих, хувь нэмэр оруулах
Оролцож хэрэгжvvлсэн тодорхой vйл ажиллагаа:
ЕА –д 50 гаруй тогтоол санаачлан батлуулж, 500 гаруй тогтоол шийдвэрт хамтран зохиогчоор нэгдэж орсон
НVБ –ын Ерєнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулганд дээд, єндєр хэмжээнд оролцсон байдал (9 удаа):
1967 - Сайд нарын Зєвлєлийн дарга Ю.Цэдэнбал 1992, 1995 - Ерєнхийлєгч П.Очирбат 1996 - Ерєнхий сайд М.Энхсайхан 1999 - Ерєнхий сайд Р.Амаржаргал 2000 - Ерєнхийлєгч Н.Багабанди 2001 - Ерєнхий сайд Н.Энхбаяр 2002 - Ерєнхий сайд Н.Энхбаяр 2003 –Ерєнхийлєгч Н.Багабанди
НVБ-аас зохион явуулсан єндєр, дээд хэмжээний томоохон хурал чуулганд оролцсон байдал:
- Хєрээлэн буй орчин ба хєгжлийн асуудлаарх Рио де Жанейрогийн дээд хэмжээний уулзалт (1992 он); - Хvн ам, хєгжлийн асуудлаарх Каирийн бага хурал (1994 он); - Нийгмийн хєгжлийн асуудлаарх Копенгагены дээд хэмжээний уулзалт (1995); - Эмэгтэйчvvдийн асуудлаарх дэлхий дахины IV бага хурал (1995) - Хvнсний асуудлаарх дээд хэмжээний уулзалт (1999) -Хєгжлийн тєлєєх санхvvжилтийн асуудлаарх Монтеррейн олон улсын бага хурал (2002) -Тогтвортой хєгжлийн асуудлаарх Йоханесбургийн дээд хэмжээний уулзалт (2002) -Мэдээлжсэн нийгмийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалт (2003) НVБ-ын ЕНБД –ын зvгээс Монгол Улсад хийсэн дээд хэмжээний айлчлал:
1977 он -НVБ-ын ЕНБД Курт Вальдхайм 1987 он -НVБ-ын ЕНБД Перес де Куэльяр 2002 он - Одоогийн ЕНБД Кофи Аннан
НVБ-ын НБДГ -тай хамтран хэрэгжvvлсэн томоохон арга хэмжээ:
1995 - АНДЭЗНК-ын Удирдах бvлгийн VIII хуралдаан 1999 - Энх тайван, зэвсэг хураах асуудал эрхэлсэн Ази, Номхон далайн бvсийн тєвийн хурал 2000 - Хvний аюулгvй байдлын асуудлаар олон улсын бага хурал 2003 -Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын 5 дугаар бага хурал, Улаанбаатар хот
НVБ –ын гол байгууллагуудад сонгогдсон байдал:
Манай улс:
1973-1976 -НVБ-ын Эдийн засаг, нийгмийн Зєвлєл
Манай тєлєєлєгчид:
-НVБ –ын ЕА-н чуулганы орлогч даргаар 6 удаа; - Чуулганы хороодын илтгэгч, орлогч дарга, даргаар 14 удаа тус тус сонгогдон ажилласан
Авсан туслалцаа:
1963 оноос эхлэн НVБ, тvvний системийн байгууллагуудаас нийтдээ 140 сая гаруй ам.долларын тусламж авсан. Ерээд оны эхээр Монголын эдийн засаг хямралд ороод байсан хvнд хэцvv vед НVБ, тvvний системийн байгууллагууд, ялангуяа НVБХХ Монголыг дэмжигч хандивлагчдын бvлгийг vvсгэн бий болгоход чухал vvрэг гvйцэтгэсэн. Тvvнчлэн хоёр жил дараалан Монголд нvvрлэсэн зудын гамшгийн хохирлыг даван туулахад туслах олон улсын арга хэмжээг явуулахад НVБ хошуучилсан.
НVБ-ын энхийг сахиулах ажиллагаа:
НVБ –ын энхийг сахиулах ажиллагаанд оролцохыг сонирхож ирсэн бєгєєд 1999 оны 9 дvгээр сард НVБ-ын энхийг сахиулах байнгын хvчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар,НVБ-ын хооронд харилцан ойлголцсон тухай санамж бичиг”-т гарын vсэг зурсан. Тvvнээс хойш ЗХЕШ -ын дэргэд Энхийг сахиулах алба байгуулагдан холбогдох сургалтыг зохион байгуулж ирснээс гадна зэвсэгт хvчний албан хаагчдыг энхийг сахиулах талаарх олон улсын (2001 онд Казахстанд, 2002 онд Бангладешид) сургалтад хамруулж байв. 2002 оноос хойш Монгол Улсын зэвсэгт хvчний хоёр албан хаагч БН Ардчилсан Конго Улс дахьНVБ –ын энхийг сахиулах албанд, гурван албан хаагч Баруун Сахар дахьНVБ-ын ажиллагаанд цэргийн ажиглагчаар ажиллаж байна.
Татвар, хандив:НVБ –ын 2004 оны ерєнхий тєсєвт 17 сая тєгрєг тєлсєн.
Манай иргэд НVБ-ын НБДГ –т ажиллаж буй байдал:
НVБ, тvvний системийн 10 гаруй байгууллагын НБДГ-т манай 20 орчим иргэн ажиллаж байна. МОНГОЛ УЛСЫН ТЄЛЄЄЛЄГЧДЄЄС САНААЧЛАН НVБ-ЫН ЕРЄНХИЙ АССАМБЛЕЙД ОРУУЛЖ БАТЛУУЛСАН ТОГТООЛУУД
1. Зэвсэг хураах долоо хоногийн тухай /33-34, 37-44 дvгээр чуулган/
2. Улс тvмэн энх тайван орших эрхийн тухай /39-43 дугаар чуулган/ 3. Эдийн засгийн хєгжил ба байгалийг хамгаалах тухай /17 дугаар чуулган/ 4. Хєгжиж буй орнуудын эдийн засгийн хєгжилд улсын секторын гvйцэтгэх vvргийн тухай /32-35 дугаар чуулган/ 5. Хєгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хєгжилд vндэсний мэргэжилтэй боловсон хvчний гvйцэтгэх vvргийн тухай /39-40 дvгээр чуулган/ 6. Чилид хvний эрхийг зєрчиж байгаа тухай /29 дvгээр чуулган/ 7. Эмэгтэйчvvдийн байдлыг сайжруулах тухай /31, 33 дугаар чуулган/ 8. Хєдєєгийн эмэгтэйчvvдийн байдлыг сайжруулах тухай /37, 39, 40, 42, 44, 46, 48, 50, 52, 54, 56, 58 дугаар чуулган/ 9. Нийгмийн дэвшлийн vvднээс нийгэм-эдийн засгийн гvн гvнзгий єєрчлєлт хийх vндэсний туршлагын тухай /36, 38, 40 дvгээр чуулган/ 10. Хоршооллын хєдєлгєєнийг дэмжих тухай /36, 44 дvгээр чуулган/, Нийгэм-эдийн засгийн хєгжилд хоршооллын гvйцэтгэх vvргийн тухай /48, 51, 54 дvгээр чуулган/, 11. Нийгмийн хєгжил дэх хоршооллын vvргийн тухай /56, 58 дугаар чуулган/; 12. Бичиг vсэг vл мэдэх явдлыг арилгахад тус дєхєм vзvvлэх арга хэмжээ, хvч чармайлтын тухай /41, 42 дугаар чуулган/, Бvх нийтээр бичиг vсэгтэн болох НVБ –ын 10 жилийн тухай /54, 56, 59 дvгээр чуулган/; 13. Орон гэрээр хангах олон улсын жилийн тухай /40, 41 дvгээр чуулган/ 14. Орон гэртэй байх эрхийн тухай /41, 42 дугаар чуулган/ 15. Сансарт зэвсэглэлээр хєєцєлдєхєєс сэрэмжлэх тухай /38 дугаар чуулган/ 16. Бvх нийтийн боловсрол /52, 54 дvгээр чуулган/ 17. Монгол Улсын олон улсын аюулгvй байдал, цємийн зэвсэггvй статусын тухай 53, 55, 57, 59 д?гээр чуулган/ 18. Олон улсын хэлэлцээ хийх зарчим, чиглэлvvд /52, 53 дугаар чуулган/ 19. Далайд гарцгvй орнуудын асуудал /52, 54 дvгээр чуулган/
[Өөрчлөх] Мөн үзэх
- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
- НҮБ-ын гишүүн орнууд
- НҮБ-ын Хөгжлийн 10 жил
- Олон Улсын байгууллагууд
[Өөрчлөх] Гадны холбоос
Template:Commons
- United_Nations(англи, хятад, франц, испани, араб, орос хэлээр)
- Ерөнхий Чуулганы шийдвэрүүд (англи хэлээр)
- Нээлттэй Жагсаалт: Society: Government: Multilateral: United Nations (англи болон бусад хэлээрх НҮБ-тэй холбоотой холбоосууд)